Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд оролцох үеэрээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичтой уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын үеэр талууд Монгол, Монтенегрогийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа харилцан сонирхсон салбаруудад өргөжиж байгааг онцолж, ирэх 2026 онд тохиох хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг ёслол төгөлдөр, өргөн хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлэх талаар ярилцлаа.
Мөн улс төр, эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, соёлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцож, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд хамтран ажиллах сонирхлоо тус тус илэрхийлэв.
Уулзалтын үеэр Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович Монгол Улсад айлчлах хүсэлтээ илэрхийлж, айлчлалын товыг ойрын хугацаанд дипломат шугамаар харилцан тогтохоор тохиролцлоо.

3,593.62




















































Ха ха ха 2025-09-23 202.126.91.32
энэ нөхөр хэрэгтэй хэрэггүй баахан үгийг нь дагадаг, хөөргөн магтдаг хэдэн юм дагуулаад л хэсэх юм даа
Нэргүй 2025-09-23 66.181.160.57
ганц өнгөрсөн шөнө гэхэд л 81 хүн угаартаж 3н монгол амиа алдсан байна энэ новшын МАНин хүүрэнсүгийн хорт түлшнээс болж. өмхийн МАН хулгайчууд 7,2 их наядыг энэ утаагүй нэртэй хорт түлшинд зарцуулсан гэж цусалсан. энэ мөнгөөр 2 ч станц бариад бүх гэр хорооллыг дэд бүтцэд холбоод хөрсний бохирдлоос нэг мөр салж болох байсан. утаа түгжрэл ядуурал МАН хулгайчуудын ордон дотор МАН хулгайч а******н урвагчдын халаасан дотор үүсээд байгаа. МАН хулгайчуудыг бүгдийг чирч гаргаад шонд өлгөх ёстой
Нэргүй 2025-09-23 66.181.191.219
Тэр жижиг улс руу доншуучлах ямар ч хэрэггүй шүү. Өөр уулзах, Монголыг хөгжүүлэхэд хамтран ажиллачих олигтой улс алга уу