Өнөөдөр /2025.09.22/ болох үйл явдлын хураангуйг хүргэж байна.
09:00 цагт: ОХУ-ын Москва хотод үйл ажиллагаагаа явуулдаг томоохон компаниуд бизнес, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, түншийн харилцаа холбоо тогтоох зорилгоор “Шангри Ла” зочид буудлын “Ballroom 3” танхимд үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
09:00 цагт: Байгаль орчны ахлах албан тушаалтны 28 дугаар уулзалт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд эхэлнэ.
10:00 цагт: “Намрын ногоон өдрүүд-Өрхийн үйлдвэрлэл-2025” үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ.
10:00 цагт: Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй “Techweek-2025” үйл ажиллагааны нээлт Мэдээлэл, технологийн үндэсний паркад эхэлнэ.
12:00 цагт: УИХ-аар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Төсвийн байнгын хорооноос “Төсвийн орлого бүрдүүлэлт” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулна.
12:00 цагт: "Аюуд" ХХК, "Хуашенконстракшн Монгол" ХХК нарын хооронд үүссэн маргааны талаар "Аюуд" компанийн зүгээс "Үндэсний мэдээллийн төв"-д мэдээлэл хийнэ.
13:30 цагт: УДЭТ-ын санаачилгаар ССАЖЗЯ-ны дэмжлэгтэйгээр Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран “Утга зохиолын 7 хоног” аяны нээлт болно.
14:00 цагт: Монголын уул уурхайн үндэсний ассоциациас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийнэ.
15:00 цагт: Монгол Улсад гэрэл зургийн алба үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан эмэгтэй гэрэл зурагчдын “Жим ба Жигүүр” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Байгалийн түүхийн музейд болно.
3,593.62




















































Нэргүй 2025-09-22 66.181.178.215
Оюутолгойн луйврын гэрээг засаж эзэн монголд ашигтай болго. Дуйврын гэрээг хийсэн баяр баярцогт нарыш баривчил.
Нэргүй 2025-09-22 43.242.242.59
За одоо оюутан залуучууд бөөн жагсаал цуглаан хийж уул уурхайн компагтудыг өмөөрч Сүхбаатарын талбайг зүгээр байлгахгүй хашигчиж гуагчиж бөөн юм болох нь дээ. Манай залуучууд баялагын санг эрс эсэргүүцдэг. Ер нь цөөхөн хэдэн баян хүн Монгол байх нь зөв гэж боддог бололтой.
Нэргүй 2025-09-22 103.57.92.38
Ха ха энэ ч тавилттай жүжиг биш үү. Нам дагасан луйварчид л орд газруудыг авна уу гэхээс ард иргэд авч чадлаа юу
Нэргүй 2025-09-22 202.131.225.197
Төрд аваад хулгай л нүүрлэдэг нь тодорхой болсон шүү дээ.
Зочин 2025-09-22 103.229.121.64
ооо
зочин 2025-09-22 192.82.92.204
элдэв долоон ойн баяр тэмдэглэж үрдэг үргүй зардлаа болиоч ээ. яас аймгуудын 100 жил гээд хичнээн их мөнгө үрэв. одоо дүүргүүдийн тэдэн жил гэж бас л мөнгө үрэх гэж бна. энэ балай олон тэмдэглэлт үйл явдалд зарцуулдаг зардлаа танаач ээ
зочин 2025-09-22 192.82.92.204
төрд татвар төлдөг гайгүй сайн ажиллаж бгаа хэдэн компаниудаа тэтгэж дэмжихийн оронд татаж унах ажил л сэдээд бх юм. энэ улс төрчид дотор эх орноо гэсэн сэтгэл зүрхтэй хүн бна уу
зочин 2025-09-22 192.82.92.204
стратегийн ордуудыг төрд аваад юу хийж чадах вэ, хэдэн жилийн өмнө салхитын мөнгөний ордыг төрд аваад одоо тэнд ямар ч үйл ажиллагаа бхгүй зогссон. харин ч эсрэгээрээ тэнд хөрөнгө оруулалт хийсэн хятадууд одоо шүүхээр заргалдаж бна. хэрвээ энэ хэрэг монгол улсын буруу гэж тогтоогдвол монголчууд тэр өрийг татварын мөнгөөрөө төлөх болно. зүгээр л тэр уурхай нь ажлаад улсад татвараа төлж бсан бол манай эдийн засагт л хэрэгтэй бсан бх. ийм худлаа үйлдлээ зогсоовол таарна
Нэргүй 2025-09-22 66.181.160.121
Занданшатар тусгай цэрэг цагдаа дагуулан очиж гэгээн цагаан өдөр дээрэм хийсэн, тэр тэнэгээр төлүүлэх хэрэгтэй!!!
Нэргүй 2025-09-22 66.181.185.222
Стратегийн ордуудыг төрд авдаг нь буруу шүү !!
Төрийн нэрээр МАН-ын ноход л дураараа идэж, дунд чөмө гөөрөө жиргэнэ шүү дээ !!!
Нэргүй 2025-09-22 66.181.160.121
Аливаа өмч хөрөнгийг ТӨР-д авна гэдэг бол нийтийн нэртэй боловч хэрэг дээрээ хэний ч биш, үнэн хэрэгтээ эрх мэдэлтнүүд дураар идэж уудаг хулгайн том үүр болно гэсэн үг!!! Эрх мэдэлтнүүд "Ард түмний өмч" гэдэг гоё нэр өгч, харанхуй массд шилний цаанаас чихэр золоолгоод өөрсдөө ямар ч хяналтгүй хагартлаа иддэг юм!!!