Галлагааны 2025-2026 оны улирал албан ёсоор эхэлж нийслэлийн долоон дүүргийн гэрээт борлуулалтын 274 цэгээр дамжуулан нийт 1370 тонн шахмал түлш худалдаанд гарсан байна. Энэ өвөл нийт гэрээт борлуулалтын 400 цэг ажиллахаас өнөөдрийн байдлаар 379 иргэн гурвалсан гэрээ байгуулсан бол 274 цэгээс захиалга өгч баталгаажуулаад байна. Тухайлбал, энэ жил нийслэлд аж ахуй нэгжүүдийг түүхий нүүрсийг хэрэглэхийг бүрэн хоргилож сайжруулсан шахмал түлш болон коксожсон нүүрсийг хэрэглээнд оруулахыг нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин мэдэгдсэн. Иймд манай сурвалжлах баг нийслэлийн Чингэлтэй дүүргийн нүүрс борлуулах цэгүүдээс энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэлээ.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн наймдугаар хороонд гэрээт нүүрс борлуулах цөөн цэг байдгийн нэг бол 155, 156 дугаар гэрээт борлуулалтын цэг юм. Уг 155 дугаар цэг тав дахь жилдээ байршлаа өөрчлөхгүйгээр сайжруулсан шахмал түлш борлуулж байгааг борлуулагч М.Азжаргал хэлсэн юм. Тэрбээр хэлэхдээ "Өдөрт таван тонн нүүрс борлуулах ёстой байдаг. Иргэд ихэвчлэн өглөө болон оройн цагаар сайжруулсан шахмал түлшээ борлуулалтын цэгүүдээс ирж авдаг. Амралтын өдрүүдэд түлш 20 минутын дотор дууссан байдаг. Нэг өрх долоон шуудай түлш авах заалттай байдаг. Нэг шуудайндаа 25 кг бөгөөд үнэ 3750 төгрөгөөр худалдан авдаг. Харин зарим иргэд шинээр гарсан коксжсон түлш сураглаж ирж байгаа боловч одоогоор нийлүүлэлтэд гараагүй байгаа талаар иргэдэд мэдээлэл өгч байгаа. Өнөөдрийн хувьд бол 155 дугаар цэг түлш байхгүй, дууссан. Захиалгаа өгсөн боловч ирээгүй удаж байна. Өглөөнөөс хойш 10 гаруй иргэн түлш авахаар ирлээ. Энэ байдлаар хүйтний саруудад түлш ириэхгүй удах юм бол айл өрхүүд гал алдах эрсдэлтэй. Зарим иргэд шинээр гарсан "Хотула" аппликэйшнийг мэдэхгүй болохоор өөрийн биеэр ирж түлш асууж байна. Уг нь хэрэглэгчид ашиглаад сурсан бол тэр дээрээс хараад нүүрс байна уу, хэр хэмжээний үлдэгдэл байгааг бүрэн харах боломжтой юм" гэлээ

Өнгөрсөн жилүүдэд иргэд сайжруулсан түлшийг гэрийнхээ ойролцоох цэгээс түвэггүй авдаг байсан бол энэ жил дүүрэг дамнан эрэл сурал болоод ч олдохгүй байгааг хэлж буй юм. Хэдийгээр хэд хоног гадаа дулаахан байсан ч өглөө, оройдоо гал түлэхгүй бол гэр, байшин хүйт дааж, хүүхэд багачууд гэлтгүй хөгшин настай нь ч даардаг. Цаг агаар муудаж, сэрүүсэх үед өдрийн турш галлагаа хийх шаардлагатай болно. Тиймээс сайжруулсан түлшнийхээ түгээлтэд анхаарахыг иргэд сануулж байна.
Энэ жилийн тухайд иргэд “HOTULA” аппликейшн болон “Сайн” карт ашиглан түлш худалдан авах боломжтой. “HOTULA” аппликейшн нь хэрэглэгч өөрийн худалдан авсан түлш, зарцуулалт, үлдэгдлээ шууд хянах боломжийг олгож, өрхийн хэрэглээг ил тод, хэмнэлттэй болгох давуу талтай юм. Харин арванхоёрдугаар сарын 15-аас эхлэн “Сайн” картын системийг бүрэн халж, зөвхөн аппликейшны систем рүү шилжинэ. Харин энэхүү аппликейшныг ашиглах боломжгүй айл өрх, хэрэглэгчид иргэний үнэмлэхнийхээ QR кодоор түлшээ худалдан авч болох юм.
Мөн Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар хэлэхдээ “Энэ жил нийслэлд 43 мянган тонн мидлингийн шахмал түлш, 306 мянган тонн хагас коксон шахмал түлшээр иргэдийн хэрэглээг хангахаар төлөвлөсөн. Түлшний хомсдол үүсэхгүй, бүх борлуулалтын цэгүүд дээр түлшний нөөц хангалттай байна. Нэг шуудай сайжруулсан шахмал түлшний үнэ 3750 төгрөг, нэг шуудай хагас коксон шахмал түлш 5000 төгрөг байна. Энэ жил түлш борлуулах цэгүүд хоёр гуравдугаар гудамжинд байрлаж байна” гэлээ.
"Тавантолгой түлш" ХХК өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 42635 тонн шахмал түлшийг нийслэлийн гэрээт 20 агуулахад нөөцөлж, айл өрхүүдийг тасалдалгүй түлшээр хангах нөхцөлийг бүрдүүлээд байна. Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв 24 цагийн турш үйл ажиллагаа явуулж, угаарын хийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлсэн. Нийслэлийн хэмжээнд түлш хэрэглэгч бүх өрхийг энэ онд багтаан нэгдсэн удирдлагын системд холбож дуусгах бөгөөд угаарын аюул бүртгэгдсэн өрхөд 5-7 минутын хугацаанд очиж, нөхцөл байдлаас шалтгаалан эмнэлгийн тусламж зэрэг арга хэмжээг авна гэв.
Мөн энэ жил 306 мянган тонн хагас коксон түлшийг хэрэглээнд нийлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь агаарын бохирдлыг 45-50 хувиар бууруулах тооцоо гараад байна.
Үүнээс гадна Гандан, Телевиз, Дэнжийн 1000 орчмын буюу Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг бүрэн дулаалж, хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ. Эдгээр хийн түлшний хэрэглээнд шилжиж буй 5000 өрх нь 22 цэгт хийн түлшээ цэнэглүүлэх байдлаар ашиглана. Аюулгүй байдал болон чанарын хүрээнд дэлхийн брэндүүд болох “Haier”, “Hisense” компаниудтай хамтран хийн түлшний инженерчлэлийг шийдэж байна. Ирэх жилд 50 мянган өрх, дараагийн жилд нь 65 мянган өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлэх төлөвлөгөөг гаргаад байна гэж нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин мэдэгдсэн юм.

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 172 мянган өрх галлагаа хийж байгаа бөгөөд 2028 он гэхэд 100 гаруй мянган өрхийг хийн түлшинд бүрэн шилжүүлэх юм. НҮБ-ын Хүүхдийн сан, нийслэл, дүүрэг, хороодын албан хаагчид болон цагдаа, онцгой байдлын албан хаагчид хийн түлшний аюулгүй ашиглалтын сургалтыг явуулна.
Хийн түлшийг сурталчлах, хэрэглээнд нэвтрүүлэх үүднээс галлагааны улирлын есөн сарын хугацаанд 900 мянган төгрөгийн хөнгөлөлт олгох зэрэг төлөвлөлт хийгдэх аж.
Мөн хагас коксон нүүрсний үйлдвэр байгуулах судалгааны ажил үргэлжилж байгаа бөгөөд гэрээ байгуулагдсанаас хойш 14-16 сарын хугацаанд үйлдвэрийг ашиглалтад оруулах боломжтой гэв. Тодруулбал, хоёр жилийн хугацаанд иргэдийн түлшний хэрэглээг багасгасны дараа хагас коксон түлшийг дулааны болон цахилгаан станцууд ашиглах юм.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн VIII хорооны иргэн Б.Батсүх хэлэхдээ"Энэ жилийн түлшийг хэрэглэж үзсэн. Өмнөх жилийн түлштэй адилхан санагдсан. Өрхийн хэрэглээнд долоон шуудай түлш хангалттгүй байдаг. Манайх хуучны байшин. Байшин том байх тусам түлш их орно. Гэтэл энэ талыг бодож үзэхгүйгээр нэг өрхөд долоон шуудай гэж заасан нь асуудал. Хүн мөнгөөрөө түлш авч байхад заах хэрэг байхгүй. Үүнийг би харахдаа утаа бага гаргах шийдэл гэж харсан. Бусдаараа бол нэг их ач холбогдолгүй. Түлэх хэрэглээ нь бага болсон цагт утаа багасна. Дарга нарын санаа ийм л болсон. Шинээр гарсан коксон түлшийг хэрэглэж үзэх гэсэн боловч ирээгүй гэж хэлээд байгаа. Харин зурагтаар бол аравдугаар сарын 1-ний өдрөөс гэж мэдэгдэж байгаа ч борлуулалтын цэгүүдэд мөн адил аравдугаар сард ирэх сураг гарсан. Энэ шинээр гарах коксон түлш хүний амь насанд бага хүрээсэй гэж хүсэж байна. Одоо түлж байгаа нүүрсээр олон хүн хорвоогийн мөнх бусыг үзсэн шүү дээ" гэж хэллээ.
Шүүх шинжилгээний байгууллагын мэдээгээр угаарын хийн хордлогоор сүүлийн долоон жилийн хугацаанд 745 хүн амь насаа алдаад байна. Энэ зөвхөн нас барсан хүний тоон үзүүлэлт. Өнгөрсөн 2023 онд 2679 хүн угаарын хийн хордлогод өртөж, 57 хүн нас барсан байна. Үлдсэн 2622 хүн нь ямар нэгэн байдлаар хордлого тайлах, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн гэсэн үг.
Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сайжруулсан түлш болон хагас коксон түлшийг хамтад нь борлуулж эхлэх бөгөөд иргэд өөрсдийн сонголтоор худалдан авах боломжтой. Ингэснээр иргэд харьцуулж хэрэглэн, дүгнэлтээ хийх боломжийг олгож байна.














Гэрэл зургийг О.БАТ-ЭРДЭНЭ
3,593.62




















































Иргэн 2025-09-22 203.91.115.52
Долоо хоног бүрийн хэддэх ч өдөр нүүрсээ авч болно биздээ?Тэгэхэд нүүрс авсанаас хойш 7хоноод нүүрс ав гээд нүүрсний цэгийн хүмүүс нь нүүрс авах гэж очсон хүмүүст өгөхгүй юм.Тэгсэн мөртлөө машинтай хүмүүс нь 14г авахад өгөөд явуулчихдаг нь ямар учиртайг ойлгохгүймаа.
Оюунаа 2025-09-22 203.169.50.131
хомсдол үүссэн шүү Чингэлтэй 57-р сургууль орчмын айлууд түлш олдохгүй бна гээд галгүйл сууж байна лээшдээ
Нэргүй 2025-09-22 43.242.242.59
Монголчууд улс төржөөд юун нүүрс бодох мантай байна
Нэргүй 2025-09-22 66.181.164.23
Ахмадуудын тэтгэвэрийг нэмэх хангалттай мөнгө МАНы 1 хулгайчын нүхтэд байгаа хаусаны сейфэнд доллараар байгаа гээд боддоо, МАН хэдэн хулгайчтай билээ. Нүхт Зайсан жаргаландын амуудаархи хауснуудыг нэгжвэл хэдэн зуун их наяд триллоны хулгай байгаа шүү. За тэгээд МАН-ыг хамгийн эхэнд очиж сонгодог ахмадууд маань та нар өөрсдөө шүү, өөрсөддөө л гомд доо
Иргэн 2025-09-22 59.153.113.247
хотын дарга зууханд хөрөнгө зарж байснаас эхлээд түлшээ хүрэлцээтэй болго иргэд даарч гэр орондоо тухгүй байна хотын улныхан гэсэн апп чинь байлаа гээд яах юм бүх хүнд ухаалаг утас байхгүй хотынулныханд бүрч байхгүй
Нэргүй 2025-09-22 103.212.118.178
Бараг авто осолтой адил тооны хүн сайжруулсан түлшнээс болж амиа алджээ. Аймшиг. Хүний аминд хүрэх сайжруулсан түлшийг санаачилсан, хэрэгжүүлсэн технологио зөрчсөн хүмүүс хариуцлага хүлээхийн оронд Ганбаатараас эхлээд дэвшээд байхаар сайжруулсан нэртэй хүн алагч сайжруулсан түлш яагаад ч сайжрахгүй. Нь лавтай. Хариуцлагын айдас алга
Нэргүй 2025-09-22 103.212.118.178
Ийм олон бараг авто осолтой адил тооны хүн нас барж байхад сайжруулсан түлш санаачилсан, хэрэгжүүлсэн, технолог мөрдөөгүй гээд олон хүн эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Тэгэхгүй харин ч Ганбаатараас эхлээд албан тушаал ахиад байхаар сайжруулсан түлш муужирсан түлш байсаар байх болно. Хариуцлагын айдас алга
Нэргүй 2025-09-22 103.229.122.234
монголчуудыг Боох хавчих шахах бодлого зөөлөн хүч
Нэргүй 2025-09-22 202.55.191.130
ЮУ ВЭээ? Нүүрсээ картаар өгдөг юм уу??? Нэг айлд 7 шуудай гэнээ? Солиорчихсон юм уу? Яахаараа тооны хязгаарлалт тавиад карт өгөөд картан дээр бичиж энэ тэр тэнэгтээд байгаарай, социализм уу?
Картын эрин үе 2025-09-22 202.9.46.241
нэг айлд 6 уутыг худалдан авахыг зөвшөөрдөг байж байгаад 7 уут болгосон юи. квот тогтоож өгөхгүй бол хамаа замбараагүй авч түлээд эргээд харанхуй утаа гаргана гэж.
Хүний хөгжил 2025-09-22 202.70.43.34
1990 оноос хойш Шинэ Монгол улс туулах ёстойгоо туулаад явж бна, мэдээж бүхэнд ТӨР засаг буюу Улс төрчид буруутай гэхдээ Ард Иргэд бид Мэдлэг Боловсрол нимгэнтэй, ямар ч ажлын ур чадвар гүйцэтгэл муу, хөгжөөгүй байгаа тул нийтээр ядуу байгаа нь үнэн. Тэгэхээр Монгол улс Бүх Хүмүүсээ Хөгжүүлэх шаардлагатай бна. Барилга дээр ” Ямар ч Мэргэжилгүй” хүн “хяналтын инженер” гээд баллаад сууж байгаа цагт бид Сайхан зам харгуй, гоё боржуур, Гоё барилга байшин сав мөрөөдөөд ч бүтэхгүй шүүдээ.
Нэргүй 2025-09-22 103.168.34.154
Орон сууцны конторуудын слесарууд нь хүртэл парныхаа хийг авч өгөхгүй бна. Залуучууд нь хүний мөсөөр хөлийн чигчий хуруу шиг болсноос гадна мэргэжлийн нь ур чадвар эрс мууджээ. 50 аас дээш насны мэргэжлийнхээ оргилд гарсан, хүн чанар сайтай ажилтан, ажилчдаа түлхүү ашигламаар санагдав.
Шалтгаан ба Шийдэл 2025-09-22 202.70.43.34
Монголд байгаа Баян Хоосны ялгаа, Боловсролын Ялгаанд ТӨР засаг дангаараа буруутай юу эсвэл Ард Иргэд өөрсдөө буруутай юу ? 1990 оноос хойш яагад эсгий хороолол, түгжрэл, утаа, бохир хогноосоо салж чаддагүй байнааа…..Автобусандаа алалцаад…. Ажил байлаа ч ажилчид нь ажил хийж чадахгүй хогийн юм хийдэг.
Я 2025-09-22 103.57.95.41
HUTOLA нь ажиллахгүй, нэвтэрч болохгүй байна.
Нэргүй 2025-09-22 202.9.40.22
слнгэд хэзээч нам төрд ялангуя толгойд хэзээч монгол хүн гарч бгаагүй битүү х***а манжууд 90 оноос хаа газр бүх газр нам төр толгойд х***а манжууд гарсан. х***а блдлго х***а манж бодлго бүх газрын толгойд х***а манжуудыг гаргасан х***а бодлго бүх газр байгууллгын толгойд инэнх бүх газрын толгрйд х***а манжуудыг гаргасан.
Нэргүй 2025-09-22 202.131.225.197
Эргүү юмаа энд тэнд дахин дахин бичээд л явах юм. Ажил төрөл байдаггүй хүн үү? Эсвэл ажлаа хийж байгаа тролл уу? Яг ямар санаа зорилготой хүн бэ?