Инженерүүдийн шалгалт болно

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Инженерүүдийн шалгалт болно

Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварын түвшинг тодорхойлох, олон улсын стандартыг хангасан боловсон хүчин ажиллуулах, тэдний хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, Монгол Улсыг дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай болгох зорилгоор мэдээллийн технологийн инженерүүдийн шалгалтыг ирэх сарын 31-ний өдөр зохион  байгуулахаар болжээ. Шалгалт үндсэндээ тестийн хэлбэрээр явагдах юм.  Тухайлбал мэдээллийн технологийн инженерүүдийн үндсэн мэдлэг, мэдлэгээ практикт хэрэглэх ур чадварыг шалгах  юм. Тус шалгалт нь Япон улсын мэдээллийн технологийн шалгалтын системд суурилдаг.  Япон, Энэтхэг, Сингапур, Хятад, Монгол, Филиппин, Малайз зэрэг 12 орныг  нэгдсэн стандарттай болгох зорилгоор  хэрэгжүүлж  эхэлжээ.  Шалгалтын талаарх сургалтын бүртгэл  өчигдрөөс  эхэлсэн бөгөөд аравдугаар сарын 15 хүртэл үргэлжлэх юм байна. Шалгалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг  болох Мэдээлэл, шуудан, харилцаа, холбоо технологийн газар, Мэдээллийн технологийн үндэсний парк Япон улсын эдийн засаг, худалдаа аж үйлдвэрийн яам, түүний харьяа агентлагтай  хамтран зохион байгуулах юм.

Д.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж