НИТХ-ын Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо хуралдлаа. Хурлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Хөгжлийн бодлогын тухайд Зам тээвэр, авто зам, нийтийн тээврийн сүлжээ төлөвлөлт, замын хөдөлгөөний зохицуулалтыг сайжруулахтай холбоотой танилцуулга мэдээллийг сонсож, хорооны гишүүд асуулт асуулаа. Тухайлбал,
Зам, тээврийг хөгжүүлэх мега төслийн хүрээнд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилтын дагуу нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын нягтрал, замын ачаалал, хөдөлгөөн зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” төсөл, “Тусгай замын автобус” (BRT) төсөл, Улаанбаатар хөнгөн галт тэрэг буюу “Трам” төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, “Агаарын дүүжин замын тээвэр” төслийн 1-р шугамын барилга угсралтын ажлыг дуусгана.
Туулын хурдны 32 км зам, 10 км гүүрэн байгууламж барих ажлыг үргэлжлүүлж, Нэгдүгээр "Тойрог зам төсөл", Хоёрдугаар “Тойрог зам төсөл”-ийн барилга угсралтын ажлыг эхлүүлнэ гэв.
Авто зам, нийтийн тээврийн сүлжээ төлөвлөлтийг сайжруулах хүрээнд Удирдлагын дэд системд суурилсан нийтийн тээврийн зорчилт хөдөлгөөний сүлжээ төлөвлөлтийн дагуу хүлээгдлийн хугацааг 15 минут байгааг 12 минут болгон бууруулж, шинээр 77 автобусаар парк шинэчлэлт хийснээр нийтийн тээврээр зорчих хүн амыг 35 хувьд хүргэнэ. Мөн Төр, хувийн хэвшлийн хамтын түншлэлээр такси үйлчилгээнд шаардлага хангасан 1000 таксины парк шинэчлэлт хийж, нэгдсэн зохицуулалтыг хөгжүүлж, “Хүннү” хотод төлөвлөгдсөн тээвэр, логистикийн төвийн дэд бүтцийг барих ажлыг эхлүүлнэ гэдгийг Нийслэлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатар танилцууллаа.
Авто замын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Туулын авто замыг Нисэхийн хурдны авто замтай холбож, Наадамчдын авто зам дээгүүр гүүрэн байгууламж, гол болон туслах гудамж 107 км авто зам, 15 км явган зам, 30 км дугуй болон моторт бус тээврийн хэрэгслийн замыг шинээр барьж, 4 байршилд олон түвшний уулзвар, 3 байршилд нүхэн гарцыг барьж байгуулснаар тээврийн хэрэгслийн дундаж хурдыг 8-12 км/цагт хүргэнэ.
Замын хөдөлгөөний зохицуулалтыг сайжруулах хүрээнд Замын хөдөлгөөний удирдлагын төвийн системд дэвшилтэт технологийг нэвтрүүлж, гэрлэн дохионы уулзваруудыг хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг системээр зохицуулна. Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлөх зорилгоор “Цайз” захын уулзвараас Шар хадны эцэс, 120 мянгатын уулзвараас Сүхбаатарын талбай, Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх гудамж замд хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын 92 камерыг нэмэгдүүлнэ. Замын хөдөлгөөний дүрмийн зөрчил, осол, аваар ихээр гардаг 10 уулзварт хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын 180 камерыг нэмэлтээр суурилуулна гэлээ.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
3,593.62




















































Зочин 2025-09-23 202.9.40.100
том том юм л ярьсан улс биелэгдэж бгаа юуч бхгүй худал яриж цалин авахаас өөр юу хийж бнаа
Иргэн 2025-09-23 122.201.31.39
манай хэд яг юу гэж хуралдсан юм бол доо. уг нь энэ ухаалаг хиймэл оюун ухаан дээр суурилсан камераа зөвхөн торгуульд ашиглах бус хөдөлгөөнөө зохицуулахад ашигламаар байна. түгжрээд уулзвар хөдөлгөөнөө нэвтрүүлэх боломжгүй болмогц тэр чиглэлийн гэрлийг удирдаж уулзварлуу нэвтрүүлэхгүй улаан гэрэл асдаг ч юм уу түгжрэлээ зохицуулдаг болгомоор байгаа юм л даа манайхаас бусад оронд цагдаа хөдөлгөөн зохицуулахаа аль эрт үед больчихсон. иймэрхүү цаг үетэйгээ хөл нийлүүлэх тухай л хуралдаж баймаар юм.
Зочин 2025-09-23 66.181.176.171
нэг л янзын юм аа давтаад яриав хуралдаад л байх юм шинэ юу хийснээ,яриачдээ. ярих, хуралдах нь их байгаа юм бишүү.
Монгол мал 2025-09-23 103.229.123.231
юм хийж хэрэггүй штээ. бид нар малууд юм чинь .мал шиг түгжрээд , нэг өдөр нэг л ажил амьжиж хийн штээ. хотод ирсэн хөдөөний малуудын бгаа бдл им бна. хотын төлөвлөлт, УБ нийслэл, МУ ын хөгжил хэрэггүй.
ИРГЭН 2025-09-23 103.57.95.135
Трамвайг сайн төлөвлөж хийвэл зардал багатай юмаа даа!!! Гэхдээ МАН – нөхдүүд оролцвол нохой замаар орж бүр түгжрэлийн үндсэн болж мэднэ шүү!!! Ярамагт бол хоёр замын голоор явхад хурдан саад багтай юм даа!
И 2025-09-23 59.153.114.10
шинээр том2 хөрөнгө оруулалтын ажлууд хийх л юм яриад байх юм. Торгуулийг цаг тухайд нь төлүүлэх, 1р зам дээр машин тавиулахгүй бх, уулзврыг хурдан нэвтрэх суртал явуулах, хөдөлгөөний дүрмийн зөрчлийг бууруулах арга хэмжээг өргөтгөх, чангатгах, г.м. ажлууд хийх төлаар ярьж, зохион байгуулаач ! ОРКУУДДАА ДАРЛУУЛААД Л ЯВААД БАЙХЮМ, ЭНЭ ТӨР, ЗАСАГ !!!!!!