Монгол Улсын шигшээ баг – Дэмжих бус дарамтлах бодлого

Монгол Улсын шигшээ баг – Дэмжих бус дарамтлах бодлого

Монгол Улсын шигшээ баг – Дэмжих бус дарамтлах бодлого

Тээр жил Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам олон улсад цахиур хагалсан цахим спортын "The MongolZ" багийг үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд нэгтгэж, сүржин мэдэгдэл, мэдээг энд тэндгүй цацаж байв. Үр дүнд нь үнэндээ ашиг тус, үр нөлөө байсангүй. Харин ч сүүлийн шинэ сайд нь хэрүүлийн алим шидэж, "The MongolZ" багийг улс төртэй холбогдсон гэлээ. "The MongolZ" ч хариу мэдэгдэл гаргаж, улс төртэй холбогдоогүй, төрөөс мөнгө аваагүй гэдгээ илэрхийлсэн. Удалгүй зургаан сая төгрөгний асуудал яригдаж, түүнийг нь Монголын цахим спортын холбоо хандивд өгсөн гэдгээ мэдэгдлээ.

Төр, засгийн толгойд буй эрхмүүд цахим спорт гэхээр л "The MongolZ" гэж ойлгохоо болимоор юмсан. Цахим спорт нь дотроо "CS2", "dota2", "Mobile Legends", "PUBG", "LOL", "Valorant" гээд олон төрөл бий. Монголд эдгээр төрлүүдийн өчнөөн баг, тамирчид бий.

Сүүлд дахин 60 сая төгрөгийн асуудал гарч ирсэн. Тухайн мөнгө нь "IESF World Esports Championships 2025″ гэх олон улсын тэмцээнд оролцох Монголын баг, тамирчдын зардал болж хувирсан. Тус тэмцээн нь "CS2", "Dota 2", "PUBG Mobile", "MLBB" гэсэн дөрвөн төрлөөр болно. Одоохондоо тов нь тодорхойгүй байна. 

"The MongolZ"-д одоо төрөөс ямар ч дэмжлэг, санхүүжилт хэрэггүй. Шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч боллоо гээд сарын нэг сая гаруй төгрөгний цалин авдаг юм. Гэтэл энэ мөнгөтэй, мөнгөгүй "The MongolZ" байсаар ч ирсэн, байх ч болно. Харин тэр шигшээ багийн тамирчдад олгодог ногоон дипломат паспорт магадгүй арван жилийн өмнө "The MongolZ"-д хэрэгтэй байсан байх. Одоо тэдний нэрс өөрсдөө бренд болчихсон, тэмцээнд оролцох зардлыг цаад зохион байгуулагчид нь даадаг, багийнх нь орлого сая ам.доллар давчихсан учир аль ч орны, ямар ч виз асуудалгүй гарна. Тэрхүү Лондонд болсон тэмцээний талаар гэвэл "The MongolZ"-ийн тэмцээнүүдийн шахуу хуваарьтай холбоотойгоор виз мэдүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Виз мэдүүлэх хугацаа нь л давчуу байсан болохоос биш виз нь татгалзсан зүйл ерөөсөө байхгүй.

Сүүлдээ шигшээ баг гэх нэр зүүлгэчхээд төр, засгийн албан тушаалтнууд "The MongolZ"-ийг ярьж, олон нийтээс "ко" цуглуулдаг, анхааралд өртдөг болчив. Шигшээ баг боллоо гээд төрийн нохойд барьдаг мод болчихлоо гэвэл эндүүрэл. Эх орон, ард түмнээ л гэж тэд шигшээ багийн статустай явж байгаа. "The MongolZ чинь Монголын шигшээ баг ш дээ" гэх том мессежийг дагуулж байгаа юм.

Монгол Улс "The MongolZ" багийг бус, "The MongolZ" баг Монгол Улсыг олон улсад таниулж байна.

Төр, засаг дэмжихээр байсан бол хэдэн жилийн өмнө "GoMongolia" гэдэг нэрээ "The MongolZ"-ийн жерси дээр хадуулж, зохих төлбөрийг нь төлөх байлаа. Хаа хамаагүй Английн хөлбөмбөгийн дундаж багийн бэлтгэлийн хувцсан дээр бус дэлхийн "CS"-ийг байлдан дагуулж, шарууд, харууд, цагаанууд жерсиг нь авах гэж оочерлон зогсч буй "The MongolZ" дээр, ядаж баруун, зүүн мөрнийх нь нэгэн дээр "GoMongolia"-оо байрлуулах байв.

Хичнээн Фулхэмийн фанатууд, Английн Премьер лиг сонирхогчид, англичууд Монголд ирсэн юм бэ?

"GoMongolia" төслийн хүрээнд сүржин нэртэй форум, үйл ажиллагаа зохион байгуулж, эцэст нь жуулчид татах бус Монголдоо баахан инфлюенсертэй л болсон гэхэд хилсдэхгүй. Үр дүн нь тодорхой бус иймэрхүү төсөл Монголыг дэлхийд таниулж буй баг, тамирчдаа дэмжсэн бол илүү бодит харагдах байлаа.

"The MongolZ"-ийн соёлын нөлөө дэндүү өндөр. Тэднийг тоглох өдөр улс орон даяар дэмжиж байна. Финалд шалгарвал бөөнөөрөө чуулж, зохион байгуулалтад орж байна. Өмнө нь олимпын алтан медалийн төлөөх барилдаан, тулаанд л ийм зүйл болж байсан байх. Дуунд хүртэл дурдагдаж, гудамж, талбай, барилга байгууламж дээр мөнхөрч, олон улсын хэвлэлүүд онцолж байна.

Гадныхан хүртэл "The MongolZ"-ийн тоглолтыг монголчуудтай хамт үзэхийг хүсдэг болжээ. Монголчууд үндэсний бахархал, хайрлах, хамгаалах зүйлтэй болсон.

Гэтэл төр, засгийнхан нь шигшээ баг гэх нэр зүүлгэсэн атлаа далдуур боомилж байдаг. Монголдоо "The MongolZ" баг "PGL", "BLAST", "ESL"-ийн том тэмцээний финалд тогловол ямар гайхалтай зүйл болох вэ? Тэднийг үзэх гэсэн хүмүүсийг багтаах сав олдох болов уу? Харамсалтай нь тэрхүү тэмцээнүүдийг гол санхүүжүүлэгч олон улсын спорт тааврын компаниудын зах зээлийг хумьчихсан. Зохицуулалт хэрэгтэй байсан болохоос биш хориг хэрэггүй байлаа. Тэгээд төр, засаг нь өөрсдөө санхүүжүүлж тэмцээн зохион байгуулж чадах уу гэхээр үгүй. Угаасаа татвар төлөгчдийн мөнгөнөөс дор хаяж хагас сая ам.доллар гаргана гэдэг амаргүй.

Угтаа "The MongolZ"-ийн нөлөөгөөр Монголын цахим спортын зах зээл томорч, үзэгч, сонирхогчид нэмэгдэж, олон улсын технологи, букмекер, тэмцээн зохион байгуулагчдын анхаарлыг татаж байсан.

Цагтаа Месси, Роналдогийн араас яригдаж, дэлхийн хамгийн өндөр үнэд хүрсэн хөлбөмбөгчин Неймар өчигдөр/2025.09.21/ нутгийнхаа багийг дэмжиж, "The MongolZ"-ийн тоглолтыг үзэв. Энэ стори л гэхэд багадаа сая хүнд хүрч байгаа.

Төр гараа дүрсэн салбар бүр л асуудал, бэрхшээлд унаж байна гэдэг үг үнэн бололтой. Ямар ч хэрүүл, маргаангүй байсан "The MongolZ"-ийг тойрсон хар хэл сүүлийн үед гарах болов. Шигшээ баг болголоо гэж зарласан атлаа ингэж араас нь дарамталж, тайлбар хүртэл гаргуулж байгаа бол тэр статусаа больсон нь дээр. Одоо "The MongolZ" Монголын биш дэлхийн баг болсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
52
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-22 59.153.114.30

Duu nartaa bayr hurgii

Avatar

Сарубан 2025-09-22 122.201.31.242

Би энэ багййг анхнаас нь дэмжиж ирсэн, ийм юм унших хэцүү байна. Хүмүүс үнэхээр ийм цинич, худалч байж чаддаг юм байна. Баг шагналын мөнгө, ивээн тэтгэгч, фенүүдийн хайр дэмжлэгээр оршин тогтнодог, улс төрчдийн ачаар огт биш.

Avatar

Есудер 2025-09-22 103.212.162.142

EWC финалын үеэр Boulevard Riyadh City танхимд Монголын нэг ч улс төрч харагдаагүй. Би юу хэлэх гээд байгааг ойлгож байна уу?

Avatar

Чингса 2025-09-22 202.126.89.218

Сүүлийн үед сонссон хамгийн хөгжилтэй онигоо! Би ивээн тэтгэгчдийн оронд байсан бол үнэхээр уурлах байсан. Тоглогчид өөрсдөө энэ талаар юу гэж хэлэх бол?

Avatar

Шигай 2025-09-22 202.126.91.197

Би зөвхөн bLitZ эсвэл maaRaa гараад “тийм ээ, бид соёлын яамнаас авсан, ивээн тэтгэгчээс юу ч аваагүй” гэж хэлэхэд итгэнэ. Тэрнээс нааш бол энэ бол нэг л хямд, бүтэлгүй популизм.

Avatar

Агалак 2025-09-22 122.201.31.168

Ийм их нүүрээ тэврээд уйлж байсан удаа надад байгаагүй, дух ч үнэхээр өвдөж эхэллээ)) Хүмүүсийг улс төрийн тоглоомдоо битгий татаж байгаач. Үнэндээ хэрэгтэй зүйл хийсэн нь илүү дээр шүү.

Avatar

Алталун 2025-09-22 202.55.183.242

The MongolZ 2024 оны сүүлээс эхлэн шуугиан тарьж, 1xBet тэднийг олон жил дэмжиж ирсэн. Гэтэл гэнэт ялалт байгуулж эхэлмэгц улс төрчид гэнэт гараад ирсэн

Avatar

Качулай 2025-09-22 202.126.91.95

Миний мэдэхээр, багийг 1xBet ивээн тэтгэдэг. Үүнээс та амархан дүгнэлт гаргаж болно: бүүткамп, цалин зэрэг зардлууд нь 1xBet-аас гарсан. Мөн тэмцээний шагналууд ч гэсэн. Өнгөрсөн жил баг үнэхээр сайн амжилт үзүүлсэн.

Avatar

Бердибек 2025-09-22 122.201.31.185

Юм л бол жүжиг! Баг дэлхийд алдартай болохоор л, эрх баригчид орж ирээд “энэ бидний оролцоогүй бол тэд ингэхгүй байсан” гэж хэлээд эхэллээ. Худал, зохиомол яриа!!

Avatar

Бердибек 2025-09-22 202.126.91.3

Юм л бол жүжиг! Баг дэлхийд алдартай болохоор л, эрх баригчид орж ирээд “энэ бидний оролцоогүй бол тэд ингэхгүй байсан” гэж хэлээд эхэллээ. Худал, зохиомол яриа!

Avatar

Энкүүш 2025-09-22 66.181.161.187

Юм болгонд зүүгдэж шимигчлэх санаатай балиар авгай нарын санаа ч барагдахгүй юм да с**

Avatar

Нэргүй 2025-09-22 66.181.161.171

Хүүхдүүд оролдохоо болино уу эрхэм гишүүдээ

Avatar

Нэргүй 2025-09-22 103.229.123.31

Юуны өмнө зөв сайхан хүмүүжилтэй дүү нартаа баяр хүргэе. Тив дэлхийд нэр алдраа дуурсгасан амжилтууд гаргаж,ард олноо баясгадаг шүү та нар минь.Энэ хүүхдүүдийн амжилтад хүрэх замд хэн,ямар гишүүн тусалсан бэ?Өөрсдийн нөр хүч хөдөлмөрөөр өнөөгийн амжилтад хүрсэнийг олон түмэн мэдэж байгаа. Номинд хэлэхэд амжилтад хүрсэн хүүхдүүдэд чи гай болж байна.Тэтгэвэртээ л суу.

Avatar

Zochin 2025-09-22 202.72.245.209

echleed ene xoorxon duu nartaa dandaa amjilt chusii tanaraaraa ich bacharchdag schuu. ( tamiin togoo schuudee ! ) mongolchuud odoo yanaaa ! ene chuuchduudiig ballaad chaychich viidee, eh b** uzegd.Ter Nomin said asaniig schalgaachee .

Avatar

Нэргүй 2025-09-22 59.153.114.131

ямбатны нам болжээ

Avatar

Зочин 2025-09-22 66.181.176.254

Буруу талаас мушгиж хэрүүл үүсгэгчдийн нийтлэл.

Avatar

Нэргүй 2025-09-22 103.145.234.78

төр ч гэж дээ нэг муу шуналын туламнууд л байгаа ш дээ.

Avatar

Нэргүй 2025-09-22 66.181.183.206

Маш зөв бичлээ

Avatar

Монгол мал 2025-09-22 103.229.123.231

Би монгол мал. гэхдээ энэ залуучуудын дэмжиж ирсэн. манай монголын хөдөөний малууд их атаархаж, үхэх гж бна. Архиа уугаад, махаа идээд, нөгөө бөхчууд, хаа сайгүй түрүүлсэн, машин, байр шагнал авсан гнээ. ичээч, толгойнд юүч байхгүй, энэ малуудыг дэлхийд хэн мэдэхвээ. энэ залуучууд МУсаа дэлхийд таниулж бна.

Avatar

Зочин 2025-09-22 66.181.178.143

10 гаруй жилйин өмнө компьютер тоглоомд хүүхдүүд донтоод байна гээд л сүржигнээд байсан. РС тоглоомын газруудыг ангуучлаад л . . . Төр засаг иймэрхүү юманд оролцож замд нь саад болоогүй бол одоо монголын хэдэн арван баг ингээд дэлхийд нэрээ цууриатуулаад явж байх байсан бол. The MongolZ
мандтугай

Avatar

Нэргүй 2025-09-22 103.212.117.69

өөрсдийн хүчээр амжилттай яваө хүүхдүүдээс хол бай новшнуудаа

Avatar

Нэргүй 2025-09-22 202.126.89.9

дэлхийн хэмжээний хэдэн хүүхдүүдийг зүгээр байлгаа.Бохир заваан улс төрд ямар ч хамаагүй мөнчгөрөөрөө явж байгаа хүүхдүүдшүү….

Avatar

Нэргүй 2025-09-22 43.242.242.59

Танай сайт битгий улс төржүүлээд бай. Сайхан багт гай болчих вий. Хэрүүлийн бузараас хол байлгах учиртай юм. Монголчууд өөрсдийгөө алдаг зантай. Орхонг яаж аллаа. мөн мөн Цэндбаатарыг хэрүүлтэй хутгаж юу болголоо. Одоо наад улс төрийн юмаа битгий наагаад бай. Тэр улс төрчидөө хэлж ярьж бич

Avatar

Нэргүй 2025-09-22 45.117.34.122

Fulham FC юу очиж очиж ха ха.

Avatar

Uugii 2025-09-22 66.181.184.42

zavaan pisdanuud shu tur barij bgai sdakuud ene heden banid nariig uugeer bailgaach balba shig ym bolovoo

Avatar

Нэргүй 2025-09-22 66.181.177.32

Нийтлэл нь янзын байнаа. Ингээд ч хэлээд ойлгохгүй бол Эх орон гээд яриад яахав дээ!

Avatar

Нэргүй 2025-09-22 66.181.164.23

Mongolz-н нэрийг бариад 60 саяыг шаачихажээ, нөгөөхөө яахуу ийхүү гээл сандарцгаагаал байх шивдээ хахаха Mongolz нь бид аваагүй гээд үнэнээ хэлцэн…хэн шаасан байж таарахуу Номио

Avatar

Нэргүй 2025-09-22 66.181.185.222

Номин нөхөртэйгээ хамт шаачихсан бна ш дээ !
Спортын тааварт тоглоомд оролцох эрхийг УИХ-ын "тарган цанаан бөөс" Номинчимэг л хөөцөлдаж хаалгасан шүү !!!

Avatar

Нэргүй 2025-09-22 103.168.34.43

Ter geree deeer mongo hen shaasn oloochee nomin nuhur l***r bandi baterdene nuguu dronchin g*** ntr shaaj bh shig shalgaarai tsaas ni ter dronchin g*** bol hud g*** shuuu ashgui muugii ah zailuulsan goy shde

Avatar

Нэргүй 2025-09-22 202.126.91.72

news.mn -ийн сэтгүүлч мөнгөнтамир номингийн тв-д ажилладаг бх шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж