Улаанбурхан өвчний дархлаажуулалт 65 хувьтай үргэлжилж байна

Улаанбурхан өвчний дархлаажуулалт 65 хувьтай үргэлжилж байна

Улаанбурхан өвчний дархлаажуулалт 65 хувьтай үргэлжилж байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн улаанбурхан өвчний нөхцөл байдлын мэдээллээр улсын хэмжээнд 13487 батлагдсан тохиолдол бүртгэгджээ. Үүнээс эдгэрсэн 13467 байгаа бол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй долоо, гэрээр эмчлүүлж буй дөрвөн өвчтөн байна. Харин улаанбурхан өвчнөөр 11 өвчтөн нас баржээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй долоон тохиолдлын зургаа нь биеийн байдал дунд, нэг хүнд өвчтөн байна.

Тус өвчлөлийг насны бүлгээр авч үзвэл 10-14 насны 5052 хүүхэд байгаа бол 0-4 насны 3098 хүүхэд байгаа аж. Харин 5-9 насныхны дунд улаанбурхан өвчний 1736 тохиолдол бүртгэгджээ.

Эрүүл мэндийн яамаас хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан улаанбурхан өвчний дэгдэлт нэмэгдэх хандлагатай гэж тооцоолж байв. Үүнтэй холбогдуулж улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал С.Энхболдоос тодруулахад, “Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний дэгдэлт Монгол Улсын хэмжээнд өмнөх саруудтай харьцуулж харахад буурсан. Тухайлбал, сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2-3 тохиолдол бүртгэгдэж байгаа. Сургууль, цэцэрлэг эхэлсэнтэй холбогдуулан улаанбурхан өвчний дэгдэлт нэмэгдэх хандлагатай байсан боловч нөхөн дархлаажуулалтад хамрагдсан учраас дэгдэлт буурсан гэж харж байна. Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын хамрагдалт 65 хувьтай явагдаж байна” гэлээ.

Үүнээс гадна дархлаажуулалтын тунд бүрэн хамрагдаагүй болон өмнө нь улаанбурхан өвчин тусч байгаагүй бага насны хүүхэд өвчлөх магадлал өндөр гэж үзэж байгаа аж. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж