"Үндсэн хуулийн зөрчилтэй нөхцөлд байдалд 2026 оны төсвийг хэлэлцэж байна"

Live"Үндсэн хуулийн зөрчилтэй нөхцөлд байдалд 2026 оны төсвийг хэлэлцэж байна"

"Үндсэн хуулийн зөрчилтэй нөхцөлд байдалд 2026 оны төсвийг хэлэлцэж байна"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2025.09.23/ 14.00 цагт эхэллээ.


 

18 : 02
2025-9-23

"Мөрдөгч хэргээ хурдан илрүүлэхийн тулд хүнийг хорьж, эрүүдэн шүүж байна"

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2025 оны долдугаар дүгнэлт/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох заалт, 14.10 дугаар зүйлийн 11, 12 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/ хэлэлцэж байна. 

УИХ-ын О.Алтангэрэл:

-Цагдан хориотой холбоотой Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт бол үндэслэлтэй, маш сайн гарсан шийдвэр. Ер нь энэ цагдан хориотой асуудал их эмзэг асуудал. Нэг хэсэг бүр хавтгай байсан. Би энэ нөхрөөс хэдэн төгрөг авах ёстой юм. Хорьчихвол энэ хүн мөнгөө өгөх гээд байна гэдэг хандлага гарч байсан. Эсвэл мөрдөгч хэргээ хурдан илрүүлэхийн тулд тухайн хүнийг хорьчихдог ийм эрүүдэн шүүлтийн хэрэгсэл болчихсон байсан. Яагаад ийм болсон бэ гэхээр үндэслэл журам нь тодорхойгүй байсан юм. Хүнийг ямар үндэслэлээр, ямар журмаар хорих вэ гэдэг зүйл хэт ерөнхий байснаас хавтгайрсан. Харин ч энэ яллагдагчийг цагдан хорьж байгаа асуудал шүүхийн өмнөх шатанд цагдан хоригдож байгаа асуудал манай Б.Энхбаяр гишүүн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачилж, 2023 оны сүүлчээр батлуулсан. Ингэснээр хүнийг ямар тохиолдолд цагдан хорьж, үндэслэл нь юу байх вэ, хөнгөн гэмт хэрэгт цагдан хорихгүй зэрэг дэвшлүүд гарсан. Одоо бид энэ шинэчлэлийг үргэлжлүүлээд шүүгдэгчийг цаашдаа цагдан хорьвол үндэслэлийг нь дурддаг байхыг зайлшгүй оруулах хэрэгтэй. Тэгэхгүй бол зарим шүүгч нар хэтэрхий бүдүүлэг гэдгийг хүлээн зөвшөөрдөг ч хэрэг явуулахгүй өмгөөлөгч нь ирээгүй гээд хорьчихдог. Чамайг хорьж байгаад хурлаа хийлгэнэ гэдэг. Хурал хурдан хийх хэрэгсэл болж, хүний эрхийг шийддэг байсан. Тиймээс бид эдгээр асуудлыг анхаарч, УИХ-ын зүгээс ҮХЦ-ийн энэ шийдвэрийг хүлээн авч, өөрчлөлт оруулах нь зүйтэй. Улаанбаатар хот дахь 461 дүгээр ангид хоригдсон хүмүүсийн асуудал учраас өөрчлөлт оруулах хэрэгтэй. 

Гурван байнгын хороо хуралдаж байгаа учраас Дэгийн тухай хуулий санал хураалтыг маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлэхэд 10.00 цагт явуулахаар тогтож, хуралдаан өндөрлөлөө. 

14 : 49
2025-9-23

Чуулганы ирц 56.3 хувьтай байна

"Алт-3 аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2025 оны 85 дугаар тогтоолд хэрэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. 

Чуулганы ирц 56.3 хувьтай байна. 

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль тогтоолын төслийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын 76 гишүүн 2025 оны есдүгээр сарын 19-нд өргөн мэдүүлснийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд хуваарилсан. 

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа:

-Өнгөрсөн Баасан гаригт болсон УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар улсын төсвийн төслийг хэлэлцэж байх үеэр АН-ын бүлгээс завсарлага авсан тухай олон нийтэд УИХ-ын Дэгийн тухай хууль зөрчсөн эсэх талаар зөв, буруу ойлголт нэлээд явж байна. Энэ талаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж тайлбар өгөхийг хүсч байна. 

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж:

-2025 есдүгээр сарын 19-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан буюу улсын төсвийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байх үед УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд даргаас завсарлага авсан. Энэ асуудлын талаар цахим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Дэгийн тухай хуулийг зөрчсөнтэй холбоотой асуудал яригдсан. Тухайн өдөр улсын төсвийн тухай хуулийн нэг дэх хэлэлцүүлэг явж, Дэгийн тухай хуулийн журмын дагуу явсан. АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалан Дэгийн тухай хуулийн 12.2 заасны дагуу тухайн хурлыг үргэлжлүүлэн завсарлага авах эрх нь байдаг. Тухайн хуралдаан даргалагч бүлэг завсарлага авах, үргэлжлүүлж авах нөхцөлд завсарлага өгөх үүрэгтэй. Тухайн өдрийн чуулганы хуралдаанаар холбогдох хуулийн зүйл заалтыг зөрчөөгүй болно. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хоригийг ЕТГ-ын дарга Н.Үйлстөгөлдөр танилцууллаа. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

-Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж байгаа эсэх тал дээр шалгуур үзүүлэлт тогтоох асуудал нь ҮАБЗ-д бий. Шалгуур үзүүлэлтээ тогтоохгүй байна. Бид жилийн жилд төсөв ярихаар аль газрын атаман хүчтэй байна тэр хүн өөртөө их төсөв татах гээд л бярддаг. Тэгэхээр Засаг тэр барьцаанд орчих гээд байдаг. Тойргийн гишүүн, жагсаалтын гишүүн гэсэн хуваагдал үүсдэг. Гэтэл төсөв Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, төсвийн бүрдүүлбэрт нийцэж байгаа эсэхэд хяналт тавих шалгуур үзүүлэлт алга.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг бид хэлэлцэж байна. 2025 оны долдугаар сарын 9-ний өдөр УИХ-аас баталсан тогтоолд хоёр үндэслэлээр хориг тавьсан. Үүний хоёр дахь үндэслэл нь энэ тогтоолыг баталсан өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн хуульд заасан хориг тавих үндсэн бүрэн эрхэд халдаж шууд үйлчлүүлсэн байна гэдэг үндэслэлээр хориг тавьсан. Тийм учраас би энэ хоригийг хүлээж авах ёстой гэсэн байр суурьтай байна. 

Учир нь энэ асуудлаар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцээс 2016 оны зургадугаар сарын 17-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор өмнө нь шийдвэр гарч байсан. Тухайн үед баталсан өдрөөс нь хүчин төгөлдөр дагаж мөрдсүгэй гэх заалт Үндсэн хуульд заасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавих бүрэн эрхэд халдсан байна. Мөн Улсын дээд шүүх болон бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй гэдэг Үндсэн хуулийн 50.2 хэсгийг зөрчсөн байна гэдэг дүгнэлт гарч байна. Тийм учраас бид хоригийг хүлээн авч, залруулах ёстой. Үүнтэй холбоотойгоор Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр ганц энэ тогтоолыг тэр өдрөөс нь дагаж мөрдүүлсэн юм биш биз. Өөр ийм хууль баталсан юм уу гэж асуусан. Би тэгээд үзсэн чинь 2025 оны долдугаар сарын 9-ний өдөр 40-50 хуулийг УИХ нэг амьсгаагаар баталсан байна. Энэ бүх хуулиуд тухайн өдөр баталсан өдрөөсөө хэрэгжинэ гэж баталсан байна. Сая Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтэд дурдсанчлан Үндсэн хуулийг зөрчсөн эрх зүйн үр дагаврыг бий болгосон байна. Тухайлбал, одоо бид төсөв хэлэлцэж байгаа. Төсөв хэлэлцэх дэгт оруулсан өөрчлөлтийг 2025 оны долдугаар сарын 9-ний өдрөөс дагаж мөрдсүгэй гэж хууль баталсан байна. Өөрөөр хэлбэл, бид Үндсэн хуулийн зөрчилтэй нөхцөлд байдалд 2026 оны төсвийг хэлэлцэж байна. Сайшаалтай нь Ерөнхийлөгч бас тэр хуульд хориг тавиагүй юм байна. Улсын төсөв нь баларвал улс нь баларчихна гэж бодсон байх. Дагасан тогтоол дээр сая хэлсэн үндэслэлээр баталсан байна. Энэ асуудалд УИХ-ын удирдлага, Тамгын газраас тайлбар хэлэхийг хүсч байна?

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж:

-Сая Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг ЕТГ-ын дарга танилцуулсан. Танилцуулгад УИХ-ын гишүүн Б.Энхбаярын хөндсөн хоёр дахь хоригтой холбоотой асуудлыг "Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг зөрчих шинжийг агуулсан байна гэсэн. Би энэ дээр хэлэхэд, УИХ-аас баталж байгаа, батлагдсөн өдрөөсөө дагаж мөрдөж байгаа хуульд ямар нэгэн хууль тогтоомжийн зөрчил байхгүй гэдгийг хэлье. Үндсэн хуулийн 26.3 хэсэгт Монгол Улсын хуулийг УИХ албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно. Үндсэн хуульд зааснаар УИХ-ын онцгой бүрэн эрхийн хамгийн чухал нь хууль тогтоох бүрэн эрх байдаг. Ерөнхийлөгчийн онцгой бүрэн эрх нь УИХ-ын баталсан шийдвэрт хориг тавих эрх байдаг. Тэгэхээр УИХ-аас баталсан өдрөөс хуулийг дагаж мөрдөж байгаа нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хөндөөгүй. Яагаад гэхээр Ерөнхийлөгчийн хориг тавих 5 хоногийн хугацаанд тухайн хуулийн зүйл заалт, үйлчлэл нь түр зогсдог. Яг энэ хэлэлцэж байгаа УИХ-ын тогтоолыг тухайн үед баталчихаад Ерөнхийлөгч 2025 оны долдугаар сарын 21-нд хориг тавьсан гэдэг тайлбартайгаар Төрийн мэдээ сэтгүүлд нийтэлсэн. Хуулийн үйлчлэл нь түр зогссон байгаа. УИХ-аас үйлчлэлийг шийдүүлсний дараа сэргэнэ. Тэр өдөр УИХ-аас 40-50 хууль биш 33 хууль, 11 тогтоол хэлэлцэж баталснаас тэр өдрөөсөө дагаж мөрдөх нь 18 хууль байгаа. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-За энэ асуудлаар хэрвээ ҮХЦ шийдвэр гаргавал Б.Баасандорж та улс төрийн хариуцлага хүлээхэд бэлэн байна уу. Дандаа улс төрийн асуудлаар орж ирж, худлаа тайлбар хэлдгээ боль. Х.Булгантуяа дарга дэг зөрчсөн байхад зөрчсөн шүү дээ. Хэлэлцэж байгаа асуудлаар завсарлага авна гэж байгаа болохоос хэлэлцээгүй өөр асуудлаар завсарлага өгнө гэсэн хууль байхгүй. Завсарлага нь дууссан асуудлыг гурван сарын дараа гэнэт үргэлжлүүлье гээд ухаан орсон юм шиг шийддэг дэг байхгүй. Юу гээд худлаа хууль тайлбарлаад байгаа юм бэ. Битгий энэ УИХ-ын удирдлагуудыг улс төрийн хариуцлага үүрэх нөхцөл байдалд оруулаад бай л даа. 

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

-Энэ 85 дугаар тогтоол Засгийн газраас УИХ-д өргөн баригдаж орж ирэхдээ 1.5 заалт томъёологдож орж ирээгүй. УИХ-ын ажлын хэсгийн түвшинд томъёологдоод орчихсон. Монголд уур амьсгалын өөрчлөлт хүчтэй явагдаж, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлье гэсэн бодлого чиглэлийг урт болон дунд хугацааны баримт бичгүүдэд тусгаж оруулсан. Гэтэл УИХ-ын 46 болон 47 дугаар тогтоол тодорхой газар нутгуудыг улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр байсан. Үүнийг судалж тусгай хамгаалалттай газар нутгийн асуудлыг бууруулах хэмжээний асуудал хөндсөн нь улсын баримталж байгаа бодлоготой зөрчилдөж байна гэж үзсэн юм байна. Тийм учраас энэ хоригийг хүлээж авах ёстой. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Төсвийн байнгын хорооноос оруулж ирж байгаа санал дүгнэлтийг дэмжиж байна. Ерөнхийдөө тогтоолын 1.5 дэд заалт дээр тавьсан асуудлыг бид хүлээн авах, 3 дахь заалт буюу хүчин төгөлдөр болохтой холбоотойг аваагүй. Энэ асуудал логикийн хувьд зөв байна. Өнөөдөр "Алт-3" хөтөлбөр гэхгүйгээр харвал хууль санаачилж болохгүй гэдэг дээр хориг тавьж байгаа юм. Уг нь тодорхой тогтоолын төслийг оруулж ирээч ээ гэдэг чиглэл байхгүй юу. Өөрчлөлт оруулах асуудлыг тэр чигээр нь хаачихаж байгаа юм биш биз дээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-23 174.94.62.24

Харуулах боломжгүй.

Avatar

China gold 2025-09-23 202.9.46.69

Сэлэнгийн Ерөөгийн Бугант тосгон дахь 1500 xятад алтны хулгайчид илээр алтны том уурхай ажиллуулж Ерөө гол руу мөнгөн устай шолоомоо цутгаж байгаа. Хувь эзэмшигчид нь МАН-ын алтны хулгайчид. Тэр уурхайн дэргэд МАН-ын Урьханы нүүр ба алтны хулгай бол шалдан банди гээд бодчих.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж