Ж.Өнөмөнх: Бид Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүнтэй огт тэмцээгүй

Ж.Өнөмөнх: Бид Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүнтэй огт тэмцээгүй

Ж.Өнөмөнх: Бид Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүнтэй огт тэмцээгүй

"Огцрох амархан" жагсаал үр дүнд хүрсэн эсэх, Л.Оюун-Эрдэнийн хүүгийн орлогын эх үүсвэр хэр бодитой байсан, сонгуульд залуусын оролцоо чухал уу, зэрэг асуудлаар ""Огцрох амархан" жагсаалыг зохион байгуулсан багийн гишүүн Ж.Өнөмөнхтэй ярилцлаа. 


-“Огцрох амархан” жагсаалд эхнээс нь дуустал оролцож, үзэл бодлоо илэрхийлж, шаардлага тавьж явсан хүний хувьд үр дүнг юу гэж харж байгаа вэ?

-Иргэд эвлэлдэн нэгдэж өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, хэн нэгнээс хараат бус, тууштай байсан учраас бага ч болов улс төрд нөлөөлж чадсан. Тиймээс үр дүнд гарсан гэж харж байгаа. Анх жагсч эхлэхдээ гурван шаардлага л тавьсан. Нэгдүгээрт, төрийн өндөр дээд албан тушаалтнуудын өөрийнх нь болон гэр бүлийнх нь санхүү нийтийн өмнө ил тод байх ёстой. Гэтэл энэ мэдээлэл ил тод байж чадсан уу, санхүүгийн зөрчил байна уу, үгүй юу гэдгийг ил тод байлгахыг шаардсан. Цаашлаад Л.Оюун-Эрдэнийг хүүгийнхээ тансаг хэрэглээний зардлын орлогын эх үүсвэрийг нотол, ёс зүйн хариуцлага хүлээж огцрохыг мөн хамтарсан Засгийн газрыг тарах, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжихгүй гэдэг гурван шаардлагыг тавьсан. Ингээд 20 гаруй хоног жагссаны үр дүнд Л.Оюун-Эрдэнэ огцорч, хүүгийнх тансаглалыг нэгэнт шалгахаар болсон учир бид өнөөдрийг хүртэл жагсаалын талаар байр сууриа илэрхийлээгүй. Яагаад гэвэл улс төр үргэлжилнэ.

Бид улс төрийн тоглогч биш учраас бидний тавьсан шаардлага хэрхэн шийдэгдэх, тогтолцоонд хэрхэн өөрчлөлт орохыг хөндлөнгөөс ажиглаж байна.

Одоогийн байдлаар шинэ Ерөнхий сайд, шинэ Засгийн газар бүрдээд ажлаа хийж байна. Дөнгөж гурван сар болж байгаа учраас дүгнэж хэлэх боломжгүй. Гэхдээ энэ удаагийн Засгийн газар иргэдийн дуу хоолойг сонсож тэдний саналыг бага ч болов бодлогодоо тусгахыг зорьж, 2026 оны төсөв дээр иргэдийн саналыг анх удаа авлаа энэ бол ахиц мөн. Дээрээс нь өнгөрсөн жилүүдийн төсвийг бодвол ирэх оны төсөв тодорхой болсон гэж бодож байгаа. Нөгөө талаас шүүмжлэлтэй юм бас бий. Тухайлбал, иргэдийн хүсч буй суурь асуудлыг тусгаж чадаагүй. Нэмэгдсэн өртгийн албан татвар дээр гэхэд илүү өндөр хувийг буцааж авъя гэхээс илүү энэ татварын хүүг бууруулаач ээ гэж байгаа юм. Гэтэл тэгсэнгүй. Ингээд харахаар биднийг сонсож байгаа юм шиг өнгөц арга хэмжээг авч хэрэгжүүлдэг.

-Л.Оюун-Эрдэнийн хүүгийн орлогын эх үүсвэрийг хэр бодитой, үндэслэлтэй гэж харж байгаа вэ?

-Одоогийн миний ярьж байгаа зүйл, миний үзэл бодол жагсаалд оролцсон иргэдийн үзэл бодлыг бүрэн төлөөлөхгүй гэдгийг хэлмээр байна. Огцрох амархан” жагсаалыг зохион байгуулсан залуус нэг байгууллага ч юм уу, холбоо биш. Тиймээс цаашдаа иргэний хөдөлгөөн болж үлдэх үү, үгүй юу гэдэг иргэдийн хүлээлт бол байсан.

Гэхдээ ордны гадна жагсаал зохион байгуулаад эргээд төрийн ордонд орж үлддэг жишгээс өөр шүү гэдгээ харуулахыг зорьсон. Миний хувьд, Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансаг хэрэглээний орлогын эх үүсвэрийг бодитой нотолсон гэж үзэхгүй байгаа.

Яагаад гэвэл зохих санхүү, эдийн засгийн дүн шинжилгээнд мөрдөн шалгах ажиллагааг маш дутуу хийсэн гэж бодож байна. Энэ жилийн тухайд ганц Монголд гэлтгүй Непаль, Өмнөд Солонгос зэрэг улсад төрийн өндөр дээд албан тушаалтнууд эхнэр, хүүхдүүдээсээ болоод улс төрийн хариуцлага хүлээлээ. Ингэхэд, мөрдөн шалгах ажиллагаа яаж явж байна, тэдний орлогын эх үүсвэрийг хэрхэн тогтоож байгааг харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Өмнөд Солонгос улсын экс ерөнхийлөгчийн эхнэрийн тансаг хэрэглээг хэрхэн шалгаж байна. Тухайлбал, эхнэр нь цүнхээ хаанаас, хэрхэн ямар орлогын эх үүсвэрээр авсан гээд нарийн шалгаж байхад Монголд, энэ мөнгийг хэнээс, ямар хуулийн этгээдээс авсныг нь шалгаад орлогоо эндээс авсан юм байна гээд л болсон. Тийм учраас хүмүүсийн эргэлзээг тайлсан, хангалттай хяналт, шалгалт хийсэн гэж харахгүй л байна.

-Л.Оюун-Эрдэнэ тухайн үед болон өнөөдрийг хүртэл өөрийн амаар ямар нэг тайлбар, мэдээлэл хийсэнгүй. Жагсаалын үеэр хэвлэлүүд нэгдэж нээлттэй ярилцах санал тавьж байсан. Одоо болтол хариу хэлээгүй байгаа нь иргэдээ үл хүндэлсэн, ёс зүйгүй үйлдэл юм болов уу гэж харж байна.

Тийм. Тухайн үед 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэж, Л.Оюун-Эрдэнэд нээлттэй ярилцах шаардлага хүргүүлсэн. Үүний хариуд “За би итгэл хүлээлгэх үү, үгүй юу гэдгийг УИХ хэлэлцсэний дараа ямар хариу гарахаас үл хамаарч та бүхний саналыг хүлээн авч нээлттэй ярилцана” гэж өөрөө хэлсэн. Гэтэл одоо хүртэл тэр нээлттэй ярилцах нь байтугай ганц ч хэвлэлд тайлбар, мэдээлэл өгөөгүй.

Энэ ямар ч хариу тайлбар хэлдэггүй, хөшигний цаана өрнөдөг үйлдэл иргэдээ доромжилж байгаа хэлбэр гэж бодож байна.

Бид Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүнтэй огт тэмцээгүй. Бидний жагсаалын шаардлага маш тодорхой байсан. Юу гэвэл, Засгийн газрын тэргүүн УИХ-д ажлаа тайлагнах үүрэгтэй. Харин эргээд УИХ ил тод байдлыг нэхэх, хариуцлага тооцох чадамжтай байх ёстой. Иргэдийн дунд орлогын эргэлзээ үүсч байна, энэ эргэлзээг тайлж үүнийгээ нотол л гэсэн. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ жагсаалын 22 хоногийн хугацаанд жагсагчидтай уулзаагүй, өнөөдрийг хүртэл ямар нэг тайлбар хийгээгүй. Тэр битгий хэл тухайн үед зохион байгуулалттай видео бичлэг тараасан. Эргээд биднийг зохиомол дайсан болгох гэж оролдсон.

-Та нарын хувьд хамтарсан Засгийн газрыг дэмжихгүй гэдэг шаардлагыг мөн хэлж байсан. Жагсаалын үеэр АН хамтарсан засгаас гарсан. Одоо эргээд намууд шинэ даргатай болоод хамтарвал яах вэ. Хэрвээ хамтарвал сөрөг хүчин гэдэг  статусаа барьж чадах болов уу?

-Сөрөг хүчин гэж сонгуулийн үеэр хүчтэй гарч ирж эсрэг намынхаа бодлогыг шүүмжилдэг. Гэтэл сонгуульд ялагдахаараа хэдэн сайдын суудал, албан тушаал авах гэж үздэг богино хугацааны улс төрд бүх нам анхаардаг юм шиг санагдсан. Мөн сандал, суудлын төлөө засгаа хамгаалдаг. Нэг дуу хоолойгоор ярьдаг үзэгдэл ажиглагддаг. Ингэснээр, иргэд төрдөө, улстөрчдөд итгэх итгэл буурч, улам оролцоогүй болдог. АН-ын тухайд улс төрд МАН-ын дараа  орох олон суудал авсан хоёр дахь том нам. Тиймдээ ч нэлээн тулхтай байх ёстой гэж боддог. Нэгнийхээ асуудлыг бодитоор шүүмжилж чаддаг. Эргээд ямар нэг барьцаанд ордоггүй улс төрийн эрүүл орчин Монголд хэрэгтэй байна.

"ЖАГСААЛЫН ДАРАА ЗАЛУУЧУУД УЛС ТӨРИЙГ ИЛҮҮ СОНИРХДОГ АЖИГЛАДАГ БОЛСОН"

-Иргэд улс төрд, улстөрчдөд итгэх итгэлээ алдаж, залуучууд сонгуульд оролцох идэвх сул байлаа. Жагсаалын үр дүнд иргэд улс төрд оролцох оролцоо сэргэж, бид нэгдэж чадвал өөрчлөлтийг авч ирж чадах юм байна гэдэг итгэлийг нэмсэн болов уу гэж би харж байгаа.

-“Огцрох амархан” жагсаалд оролцогчид дан залуучууд бол байгаагүй, зууны 60 хувь нь л залуучууд байсан байх. Бид нар яг ямар үр дүн хүссэн бэ гэхээр, иргэд оролцох боломжтой, бодитой өөрчлөлтийг бий болгож чаддаг улс төрийн тогтолцоотой нийгэмд амьдармаар байна. Гэтэл ийм тогтолцоо Монголд байхгүй.

Бидний жагсаал зорилго тодорхой, чиг шугамаа алдаагүй учраас жаахан ч болов үр дүнтэй байсан юм болов уу гэж бодож байгаа.

Ер нь бол иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг хаах юм бол энэ нь нэг л өдөр тэсэрч Непаль улс шиг нөхцөл байдалд орохыг үгүйсгэхгүй. Эргээд илүү хор, хөнөөлтэй. Бид бол иргэдийг оролцоотой байж, буруу зүйл хийсэн, авилга, албан тушаалыни гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтанд улс төрийн хариуцлага хүлээлгэдэг, сонгуулиар үр дүнг нь тавьдаг байгаасай гэж хүссэн. Жагсаалын дараа залуучууд улс төрийг илүү сонирхдог болж, улс төрийн талаар ярьж анхаардаг болсон. Одоо гэхэд л МАН-ын бага хуралд чих тавьж ажиглаж байна. Бид нар хэлээд нэмэргүй, бид, би юу өөрчилж чадах юм гэдэг бодлыг нь өөрчилж, улс төрийн идэвхийг сэргээж чадсан байх. Залуучууд улс төрд ороод аль нэг намын гишүүн болохоос илүү улс төрийн мэдлэгтэй байж хариуцлага тооцож, хэрсүү байх нь чухал.

-Залуучууд, бид эх орондоо сайхан амьдрах боломж байна уу. Залуу хүний хувьд амьдралдаа, нийгмийн одоогийн нөхцөл байдалд сэтгэл ханамжтай байж чаддаг уу?

-Сонгууль болгоноор л Монгол Улс хөгжлийнхөө гараан дээр байна, Монгол хөгжиж байна гэдэг. Нийгмийн шүүмжлэлтэй нүүр тулахаараа “хэцүү байна, амаргүй байна” гэдэг. Иргэдийн хувьд одоо хэр хэмжээний орлоготойгоос үл хамаараад бүгд л хэцүү байгаа байх. Татвар, нийгмийн даатгалын шимтгэл өндөр төлдөг хэр нь эргээд үүнийхээ үр дүнг хүртэж төлсөн татварынхаа хэмжээгээр үйлчилгээ авч чаддаггүй. Бодлогын тогтвортой байдлыг бий болгож чадаагүй. Бодлогын тогтвортой байдлыг бий болгохын тулд нэг нам, нэг улстөрч удаан засаглаж байж бий болгоно гэж боддог. Бидний амьдралыг сайжруулах бодитой алхам хийдэггүй.

-Таны хувьд боловсрол хэр чухал вэ. Улстөрчдийг сонгохдоо эхлээд та юуг нь харах вэ?

-Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрх нь хүн бүрт нээлттэй. Сонгосон улстөрчөөс нь сонгогчийн үнэлэмжийг харж болно. УИХ бол бүх ард түмнийг төлөөлөх учраас  иргэд ямар хүнийг сонгоно тэр л хүмүүс эргээд биднийг төлөөлнө гэсэн үг. Иргэд сонголтоо хийхдээ, нутгийн хүү, хэр том барилга барьсан, улс төрд он  удаан жил байсан зэргээс нь үл хамаарч ажлын туршлага, боловсрол, мөрийн хөтөлбөр зэргийг нь харах хэрэгтэй. Эргээд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлсэн эсэх дээр анхаарал тавьж хариуцлага тооцдог байх нь чухал юм болов уу гэж бодож байна. Улс төрийн намууд сонгогчдод улс төрийн боловсрол түгээх үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ огт биелүүлдэггүй. Харин эсрэгээрээ сонгогчид улс төрийн мэдлэггүй, мэдээлэлгүй байх нь тэдэнд ашигтай байдаг.  Тиймээс улс төрийн намууд сонгогчдодоо улс төрийн мэдлэг, мэдээлэл өгдөг байгаасай гэж хүсч байна.

-МАН-ын дараагийн дарга ямар байгаасай гэж бодож байна.

-Намынхаа дотоод ардчиллыг хангаж чаддаг мөн бусад намын ардчиллыг хамгаалдаг, хүндэлдэг тийм улстөрч гарч ирээсэй гэдэг хүлээлт байна.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
15
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-23 185.7.188.226

тэгэлгүй л яах вэ. Баялагийн хулгайч нарын талд тэднийг хамгаалсан юм чинь

Avatar

Нэргүй 2025-09-23 178.174.229.45

ZALUU YE MAANI UUR BOLSON SHUU SHUDRAGA NER TURTUI HUMUUS BII BOLJ BGAA. TA NARIIG DEMJIJ BGAA SHUU. ARDIIN NAMIIN ULAAN KOMMUNISTUUD GUTSAJ L BAIG b** TOO

Avatar

mnbvc 2025-09-23 176.66.87.78

Бууны нохой

Avatar

Нэргүй 2025-09-23 66.181.160.99

Ажил хий өмхий сэгнүүд худлаа хуцСан новшнууд

Avatar

Нэргүй 2025-09-23 202.9.41.11

Захиалгатай байсан гэдгийг бүх хүн ойлгож байсан. Захиалгагүй байсан бол одоо ч гэсэн тэмцлээ үргэжлүүлээд бусад олиграхиуд УИХ-ын гишүүдийг орлогооо нотол гээд л жагсаж байх байсан. Оюун-Эрдэнэ огцорсноор та нар тарсан. Захилагаар огцруулсныхаа төлөө тэдэн арван тэрбум төгрөгийг MCS-ээс авсан бол гэдэг нь сонин байна. Залуучууд хаана мөнгө олох боломж олдоно тийшээгээ ханардаг. Одоо тэгээд хүүхдийнх нь тансаглалыг тогтоолгохын төлөө явж байна уу гэвэл үгүй. Битгий худлаа ярьж бай. Ёс зүйтэй ба

Avatar

Нэргүй 2025-09-23 103.168.34.144

гадаад. дотоодын. мөнгө. хүүлэгч. гээд. зөндөө. байна. тэтгэвэрхүрэхгүй. байна. нам. гэгч. хүүлэгч. нар. байна. олон. асуудал. бхйнадаа. залуучуудаа

Avatar

Шударга Довчин 2025-09-23 66.181.189.61

захиалгатай жагсаал мөнгөтэй хүний гар хөл гэж ойлгосон шүү.
жагсаж тэмцэх зүйл маш их байгаа ч яг хэрэгтэй зүйл дээр дуугарахгүй л юм.

Avatar

Нэргүй 2025-09-23 103.212.162.167

Ta nar eruusuu Oyukiig unagaah gej l jagsaa bizdee odoo bolohoor shaal uur yum yariad unalaa chaddag yum bol ta nar jagsaad Xvkiig unagaaldaa chadahgui bj dan mungu harhaassar yimaa hiideg bolson bna

Avatar

Нэргүй 2025-09-23 66.181.191.99

Данхыг өмөөрсөн юмнуудын бүдүүлэг гэж яана вэ

Avatar

Нэргүй 2025-09-23 103.168.34.187

Гуцаа чи оюукын хуу гээл гуцаад бсанштэ

Avatar

Нэргүй 2025-09-23 66.181.185.222

Хараажаар г*** амьтан бна ш дээ.

Avatar

Нэргүй 2025-09-23 103.168.34.187

Хуурай муукиин суганы уснууд

Avatar

ИРГЭН 2025-09-23 103.57.95.135

Оюун-Эрдэнэ МАН -АН мафиуудын эрх ашгийг хөндсөн учираас мафиууд Хулих Хурандаа Хүрэлсүхээр хусуулсан

Avatar

asdgasd 2025-09-23 43.228.128.157

asdg

Avatar

Нэргүй 2025-09-23 103.212.163.220

Маш зөв сайн байсан шүү! Одоо Оюун-Эрдэнэ орлогоо нотлохоос гадна, УИХ гишүүн байх эрхгүй бүр улс төрөөс иймэрхүү боловсролгүй хүмүүсийг зайлуулах хэрэгтэй!!

Avatar

Нэргүй 2025-09-23 103.9.90.131

Төрд шургалсан хулгайч нарыг олж харахгүй л байна уу? Нэг хүний дарангуйлалд бид бараг орчихлоо ш дээ

Avatar

зочин 2025-09-23 192.82.64.153

Бодлогын тогтвортой байдлыг бий болгохын тулд нэг нам, нэг улстөрч удаан засаглаж байж бий болгоно гэж боддог. Бидний амьдралыг сайжруулах бодитой алхам хийдэггүй. Эргүү хүүхэдном унш, хөөрхий Социалист үзэл бодолтой хүн яаж ардчилал гэж ярьж байнаа, нэг хүний орлого нотлох нь тйи чухал уу, 40 их наяд төгрөгийн луйварыг яагаад ярихгүй байна ухаа худагаас ард түмэнд юу наалдаж хөгийн амьсгаанууд мөнгө хаана үнэртэнэ тэнд гүйж явдагаа болих хэрэгтэнй

Avatar

Нэргүй 2025-09-23 66.181.185.250

чи тэгээд Монгол улстай л тэмцээ биз дээ. одоо Монгол улсын ЗГ ямар байгааг хар малаа. Хамаг ажил нь зогсчихсон хаашаа яваад байгаа мэдэгдэхгүй болчихсон байгааг хоёр цэхэр цайдам чинь хөрөхгүй, 2 дэлдэн нүх чинь сонсохгүй байна уу? МАЛАА!!!

Avatar

Del 2025-09-23 202.55.188.42

энэ залуус үзэл бодолдоо үнэнч байж муу хүмүүст ашиглуулах боломж бүү гаргаасай гэж хүсье

Avatar

Зочин 2025-09-23 202.9.41.9

чи Монголын ард түмний боломжийг үгүй хийснээ мэдэж бна уу тэнэгээ

Avatar

Нэргүй 2025-09-23 103.212.163.220

яаж үгүй хийсийн?? харин ч залуучууд тэмцэж чадсанаараа харанхуй боловсролгүй ОЭ огцорлоо! Орлогоо нотолчихоод шоронд нь явуулах дутуу байна!

Avatar

Нэргүй 2025-09-23 59.153.113.206

За тэгвэл одоо Хүрэлсүхийн том орд харшууд яаж бии болсныг нотлох огцруулах жагсаал хиих болхонодоо

Avatar

Нэргүй 2025-09-23 66.181.186.71

Өнөөдөр биш намын хурлын дараа ярилцлагаа хиихиисэн бол мөнгөнд явдгииг олон хүн анзаарахгүй байсан юм

Avatar

Нэргүй 2025-09-23 59.153.115.12

улстөржих биш өмнөх ажлаа хийгээч. ажил хийх дургүй амар хялбар аргаар мөнгө олох гэсэн залуучууд олширлоо. мэдлэг боловсролоо дээшлүүл

Avatar

Нэргүй 2025-09-23 202.131.227.134

Оюун-Эрдэнэ орлогоо нотлоогүй байгаа шүү. АТГ зөвхөн хүүгийнх нь асуудлыг шалгасан болоод хулхидаад өнгөрсөн. Оюун-Эрдэнийн орлого, түүний хүүхдийн орлого гэдэг хоёр тусдаа асуудал.

Avatar

иргэн 2025-09-23 202.70.34.70

Бууны ноход, суганы үсүүд худлаа шаааахгүй шүү. Одоо тэгвэл хамгийн том аалзтай тэмцээч, тэр хүн чинь л улс төрийг жинхэнэ завааруулж байна ш дээ.

Avatar

Зочин 2025-09-23 103.229.121.64

ЗАЛУУ ХҮН БАЙЖ ИЙМ ЖААХНААСАА ХУДЛАА ЯРЬЖ СУРАХ НЬ УУ. ОЭ-ИЙГ ЗАЙЛУУЛСНААР ТОМ УУЛ УУРХАЙН ЭЗЭД БАЯЛГЫН САНД БАГА ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ӨГСӨН БОЛООД НҮГЛИЙН НҮДИЙГ ХУУРААД ӨНГӨРӨХ ЗАМЫГ ТА НАР ЗАССАН. ЗАНДАНШАТАР ЗӨӨЛӨН АЯДУУ ХҮН. АНХНААСАА ХУЙВАЛДААНЫ АРГААР АВСАН ГЭДГЭЭ ДОТРОО БОДОЛЦООД ЭНЭ ИХ МӨНГӨНИЙ АВДРААСАА ЭЗЭД БАГА ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ БАЯЛГЫН САНД ӨГНӨ. ЯМАР БАЙНГА НИЙГЭМД АДЛАГДАЖ БАЙЛТАЙ БИШ.ҮНЭНДЭЭ ЭНЭ ЭЗДИЙН БУРУУ БИШ, ТӨРД АЖИЛЛАЖ БАЙСАН ХҮМҮҮСИЙН БУРУУ.ХУУЛЬ БУС ЭСЭХИЙГ ЭЗЭД МЭДЭХ АЛБАГҮЙ

Avatar

Нийслэл 2025-09-23 150.228.177.195

Энэ амьтад ч гэсэн мөнгө хэрэгтэй л байгаа шдээ, түүнээс биш юу хийчихснээ ч мэдэхгүй нусан б** юугаа мэдэхэв,
Монголыг хуйвалдан сорчлон дээрэмдсэн МАНАН бүлэглэлийн толгойлогч Тарвагадорж, Мэлгэр нарын салтааны үснүүд харинамь орчихсон харагдана лээ

Avatar

Нэргүй 2025-09-23 103.168.34.155

Оюун эрдэнийн хөхөнгиыг шалгаач. Идчихээд илэрэхээрээ огцохцихдог жишиг тогтжээ. Хүүг нь херо баатар даагаад гардаг л байж

Avatar

** 2025-09-23 202.9.46.69

Тэгээд юу гээв. Эргэж дэмжиж намын дарга болгох гээд арьсаа хамгаалаад байгаа юмуу, хаашаа хогнууд вэ, ингэх байсан бол дуугүй өнгөрөөд ОЭ-н засаг өөрөө худал, хуурмагтаа живж сөнөхийг нь хараад л сууж байхгүй. МАН-ын өсвөрийн хулгайч нар юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж