"Nvidia" компани "OpenAI"-д 100 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ

"Nvidia" компани "OpenAI"-д 100 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ

"Nvidia" компани "OpenAI"-д 100 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ

АНУ-ын технологийн аварга "Nvidia" компани "ChatGPT"-ыг үүсгэсэн "OpenAI" компанид 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх болсноо зарлав. Тодруулбал, "Nvidia" компани хиймэл оюун ухааныг дэмжих өндөр хүчин чадалтай чипээр хангах юм байна. Хятадын технологийн салбар хурдацтай хөгжиж байгаа энэ үед АНУ-ын технологийн хоёр компани стратегийн түншлэл байгуулах болсон нь дорнын зах зээлтэй өрсөлдөх чадвараа харуулна. Түүнчлэн "Nvidia" компани "Intel"-д таван тэрбум ам.доллар, Их Британийн хиймэл оюун ухааны салбарт хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт тус тус хийх болсон. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани гэгдэж буй "Nvidia" хамгийн сүүлийн үеийн хөрөнгө оруулалтаа "OpenAI"-ийн "дараагийн үеийн AI дэд бүтэц"-ийн дата төвүүдэд зориулна гэж мэдэгдэв. "Nvidia"-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуан хэлэхдээ, санхүүжилт нь хиймэл ухааны дараагийн эрин үеийг харуулах болно гэжээ.

Талууд өргөн хүрээний хамтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд "Microsoft", "Oracle", "SoftBank" болон "Stargate"зэрэг технологийн компанитай хамтарч, дэлхийн хамгийн дэвшилтэд хиймэл оюун ухааны дэд бүтцийг бүтээхэд анхаарна гэж мэдэгдсэн байна.

Гэсэн хэдий ч, Хятадын "DeepSeek-R1" зэрэг хиймэл оюун ухааны салбар хүчирхэг хэвээр байгаа тул АНУ-ын хиймэл оюун ухааны салбар өрсөлдөөнд дарангуйлагдсан хэвээр байна. Үүний адил, "Nvidia"-д Хятад болон АНУ-ын засгийн газраас тодорхой хэмжээний шахалт үзүүлж буй. Хятад улс "Nvidia"-г монополын эсрэг хуулийг зөрчсөн гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Гэхдээ ямар үндэслэлээр буруутгах болсон талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Хятад улс мөн тус компаниас хиймэл оюун ухааны чип худалдан авахгүй байхыг дотоодын технологийн фермүүддээ анхааруулжээ. "Nvidia" болон түүний өрсөлдөгч "AMD" нь Хятадад хиймэл оюун ухааны чип худалдах эрх буюу экспортын зөвшөөрөл авахын тулд тус улсад хийсэн орлогынхоо 15 хувийг АНУ-ын засгийн газарт төлөхөөр тохиролцжээ. Өмнө нь АНУ эдгээр чипийг Хятадад зарахыг хориглосон байсан. Энэхүү тохиролцоо зарлагдсаны дараа "Nvidia" компанийн хувьцааны үнэ Даваа гаригийн (2025.09.22) арилжааны төгсгөлд дөрвөн хувиар өссөн байв.

"OpenAI" компанийн мэдэгдсэнээр, долоо хоногт л гэхэд 700 сая идэвхтэй хэрэглэгчтэй тул "Nvidia"-тай байгуулсан стратегийн түншлэл нь хиймэл оюун ухааны салбарыг илүү хөгжингүй болгож, хүн төрөлхтөнд үр ашгаа өгөх болно гэжээ. Мөн ирэх долоо хоногт түншлэлийн талаарх тодорхой мэдээлэл гарна. "OpenAI" компанийн үүсгэн байгуулагчдын нэг Сам Алтманы хэлснээр, хамтын ажиллагаа нь хиймэл оюун ухааны шинэ ололт амжилтыг бий болгож, хүмүүс болон бизнесийг өргөн хүрээнд чадавхжуулах болно гэж онцлон тэмдэглэжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-23 103.212.118.153

"технологийн ферм" гэж юу вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж