Дэлхийн эдийн засгийн сэргэлт удааширч байгаа ч Хятад болон АСЕАН-ы орны эдийн засгийн хамтын ажиллагаа нэмэгдэж байна. 2024 оны байдлаар, АСЕАН-ы орнууд таван жил дараалан Хятадын хамгийн том худалдааны түнш хэвээр байв. Харин Хятад улс 16 жил дараалан АСЕАН-ы хамгийн том худалдааны түнш нэрийг хадгалж байна. Мөн 2025 оны нэгдүгээр сараас долдугаар сарын хооронд хоёр талын худалдааны нийт хэмжээ 597 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.2 хувиар нэмэгджээ. Түүнчлэн, мөн хугацаанд Хятадын нийт гадаад худалдааны 16.7 хувийг эзэлж байна. Хятад, АСЕАН-ы орнууд чөлөөт худалдааны бүс байгуулсан нь хоёр талын эдийн засгийн түншлэлийн хэмжээ нэмэгдэхэд гол төлөв нөлөөлжээ. Энэ талаар "NEWS" агентлагийн "Дэлхийн эдийн засаг" буландаа онцолж байна.
Худалдааны хэмжээ нэмэгдсэн нь Хятад болон АСЕАН-ы орнуудыг холбосон төмөр зам, авто зам, боомтууд баригдсантай холбоотой. Тодруулбал, Лаос, Хятадыг холбосон төмөр зам баригдсанаар 2025 оны эхний хагаст 10 мянга гаруй хүн зорчсон байна. Мөн хоёр орны хооронд 12.6 сая тонн ачаа зөөсөн нь урьд оныхоос 25.9 хувиар өссөн үзүүлэлт юм.
Өдгөө энэхүү төмөр замын шугам нь Лаосоос гадна Тайланд, Вьетнам, Мьянмар зэрэг 19 орныг Хятадын 31 мужтай холбож байна.
Мөн Жакартагаас Индонезийн Бандунг орох хурдны галт тэрэгний шугам ажиллаж эхэлснээр аяллын хугацааг 3.5 цагаас 40 минут болгожээ. Энэхүү хоёр шугам нь зүүн өмнөд Азийн улс орны хамгийн хөл хөдөлгөөнтэй шугам бөгөөд худалдааны гол замын нэг юм. Одоо Вьетнамтай хиллэдэг Гуанси хотод ухаалаг порт барих барилгын ажил бараг дуусч байна. 2024 онд Гуансигийн авто замын боомтоор тээвэрлэсэн бараа бүтээгдэхүүний хэмжээ 41.3 хувиар нэмэгдэж, 8.93 сая тоннд хүрсэн байдаг. Хэрэв Гуанси хотын ухаалаг порт ашиглалтад орвол хоёр орны худалдааны хэмжээ эрс нэмэгдэнэ. Эдгээр төслүүд нь төмөр зам, авто зам гэх мэт хатуу холболт болон аялал жуулчлалын хэмжээ нэмэгдэж буйг харуулж байна. Үүнээс гадна, улс хооронд аялах жуулчдын тоо нэмэгдсэнээр соёлын харилцан ойлголцол, бат бөх харилцаанд эергээр нөлөөлдөг.
ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА
Хятад, АСЕАН-ы орнууд худалдаа, хөрөнгө оруулалтын салбараа тасралтгүй сайжруулахыг эрмэлзэж байна. Ингэснээр хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны чанар сайжирна гэж ажиглагчид үзэж буй. 2024 онд Хятад улсын АСЕАН-ы таван орон болох Вьетнам, Малайз, Индонез, Тайланд, Сингапуртай хийсэн худалдааны хэмжээ тус бүр 100 тэрбум ам.доллар давжээ. Үүнээс Вьетнам, Малайзтай хийсэн худалдаа 200 тэрбум ам.доллараас давсан байна. Өдгөө Вьетнам улс Хятадад түүхий эдээс үйлдвэрлэлийн эцсийн бүтээгдэхүүн экспортолж байна.
2024 онд Вьетнамд оруулсан Хятадын хөрөнгө оруулалт 4.7 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь Хятадыг Вьетнамын хөрөнгө оруулалтын гурав дахь том эх үүсгэвэр болгосон юм.
Хятад, Малайзын хооронд байгуулсан "Хоёр улс, ихэр цэцэрлэгт хүрээлэн" санаачилга мөн амжилттай үргэлжилж байна. Өнгөрсөн оны эцэс гэхэд Хятад,Малайзын хамтарсан Чинжөү аж үйлдвэрийн парк 14.9 тэрбум ам.долларын аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бол өөр нэг хамтарсан Куантан аж үйлдвэрийн парк 100 тэрбум гаруй юанийн үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ.
"CAFTA 3.0"
Хятад болон АСЕАН-ы орнууд хамтран худалдаа хийх, бизнес эрхлэх хялбар аргыг хэрэгжүүлэхэд гол төлөв анхаарч буй. Улмаар энэ оны тавдугаар сард тэд "CAFTA 3.0" буюу Хятад-АСЕАН-ы чөлөөт худалдааны бүсийн хувилбар 3.0 нэртэй хэлэлцээ хийсэн бөгөөд аравдугаар сард албан ёсоор талууд гарын үсэг зурна. "CAFTA 1.0" нь 2010 онд байгуулагдсан бөгөөд барааны худалдааг хөнгөвчлөхөд чиглэсэн. Дараа нь 2015 онд CAFTA 2.0 байгуулж, Хятад, АСЕАН-ы орнууд аль алиныхаа зах зээлд нэвтрэх боломжийг олгосон байна.
Цаашид CAFTA 3.0 хэрэгжиж эхэлснээр дижитал эдийн засаг, ногоон эдийн засаг, нийлүүлэлтийн сүлжээг сайжруулах болно.
Энэхүү шинэ хэлэлцээ нь зөвхөн хил дээрх худалдааны саадыг багасгах тухай биш юм. Энэ нь бизнесийг илүү жигд, илүү холбоотой болгохын тулд улс орон бүрийн дүрэм журам, тогтолцоог сайжруулах тухай юм. Өдгөө барууны тогтворгүй байдал олон улсын худалдааны саад, тотгорыг нэмэгдүүлж байна. Гэвч Хятад, АСЕАН-ы орнууд чөлөөт худалдааг дэмжиж, Ази тивийн эдийн засгийг тогтвортой байлгахад анхаарах болжээ.
3,593.62




















































Өрийн занга 2025-09-23 202.9.46.69
Энэнд чинь баярлаж бахдаад болж муу америк, европ, япончууд гэж мунхагтаж хөөрцөглөж алга ташаад байж болохгүй. Дэлхий тэр чигтээ гятадын зээлийн өрийн урхинд орох гятадын зуун айсуй. Гол аюул нь эрх чөлөө тусгаар тогтнолоо өрөндөө тушаах байдалд хүрнэ.
зочин 2025-09-23 66.181.181.80
Хөгжил ,үйлдвэрлэл худалдаа бүтээн байгуулалт зүүн өмнөт аазад төвлөрч байна,Мөнгөний асар их урсгал тэнд байна , Бүр барууны том корпорацууд ашгаа бодож үйлдвэрлэлээ тийш нь шилжүүлж байна Дэлхийн хүн амын бараг тал хувь нь тэнд байна, Бүр барууны бүх орон бүлэглэн өсөлт хөгжилд нь саад хийх гээд дийлэхгүй байна,Барууны хамаарлаас үндсэндээ бүрэн гарчээ, Худалдан авах чадварын паритетээр тооцсон ДНБ-ний үйлдвэрлэлээр Хятад 43,2 АНУ 27,6 Энэтхэг 21,9 ОХУ 7,7 их наяд долларт хүрч эхний байрт оро
Нэргүй 2025-09-23 202.126.89.148
Бөгспутины 25 жил засагласан,,,орос,,,, хаана шааж явнаа,,,,гях,,,гяхх,,гяхх,,,Европд ч байхгүй азид ч байхгүй,,,золбин оросуудыг аугаа хятад засан тохинуулаасай билээ,,,,