Мэргэжлийн сүмогийн Аки башё Токио хотын алдарт Рёогокү Кокүгикан ордонд үргэлжилж байна. Башёгийн найм дахь өдрийн барилдаанууд өчигдөр/2025.09.21/ боллоо. Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн өчигдөр Гонояамаг давж, найман даваатай болсноор башёг итгэл төгс тэргүүлж эхлэв. Түүн шиг найман өдрийн дараах байдлаар найман даваатай, нэг ч унаагүй бөх алга. Харин ёкозүна Оносато Хирадүмиг давснаар долоон даваа, нэг унаатай болжээ.
Нагоя башёг бэртлийн улмаас орхиж байсан ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн сүмогийн дээд цолонд хүрснээсээ хойш хамгийн сайн барилдаанаа энэ башёд үзүүлж байна. Энэ оны эхний Хацү башёд түрүүлсэн амжилтаараа ёкозүна болох болзлоо хангасан тэрбээр Нацү башёд л үзүүрлэж, Харү болон Нагоя башёг бэртлийн улмаас орхисон билээ.
Бусад монгол бөхчүүдийн тухайд Ошома П.Дэлгэрбаяр/4-4/, Онокацү Б.Чойжилсүрэн/5-3/ нар өчигдөр давсан бол Киришима Б.Лхагвасүрэн/4-4/, Тамаваши Б.Мөнх-Оргил/3-5/ нар өвдөг шорооджээ.
3,548.92





















































Нэргүй 2025-09-22 202.9.41.11
Хоцорсон мэдээлэл байна.
Нэргүй 2025-09-22 103.212.116.151
Асашорю ахынхаа алдааг давтаж болохгүй. Даруухан шудрага , хүнлэг, шуналгүй байвал бүхний хүндэтгэлийг хүлээнэ.
Нэргүй 2025-09-22 103.212.118.128
Юм болгоныг хар бараанаар хардаг хар энергитэй хүнэнцэр минь заавал ингэж бичиж яах гээв!