УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг пропурорын байгууллагаас яллагдагчаар татсан. Тэрбээр яллагдагчаар татсан тогтоолоо хүлээж аваагүй тул прокурорын байгууллагаас Төрийн ордон дахь албаны өрөөнд нь танилцуулахаар очсон байна. Прокурорын байгууллагаас өнгөрсөн наймдугаар сараас эхлэн удаа дараа дуудсан боловч очоогүй, үүнийг АН-ын зүгээс улстөржүүлсэн нь Үндсэн хуулийн цэц оролцох хэмжээний томоохон асуудал үүсч магадгүй болжээ. Учир нь, УИХ-ын гишүүн Б.Жаргалангийн гаргасан С.Ганбаатарын асуудалтай холбогдуулан завсарлага авах хүсэлтийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хүлээн авснаараа тэрбээр Үндсэн хууль зөрчсөн хэрэгт унаж, суудлаа алдаад зогсохгүй гишүүний бүрэн эрхээсээ ч түдгэлзэх хэмжээний "хэрэгт" холбогдлоо.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол нам, эвслийн бүлэг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30.1.5-д заасны дагуу завсарлага авах эрхтэй. Завсарлага авах хугацаа ажлын 5-аас илүүгүй өдөр байх бөгөөд шаардлагатай бол нам, эвслийн бүлгийн хүсэлтээр хуралдаан даргалагч завсарлагын хугацааг нэг удаа ажлын 3-аас илүүгүй өдрөөр сунгаж болно.” гэж, мөн зүйлийн 12.2-т “Нам, эвслийн бүлгийн дарга, түүний эзгүйд дэд дарга энэ хуулийн 12.1-д заасны дагуу завсарлага авахдаа үндэслэл, хугацааг тодорхой хэлж, энэ талаар хуралдааны тэмдэглэлд тусгуулна.” гэж тус тус хуульчилжээ.
Харин Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт Бүлэг дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ гээд 30.1.5 дахь заалтад “нэгдсэн болон Байнгын, дэд хорооны хуралдааны үед тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авах;” гэж хуульчилсан.
Гэтэл 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Дэгийн тухай хуулийн 69.1.1-д заасны дагуу “Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн 1 дэх хэлэлцүүлэг буюу төсвийн төсөлтэй танилцах” үе шатны хэлэлцүүлэг явж байтал:
УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Өнөөдөр нэг ноцтой асуудал гарсан учраас УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс мэдэгдэл хийхээс өөр аргагүй байдалд хүрлээ. Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 19-ний өдөр 15.30 цагийн орчимд АТГ-ын н.Балдандорж, н.Батмөнх нарын хоёр мөрдөгч Төрийн ордонд ажилладаг нэр бүхий албан тушаалтны нэр дээр нэг удаагийн нэвтрэх зөвшөөрөл авч, орж ирээд УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд бичлэг хийж орж ирээд, гүйцэтгэх ажиллагаа явуулсан асуудал гарлаа. Энэ явдал бол УИХ-ын гишүүний бүрэн эрхэнд халдсан, парламентын дархлааг үлэмж хэмжээгээр сулруулсан, засаглал хоорондын хяналт тэнцлийг үгүй хийсэн, Төрийн ордонд гүйцэтгэх ажиллагаа явуулсан ноцтой асуудал гарсан учраас УИХ дахь АН-ын бүлэг энэ асуудалд зайлшгүй анхаарал хандуулах ёстой гэж үзэж, цаашид Үндсэн хуулиар баталгаажсан засаглал хооронд хяналт тэнцлийг хангах, парламентын дархлаагаа бэхжүүлэх асуудал энэ УИХ-ын бүрэлдэхүүний хувьд нэн чухал гэж үзэж байгаа учраас 2026 оны төсвийн төслийн хэлэлцүүлэг дээр авсан завсарлагаа сунгах хүсэлтэй байна. …” гэжээ. Үүний дагуу УИХ-ын чуулганы хуралдааныг удирдаж байсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АН-ын бүлгийн хүсэлтийн дагуу гурваас илүүгүй өдрөөр сунгаж, тав хоногийн хугацаатайгаар завсарлага өглөө” гэж шийдвэрлэжээ.
Ийнхүү завсарлага өгсөн нь Үндсэн хууль болон Улсын Их Хурлын тухай, мөн Дэгийн тухай хуулиудыг ноцтой зөрчлөө.
Нэг. Улсын Их Хурлын болон Дэгийн тухай хуульд заасны дагуу завсарлага өгөх асуудал бол зөвхөн тухайн хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан өгдөг хууль ёсны зарчим юм. Тухайн өдрийн хуралдаанаар 2026 оны төсвийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэж байсан. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатартай холбоотой ямар нэг асуудал хуралдаанаар огт хэлэлцээгүй байсан. Хэрэв С.Ганбаатартай холбоотой буюу түүний бүрэн эрхийг УИХ-ын тухай хуулийн 45.1-д заасны дагуу түдгэлзүүлэх тухай асуудал нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байсан бол дээр дурдсан завсарлагыг авч болно.
Үндсэн хуульт ёс болон парламентат ёсны зарчмын дагуу аливаа нам, эвслийн бүлэгт засварлага өгөх асуудал бол парламентын ардчилалтай зайлшгүй холбоотой боловч хуулиар хэд хэдэн хязгаарлалт тогтоож өгдгийн нэг нь энэхүү “тухайн хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан л завсарлага өгөх асуудал” юм. Энэ зарчим УИХ-ын нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаан дээр ч адил үйлчилдэг. Тодруулбал, Улсын Их Хурлын тухай хуулийн 26.1.6 дахь заалтад “Байнгын хорооны дарга “Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага өгөх;” гэж хуульчилсан байна.
Хоёр. Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслөөр 2025 оны есдүгээр сарын 15-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл завсарлага авах тухай хүссэнээр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2 хоногийн завсарлага өгсөн. 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар дээр дурдсан завсарлагын хугацаа дууссан, нөгөө талаас хуралдаан эхлэхээс өмнө Ардчилсан намын бүлгээс Дэгийн тухай хуулийн 12.1-д заасан үндэслэлээр завсарлагын хугацааг нэг удаа дахин сунгах хүсэлт гаргаагүй тул УИХ-ын даргаас ийнхүү 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг тухайн өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр алхыг тогшиж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн.
Ингэснээр тухайн асуудлаар дахин завсарлага авах эрхгүй болсон.
Гэтэл хуралдаан даргалагч Х.Булгантуяа УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн гаргасан хүсэлтийн дагуу дахин Ардчилсан намын бүлэгт завсарлага өгсөн нь Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т заасан Хуралдаан даргалагч “хуралдааныг …дэгийн дагуу зохион байгуулах”, мөн зүйлийн 13.1.10-т заасан “хуралдааны дэгийн биелэлтэд хяналт тавьж, түүнийг биелүүлэхийг гишүүдээс шаардах;” гэсэн заалтыг зөрчсөн байна.
Гурав. Улсын Их Хурлын 2025 оны есдүгээр сарын 9-ний өдрийн нэгдсэн хуралдаан дээр Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн зөвхөн танилцуулга хийгдэж байсан, уг танилцуулга дуусаагүй байхад, зүй нь төсвийн төслийг хэлэлцэж эхлээгүй байх үед завсарлага өгсөн нь мөн парламентат ёсны зарчмыг үл тоож төсвийн төсөлтэй танилцах эрхтэй Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхэд бас халдав уу.
Ийнхүү хууль зөрчиж завсарлага өгсөн нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны зарчим мөн.”, Хорьдугаар зүйлийн “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.”, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын “Хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах” онцгой бүрэн эрхийг, мөн хэсгийн 7 дахь заалтын “төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, …боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах”, гэсэн заалтуудыг зөрчиж, Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг хэлэлцэхгүй хууль бус буюу хууль зөрчиж завсарлага өгсөн. Үүнээс бол ардчилсан парламентын алхыг авлигач, хулгайч нараа хамгаалахад ашигласан гэх хэргээр Х.Булгантуяа, С.Ганбаатар, Б.Жаргалан нарын хэн нэгнийг Үндсэн хуулийн цэц дээр очиход хүргэв үү.
Б.БАТ
3,548.92

















































Л.Лхагва 2025-09-22 66.181.191.223
УИХ ын хэлэлцэх асуудалд оруулаагүй зүйлээр завсарлага авах хүсэлт гаргасан АН ын бүлэг ба УИХ ынн дэд дарга Булгантуяа хоёрыг ав адилхан огцруулж болно Гэвч паламентыг хамтын удирдлага гэдэггүй бил үү? Тэнд байсан гишүүд (морь унасан толгойгүй) хүмүүс юм уу????
Нэргүй 2025-09-22 202.55.188.114
Булгантуяа минь өндөр сэнтийгээр их тоглосон юм хайнга хандссаны чинь гор
Зочин 2025-09-22 202.126.89.25
12.2.Нам, эвслийн бүлгийн дарга, түүний эзгүйд дэд дарга энэ хуулийн 12.1-д заасны дагуу завсарлага авахдаа үндэслэл, хугацааг тодорхой хэлж, энэ талаар хуралдааны тэмдэглэлд тусгуулна.
12.3.Завсарлага авсан нам, эвслийн бүлэг тухайн асуудлаар дахин завсарлага авахыг хориглоно. Энхбаярын зөв байна даа
бодит баримт 2025-09-22 66.181.188.166
Хөөрхий доо албан тушаал эрх мэдэлд хүрхийн тулд янз бүрийн авир араншин гаргаж яваа хүүхэн.. Данх Амарбясаглан 2-той 30 нас хүрээгүй үеэсээ нөхөрөлсөн үерхэлдээ үнэнч гэж юу юуны духанд хүрэлгүй үсэрч харайж байгаа хүнд үхсэн элэнгээрээ өөрийн байр суурь итгэл үнэмшил байхав дээ. Салхи хаанаа үлээиэ тийшээ өнгөрч байдаг хамхуул гэсэн үг. Хамхуулын хувь тавьлан бол сахинд туудаж явсаар жалганд унаж улмаар эргийн мухар бөөгнөрч ганц оч үсэрхэд л бүгд эргийхээ мухагт шатаж усдах тавьлантэй.
W 2025-09-22 103.10.20.212
Ochihgui bol tegeed ochij l ugiishdee. Bas hereg hiisen fenshugiin balaigaa umuuruud baij gene. Ene balai avgai ter neg balai uvgun 2 niileed zailval bayarlah baina
Нэргүй 2025-09-22 203.91.115.40
гүйцэтгэх ажиллагаа гэнээ юмны учрыг олохгүй аавтайгаа адилхан шулганаж их сүржигнээд арай л бөөлөх нүү .прокурорын албан бичгийг баримттайгаар өгсөн юм байналээ. өөр дээр удахгүй ирнэ гээд үхлээ үхлээ
Яагаад хөгжихгүй байгаан 2025-09-22 202.126.88.217
төрийн ордноор дүүрэн боловсролтой боловсролгүй гэх гарууд байна.Лайвчмн, доохтор сэтгүүлч, гадаадад курс төгссөн ухаантнууд дүүрэн
Нэргүй 2025-09-22 103.229.123.197
хятадуудыг Монголд суурьшуулж байгаа хүмүүсийн нэг байж мэднэ шүү. хятадуудыг Монголд суурьшуулах хууль барьчихсан батуулах гэж дайраа биз дээ
Нэргүй 2025-09-22 103.111.68.3
УИХ-ын гишүүн Жаргалан юм уу Жавхлан вм уу сэтгүүлч нэрээ зөв бичээчээ эхлээд Жаргалан гишүүн гэсэн дараа нь Жавхлан гишүүн гэх юм. УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Өнөөдөр нэг ноцтой асуудал гарсан учраас УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс гэж мэдээ эхлэсэн дараа нь Гэтэл хуралдаан даргалагч Х.Булгантуяа УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн гаргасан хүсэлтийн дагуу дахин Ардчилсан намын бүлэгт завсарлага өгсөн нь гэх юм кккккк
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа 2025-09-22 103.229.121.64
Намайг наана чинь ажиллаж байхад ийм тохиолдолд УИХ-ын ТГ-ын дарга, эсвэл хууль хариуцсан орлогч дарга нь чуулган удирдаж байгаа даргадаа хуулийн зөвлөгөө өгдөг байсансан. Анхны байнгын ажиллагаатай парламентийн 35 жилийн ой гээд сүртэй тэмдэглэж байна Харин 35 жилийн өмнө хийж байсан ажлаа одоо хийхгүй будлиан болоод байна гэдэг чинь муу үзүүлэлт шүү.35 жилийн өмнө ажиллаж байсан ажилтнууд чинь амьд байна. ГЭРТЭЭ ЭНЭ ОЙГ ТЭМДЭГЛЭВ
Нэргүй 2025-09-22 66.181.187.52
Яг хэн нь тэгээд завсарлага авчихсан юм бэ? Жаргалан гишүүнд завсарлага өгөх гээд явж байтал Жавхлан гишүүн орж ирээд дундуур нь завсарлага авчихсан юм уу? Жавхлан гишүүн буюу сангийн сайдад буюу намынхаа надад завсарлага өгчихсөн юм уу?🤔🤭😃😃 юм бичих гэж самрах юмаа! Энэ News.mn нийтлэлээ хянах боловсон хүчингүй юм бол худал синсацлахаа болиоч ээ!😃😃😃🤭
Зочин 2025-09-22 103.168.34.166
Булгантуяа ХНХЯ ны сайд байхдаа тэтгэврийг маш зөв индексжүүлж , олон мянган ахмадын тэтгэврийг шударгаар нэмснээрээ түүхэнд үлдэх гавьяатай гишүүн. Завсарлага өгхөд юун сүртэй юм. Нарантуяа авгай ард иргэдийг удаа дараа байнга доромжилж байхад гишүүнээс татаач.
Монгол мал 2025-09-22 103.229.123.231
ккккккккк9.
Нэргүй 2025-09-22 202.9.41.11
Та нар тэгэж үзэж байгаа юм бол УИХ-ын гишүүн Булгантуяаг эргүүлэн татуулаач ээ. Суудлаас нь буулгаад яах юм бэ. Оронд нь бас л МАН-ын нэг хүн тавигдана. Тэгэхийн оронд шууд л эргүүлэн татах хэрэгтэй. Хэдүүлээ нийлээд зориглоод дайрахад болж л таарна.
Зочин 2025-09-22 66.181.179.124
УИХын гишүүн хэн ч байсан эрүүгийн хэрэгт шалгагдах хуультай. Их хурлын гишүүний дархлаа гэж хуулиар хамгаалагдсан гэмт хэргтнүүдийг хамгаалах хэрэггүй. Дэгийн хууль зөрчлөө гэж огцруулаад байвал мөн олон гишүүн огцорно доо.
Нэргүй 2025-09-22 66.181.185.222
Энэ бол МАН-ын эздийлэн дээрэлхэх, түрэмгий бүдүүлэг зуршил, "цэргийн бага даргын" л тулгалт явж бна доо !
Нэргүй 2025-09-22 66.181.185.222
Булгантуяаг Хүрэлсүхээс өмөөрч бна !
М.Амар настан. 2025-09-22 202.126.90.31
Ер нь энэ Булгантуяа гэдэг этгээд тэтгэврийг шинэчлэн тогтооход хөгшчүүлийг асар их хохироосон мэдлэггүй,чадваргүй амьтан.Эцгийн танил тал,мөнгөөр л албан тушаал авч яваа найдваргүй хүн.Өөрийгөө ихэд бодсон явцгүй этгээд
Ц Хэнмэдхэв 2025-09-22 202.55.188.103
тэтгэвэрийн шинчлэлийн талаар Булгантуяа зөв юм хийсэн гэж тэтгэвэр авагчдын 80 н хувь үзэж байгаа болов уу
Нэргүй 2025-09-22 66.181.188.99
Чинийх л нэмэгдсээ юм бгааз. 150.000-с дээш тооны ахмадуудыг гомдоосоэ нүгэлтэй авгай! Үйлийн үрээ энэ цагт өөрөө эдэлж дуусаасай, эс тэгвэл зр хүүхдүүдэд нь гай болно.
Зөв 2025-09-22 202.9.46.241
Огцор
Тахар 2025-09-22 59.153.115.240
Энийг бичсэн нөхөр арай л дэндүү мэдэмхийрэх шиг санагдлаа. Мэдээлэл биш хов жив байна.
Зочин 2025-09-22 66.181.191.195
Булгантуяа чамбайрч байгаа гишүүн. Томчуудад хариуцлага тооц
Иргэн 2025-09-22 202.126.90.31
Чи хамсаатан нь байна.
Нэргүй 2025-09-22 66.181.177.228
Булгантуяа сул сул. Их хурлын дэд даргад тэнцэхгүй байна. Яамны дэд сайд ч хийж чадаагүй хүн. Монгол төрийн босго өндөр баймаар юм
Нэргүй 2025-09-22 202.55.188.44
Аанхаа сул Монгол төрийн минь босго өндөрлөөд уул нь.
Баагий 2025-09-22 202.126.89.43
Бат гээч Жавхлан,Жаргалан гээд хльж бичиж байхыг анзаарвал тийм ч их ХУУЛЬ мэддэг нөхөо биш Харин хэн Булгантуяаг харлуулах гэж энэ олон хуулийн заадтуудыг БАТ д бичиж өгөв гэдэг ? ба зорилго тодорхойгүй байна.
Нэргүй 2025-09-22 66.181.190.170
Огцруул
Нэргүй 2025-09-22 122.201.31.75
Санаагаар болдог бол энэ хүүхнийг буулгах шаардлагатай
Byraajav 2025-09-22 103.168.34.104
Luivarchingiin mulguu ohin huuli yaj medeh ve ? harin Bulgantuyag genduulj Ganbaatart sairhaj huuliig notstoi zurchsun Jargalang ogtsuulah yostoi , ter tusmaa ulsiin tusuv heleltsej bg chuhal ueiig ungej saatuulsan n buur notstoi shuu !
Зочин 2025-09-22 66.181.184.36
Ийм юм сараачсан Бат гэж бас ямар мал нь гараад ирэв ээ наад малаараа тогоо тосол
Зочин 2025-09-22 192.82.92.42
Хоер балай хуухнуудийг эргуулэн тптах юмсан!!! Гутмаар, мулгуу этгээдууд тэр чигээрээ энэ УИХ-д!
Нэргүй 2025-09-22 66.181.187.169
өмхий шантаажчинг яасан ч яадаг юм