Ньюс хөтөч: Бүрэн автоматжуулсан 180 ус түгээх байрыг хүлээлгэж өгнө

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Бүрэн автоматжуулсан 180 ус түгээх байрыг хүлээлгэж өгнө

Ньюс хөтөч: Бүрэн автоматжуулсан 180 ус түгээх байрыг хүлээлгэж өгнө

Ньюс хөтөч булангаараа өнөөдөр /2025.09.23/ болох үйл явдлыг товчоор хүргэж байна.


09.00 ЦАГТ:

  • АТГ-аас зохион байгуулж буй Ази, Номхон далайн бүсийн хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээ (ARIN-AP)-ний Удирдах зөвлөлийн хурал болон 10 дугаар Бүгд хурал “Новотел” зочид буудалд эхэлнэ.
  •  “Гадаад худалдааны статистик мэдээллийг боловсруулах талаар арга зүйн зөвлөгөө” сэдэвт сургалт, уулзалт Гаалийн ерөнхий газарт болно.

09.30 ЦАГТ:

  • УИХ-ын Байнгын хороодын хуралдаан эхэлнэ.

10.00 ЦАГТ:

  •  УИХ-аар 2026 оны төсвийн төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан Төсвийн байнгын хорооноос “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсвийн төсөл” сэдэвт хэлэлцүүлэг “Чингис хаан” үндэсний музейд зохион байгуулна.

11.30 ЦАГТ:

  • “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д "Хөх толбот монгол үндэстэн холбоо" ТББ-аас автомашин ачилтыг зогсоохоор цахим гарын үсэг цуглуулж байгаа талаар мэдээлэл хийнэ.

11.40 ЦАГТ: 

  • Монголын Мянганы сорилтын сангаас бүрэн автоматжуулсан 180 ус түгээх байрыг УСУГ-т хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ болно.

12.00 ЦАГТ:

  •  Гавъяат эмч Д.Адилбиш "Хүрээ" амаржих газрын үл хөдлөх хөрөнгө, газрыг хууль бусаар авсан улс төр, бизнесийн бүлэглэлийн талаар баримттай мэдээлнэ.

13.00 ЦАГТ:

  • Яармаг дахь "Хангарди" ордонд НИТХ-ын Ээлжит бус VII хуралдаан болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-23 202.9.40.22

үхсн алаараа томчужд х***а манж хулгайчууд шүү томчужд гэж хашиграад бгаа л******д х***а манж хулгайчууд тэгж худлаа шаагаад бгаа юм манжлаад.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж