Сурвалжлага: Өөрийгөө донтогч болно гэж огт төсөөлөөгүй

Сурвалжлага: Өөрийгөө донтогч болно гэж огт төсөөлөөгүй

Сурвалжлага: Өөрийгөө донтогч болно гэж огт төсөөлөөгүй

"Ер нь манай үеийнхэн дунд энэ зүйл маш их дэлгэрсэн. Бүгдээрээ мэддэг, хэрэглэдэг. Бас бие биедээ санал болгодог. Тиймээс би сонирхон анх хэрэглэж үзсэн юм" гэх энэ охин 19 настай. Тэрбээр орон нутагт амьдардаг бөгөөд одоо Улаанбаатарт сэтгэц донтолтын эмчилгээг хийлгэж байна. Тэр 2025 оны зун анх хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн бөгөөд өөрийгөө донтогч, хар тамхины хамааралтай нэгэн болно гэж огт төсөөлөөгүй гэдгийг хэлж байв.

Тэр "Бодис хэрэглэсэн үед хоол идэж чаддаггүй. Бас нойр хүрдэггүй. Хоол идэж, унтахгүй болохоор хүний бие махбодь өвдөнө. Ядарч сульдана. Би энэ зүйлийг хэрэглэснээс хойш маш их турсан. Нойргүй байсан учраас сүүлдээ сэтгэцэд нөлөөлж эхэлдэг юм байна лээ. Сүүлдээ бараг галзуу хүн шиг л болсон" гэв.

Гэсэн ч охин өөрийн гар хөлөө тайруулж, эрэмдэг болохыг хүсээгүй учраас эцэг эхдээ үнэнээ хэлж, эмнэлэгт хандсан тухайгаа ярьсан юм.

Тэрбээр "Сэтгэлээр унасан үедээ энэ зүйлийг хэрэглэхээр аз жаргалтай болж, сэтгэл санаа дээрдсэн юм шиг мэдрэмжийг авдаг байсан. Ер нь бодис хэрэглэсний дараа дахин хэрэглэж үзмээр санагдаад маш хэцүү байдалд ордог. Тийм учраас аав ээждээ үнэнээ хэлж, эмчлүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ төрлийн эмчилгээг хийдэг ганцхан хувийн эмнэлэг байдаг юм билээ. Би энэ эмнэлэгт эмчлүүлээд гурван долоо хоног болж байна. Нэлээд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн. Миний бие махбодиос гадна сэтгэл зүйн байдал дээрдэж байна. Миний биеэс тэр бодис гарах хүртэлх хугацаанд эмчилгээг бүрэн хийж байгаа учраас эмнэлгээс гараад огт хэрэглэх бодолгүй байна" гэв.

"ҮЕ ТЭНГИЙНХЭН БИЕ БИЕНЭЭ ИЙМ ЗҮЙЛД БИТГИЙ УРУУ ТАТААСАЙ"

Охин "Энэ зүйлийг хэрэглэсэндээ маш их харамсч байна. Яагаад ийм асуудалд оров гэж бодож сууна. Донтолтоос салахад маш хэцүү юм байна. Анхнаасаа хэрэглэхгүй байсан нь дээр байж гэж их харамссан. Үе тэнгийнхэн маань бие биенээ ийм зүйлд битгий уруу татаасай гэж хүсч байна" гэж чинь сэтгэлээсээ гуйж бас захиж байлаа.

Түүний мөрөөдөл эмч мэргэжилтэй болох. Тиймээс эмнэлгээс гараад хичээл номондоо шамдаж, ирээдүйнхээ төлөө улам хичээнэ гэдгээ хэлж байв. "Би одоо өнгөрснөө ардаа үлдээгээд цоо шинэ хаалгыг амьдралдаа нээж байна. Болж өнгөрсөн бүхэн ард хоцорч, миний ирээдүй гэрэлтэй байх болно" хэмээн өгүүлэх охины нүдэнд итгэл найдварын оч гэрэлтэх аж.

Энэ охин шиг хар тамхи гэгч хар "тахал" руу халтирсан залуусыг эрүүл саруул болгож, тэдэнд итгэл найдвар өгч буй цор ганц газар бол "Цэцээ мэд" эмнэлэг.

Уг эмнэлэг үйл ажиллагаа явуулаад хагас жил гаруй болж бөгөөд энэ хугацаанд 20 орчим залуусыг эмчилжээ. Биднийг очиход дөрвөн өвчтөн хэвтэн эмчлүүлж байв. Улсдаа ганц Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд энэ төрлийн эмчилгээг хийхдээ дан ганц хордлого тайлах, тайвшруулах эмчилгээг 7-10 хоног хийдэг. Харин "Цэцээ мэд" эмнэлэг нь сэтгэцийн донтолтын эмчилгээг тухайн өвчтөний биеийн байдал, сэтгэл зүйн байдлаас нь хамаарч, 1-6 сар эмчилдэг байна.

Энэ эмнэлэгт дотрын эмч, сэтгэцийн буюу сэтгэл засалч эмч, сэтгэлзүйч ажилладаг аж.

"ДОНТОХ ЭМГЭГТЭЙ ХҮНИЙГ 1-6 САРЫН ХУГАЦААНД ШАТ ДАРААТАЙ ЭМЧИЛДЭГ"

Тус эмнэлгийн сэтгэлзүйч З.Алтангэрэл "Сүүлийн үед хар тамхи сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэдэг хүмүүсийн нас улам залуужиж, 16-25 насныхан ихээр донтож байна. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа улсын эмнэлэг, төвүүд багадаа 7-10 хоног хэвтэн эмчлүүлж, хордлого тайлах, тайвшруулах, сэтгэл хөөрлийг нь дарах эмчилгээг хийдэг. Тэрнээс өөрөөр сэтгэл засал, сэтгэл зүйн зөвлөгөө өгдөггүй. Манай эмнэлгийн хувьд нэг хүн 1-6 сарын хугацаанд шат дараатай хэвтэн эмчлүүлдэг. Эмнэлгээс гарсны дараа ч тогтмол уулзалтыг зохион байгуулдаг.

Дэлхий нийтэд донтолтыг эмнэлгийн орчинд эмчилж байгаа тохиолдолд эдгэрэх магадлал нь 60-70 хувьтай гэж үздэг.

Манай эмнэлэг олон улсын энэ жишгийг барьж ажилладаг. Ирж байгаа хүмүүсийн хувьд ихэнх нь хожмын уй гашуу буюу ойр дотныхоо хэн нэгнийг алдсан, эсвэл өөрийгөө маш ихээр буруутгадаг байдлаар сэтгэл зүйн гэмтэл буюу трауматай болсон байдаг. Ийм байдалтай хүмүүсийн биеийн хордлогыг тайлж, сэтгэл зүйн зөвлөгөө өгч, тухайн хүмүүсийн нийгэмд биеэ авч явах, танин мэдэхүй талаас нь маш сайн ажиллаж, магадгүй өнөөдөр эмнэлгээс гарлаа гэхэд гэр бүл зохиох, хэвийн амьдарч, ажиллах нөхцөлийг бүрдүүлэхээр тал талын үйл ажиллагааг явуулдаг. Ингэснээр тухайн хүн дахин бодисоо хэрэглэхгүй байх магадлал өсдөг" гэсэн юм.

"Цэцээ мэд" эмнэлэгт хар тамхи мансууруулах бодис хамгийн багадаа 1-2 удаа хэрэглэсэн хүмүүс гэр бүлдээ хандаж ирдэг бол зарим нь 10 гаруй жил нууцаар хэрэглэж байгаад сайн дураараа ирэх нь ч бий.

Олон улсын эмчилгээ 1-6 сар гэж байгаа ч Монголын нийгэмд олон хоногоор хувийн эмнэлэгт хоногийн 140-200 мянган төгрөгийн төлбөр төлж, хэвтэн эмчлүүлэх боломжтой нь цөөн. Зарим нь төлбөрийн боломжгүйгээс эмчилгээгээ дундаас нь зогсоохоос өөр аргагүй байдалд хүрдэг байна. Хор хөнөөлийн хувьд маш өндөр буюу улс орны үндэсний аюулгүй байдал, монгол хүний генийн удмын санд нөлөөлөх эрсдэлтэй энэ асуудалд төрөөс анхаарч, урьдчилан сэргийлэх шаардлагатай гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байлаа.

ДОНТОГЧДЫН 56 ХУВИЙГ 13-25 НАСНЫХАН ЭЗЭЛЖ БАЙНА

Олон улсад тооцоолдог аргачлалаар нэг мансуурагч, худалдан борлуулагчийн ард 4-6 хүн байна гэж үздэг аж. Тиймээс Монголд далд хэрэглэгчийн тоо 20 мянгаас дээш байж магадгүйг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батхуяг яриандаа онцолж байв. Энэ тоо хэдхэн жилийн дараа 43 хувиар өснө гэдэг муу мэдээг араас нь дуулгасан юм.

Хамгийн сэтгэл эмзэглүүлмээр нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын 92 хувь нь 35 хүртэлх насныхан  агаад 13-25 насныхан үүний 56 хувийг эзэлж байна.

Сүүлийн таван жилийн хугацаанд мансуурах гэмт хэргээр ерөнхий боловсролын сургуулийн 58 сурагч ял шийтгэл эдэлсэн. Өнгөрсөн 2024 онд гэхэд, 15-20 насны 18 залуус хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодистой холбогдсоны найм нь сурагч байжээ. Боловсролын байдлаар нь авч үзвэл 58 хувь нь бүрэн бус дунд болон бүрэн дунд боловсролтой, 60 орчим хувь нь ажилгүй, орлогын эх үүсвэргүй хүмүүс байна.

"ХОРДЛОГО ТАЙЛАХ ЭМЧИЛГЭЭГ 14 ХОНОГТ ХИЙЖ БОЛОХ Ч СЭТГЭЛ ЗҮЙН ЭМЧИЛГЭЭГ БОГИНО ХУГАЦААНД ХИЙХ БОЛОМЖГҮЙ"

"Цэцээ мэд" эмнэлгийн сэтгэцийн эмч, сэтгэл засалч Б.Номин-Эрдэнэ "Миний хувьд танин мэдэхүйн сэтгэл засал буюу тухайн хүн яагаад юунаас болоод донтсон бэ, анх ирсэн шалтгааныг нь сонсч ойлгох, тэр хүн өөр өөрийгөө ойлгох боломжийг эмнэлгийн орчинд мэргэшсэн эмч нартай хамт олгож өгдгөөрөө давуу талтай.

Манай эмнэлэг яагаад бусад эмнэлгээс ялгаатай гэхээр 1-6 сар хүртэл урт хугацааны эмчилгээ шаарддаг.

Тухайн донтолтын эмгэгтэй хүний биеийн хордлого тайлах эмчилгээг 14 хоногт хийж болно. Гэтэл сэтгэл зүйн эмчилгээг богино хугацаанд хийх боломжгүй. Нөгөө хүн маань сэтгэлээ нээхэд бэлэн байна уу, хэрэглэдэг бодисоо нэхэх байдал хэр байна гэдгээс шалтгаан хугацаа  их шаарддаг. Сэтгэл заслын эмчилгээг долоо хоногт нэг удаа хийдэг. Тэрнээс олон удаа авч болохгүй. Нэг сар хэвтэн эмчлүүлж байгаа хүн хэвтэж байгаа онош, сэтгэл зүйн байдлаасаа хамаарч 1-2 удаа мэргэжлийн сэтгэл зүйчтэй уулзан, ярилцаж, өөрөө нөхцөл байдлаа ойлгох хэрэгтэй.

Тэр хүн өнөөдөр би юу туулав, яагаад энэ эмнэлэгт ирсэн бэ, өөрийнхөө сэтгэл зүйн өвдөлтөөс зугтаад байна вэ гэдгээ бодож тунгаах хэрэгтэй.

Шалтгааны хувьд авч үзэхээр, хүүхэд насны сэтгэлийн шарх, гэр бүлийн асуудал гээд янз бүр байдаг. Зарим хүмүүс баян айлын хүүхдүүд л хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодист донтсон гэж өрөөсгөл ойлгодог. Ийм ч байна, ийм биш тохиолдол ч байна. Яг биеэрээ туулж, үзээгүй байж хэт нэг талыг барьж ойлгох нь бий. Энэ бол өвчин эмгэг. Өвчтэй хүнийг ялгаварлан гадуурхах нь буруу. Тэгэхээр тэр хүмүүсийг удаан хугацаанд эмчилж байгаа нь сэтгэл зүйн асуудал байгаа учраас хугацаа их шаардаж байгаа юм. Нэг сар байрлаж эмчлэхдээ гаднаас гар утас, бүх зүйлийг нь авч, сэтгэцийн эмнэлгийн дүрэм журмын дагуу хамаагүй эргэлт оруулдаггүй. Бас бид гэр бүлд нь давхар зөвлөгөө өгч ажилладаг. Асуудал ганц хүнд бус дам хамааралтай байдаг. Энэ асуудлаас нь болоод гэр бүл нь эдийн засаг, сэтгэл санаагаараа хохирч байдаг учраас давхар шийдэж ажилладаг" гэдгийг хэлсэн юм.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-23 103.57.93.54

hunii uuriin zan aranshin shde er ni bol mash ih nuluulnu yamar uchuuhen setgehguitei we gedeg bas hund uruu tatagdaj iim yumru orj bga ni shan amidrah yumnuud ni zunduu bhad iim yumru orj bna gedeg bol gutamshig shu de

Avatar

Нэргүй 2025-09-23 202.9.46.105

hereglej uzsen nadd law taalagdaagui dotor muuhairaad tolgoi ergeed nowshiin medremj tordog shuu dahij hergelmeergui sanagdsan

Avatar

Болор 2025-09-23 202.126.91.75

Сайхан цаг үед амьдарч байж тэнэг үхэл рүүгээ донтож байгаа бол хохь нь гэхээс. Амьдралаа дуусгая гэж бодож байна.

Avatar

Нэргүй 2025-09-23 59.153.114.131

гадаад харилцааны яам нь тийшээ ч ийшээ ч шууд нислэгтэй боллоо,өчнөөн улстай визгүй боллоо энэ тэр гээд үнэн тэнэг бодлогогүй мунхаг бодлого явуулснаа мундаг ажил хийж хөгжүүлж байна гэж боддог .монголын гааль ямар билээ улс төр засаг нь маш мунхаг ажилладаг даа

Avatar

Нэргүй 2025-09-23 202.9.46.69

Бидний үеийн 90-ээд оны сурагч, оюутан залуус хэзээ ч ийм утлиагүй дампуу байгаагүй. Одооны хогнууд бүх юм нь бэлэн, амар хялбар болох тусам улам галзуурч балайтаж байнаа нээрээ. Ийм улс яаж ажил төрөл, амьдрал ахуйгаа хөтлөн явуулж чадах вэ дээ. Юун нийгмийн идэвхи, олон нийт улс төр дэх иргэдийн оролцоо, зөв нийгэм. Шууд Xятадын боол болох заяа л үлдэж дээ монголчууд.

Avatar

Нэргүй 2025-09-23 59.153.113.221

SEXSEER MANSYYRI VANXANI SEKSEER AJIL XNE ANUSDI ALNI SEKSDI BOOW XXNO BOOB DOLOOJ TOMSGN GOE XELEEREE DOLOOGOOD80955877 XUCHINDI SEKSEER

Avatar

Нэргүй 2025-09-23 122.201.31.235

муу хар янкан минь дслд оролдоо, тэмбүү дох оо тусаад алга бололдоо!

Avatar

Сайтын ажилтан Янкан аа 2025-09-23 203.91.115.40

энэ бүр News.mn сайтын ажилтан юм биш үү? олон жил болж байна. мэдээ үзэхээр л ……. ашгүй та алга болгох ерөөл өргөв баярлалаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж