Филиппинчүүд авлигын эсрэг жагсч байна

Филиппинчүүд авлигын эсрэг жагсч байна

Филиппинчүүд авлигын эсрэг жагсч байна

Филиппиний нийслэл Манила хотод засгийн газрын үерийн эсрэг төсөлтэй холбоотой авлигын хэргийг эсэргүүцэн хэдэн мянган хүн жагсч байна. Уг жагсаал Ням гаригт (2025.09.21) эхэлсэн бөгөөд жагсагчид авлигыг таслан зогсоохыг уриалсан лоозон барьжээ. Төсвийг нь гаргачихсан байхад зарим төсөл хэрэгжээгүй гэх мэдээлэл ил болсноос хойш олон нийтийн шүүмжлэл тус улсад нэмэгдсээр байна. Хууль тогтоогчид болон бизнес эрхлэгчид хоорондоо тохиролцсон гэх мэдээлэл ч мөн гарсан байна.

Төрийн албан хаагчдыг авлигыг таслан зогсоож, засаглалыг сайжруулахыг хүсч байна гэж нэгэн их сургуулийн оюутан орон нутгийн хэвлэлд ярьсан байв. Өөр нэг оюутан энэ асуудлыг хурдан шийдвэрлэвэл иргэд цаашид зовохгүй байх болно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Филиппиний хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарим жагсагчид цагдаа нартай мөргөлдөж буйг харуулсан бөгөөд ачааны машин шатаасан, чулуу шидсэн гэх хэргээр 17 хүнийг саатуулжээ. АНУ-ын хэвлэл мэдээллийн "Bloomberg" агентлаг Филиппиний эсэргүүцлийн жагсаалыг бүс нутаг даяар эмх замбараагүй байдал нэмэгдэж байгаа үед тохиож байна гэж онцлоод, Индонез, Балбад саяхан болсон жагсаалаас иш татан дурджээ.

 

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баабар 2025-09-22 202.126.88.217

өнгөт хувьсгалаар эбээчүүд хождог доо

Avatar

ИРГЭН 2025-09-22 103.57.95.52

Монголчууд ингээд л МАН – авилгад явуураад гуйлагчин болоод л суугаад байхуу!!! Дээр чинь дээрэмчид дээрэлхэж 30-жил боллоо!! Одооноос нэг юм бодохгүй бол энэ МАН -АН мафиууд цадигаа алдлаа!

Avatar

Зөв 2025-09-22 202.9.46.241

Балбадаж байна, орон бүхний Балбадалтууд эрчимжигтүн. Үхэр Монголчууд арчаагаа алдаад зурагттайгаа хэрэлдээд л хулгайчдаа өмөөрөөд сууж байг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж