Хөндүүр сэдэв: Хэнэггүй, хариуцлагагүй байдал нь хүүхдээ үхэл рүү түлхэж байна

Хөндүүр сэдэв: Хэнэггүй, хариуцлагагүй байдал нь хүүхдээ үхэл рүү түлхэж байна

Хөндүүр сэдэв: Хэнэггүй, хариуцлагагүй байдал нь хүүхдээ үхэл рүү түлхэж байна

Хүүхэд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Гэвч сүүлийн жилүүдэд энэ эрх ноцтой зөрчигдөж хүүхдэд ээлгүй хот, хүүхдэд ээлгүй нийгэм, хүүхдэд ээлгүй ард түмэн болоод удаж байна. Бүх шатанд, алхам тутамд хүүхдийн эрх байнга зөрчигдөж буй.

Тухайлбал, сурч боловсрох, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чадахгүй байна. Цэцэрлэг, сургуульдаа багтахгүй, ширээ сандал нь хүрэлцээгүй, сурах бичгээ сугалаагаар авна гээд сурч боловсрох эрх нь байнга зөрчигддөг. Цаашлаад тоглох тоглоомын талбай байхгүй. Битүү цементэн ширэнгэ барьж байгаа ч тоглоомын талбай нь бэлгэдлийн чанартай буюу хятадын хэдэн пиавр гулсуураас өөр олигтой тоглоом байхгүй. Мөн хүнсний аюулгүй байдал гэж яриад ч нэмэргүй. Үйлдвэрлэж  байгаа, импортолж байгаа бүтээгдэхүүн болгон нь хүүхдийн эрүүл мэндийн эсрэг гэхэд үнэнээс хол зөрөхгүй. Хүүхдээ хайрлаж, халамжилж байх ёстой эцэг эхчүүд нь тэднийг үл хайхарна. Өөрөөр хэлбэл, эд материалаар дутаахгүй байгаагаа хайрлаж байна гэж эндүүрэх эцэг, эхчүүд олон бий. Үүнээс үүдэж хүүхэд нь хүчиндүүлж, төөрч, зодуулж, хар тамхи татаж, буруу хүмүүстэй нийлж гэмт хэргийн золиос болсоор байна.

Угтаа үүний цаана манай эцэг, эхчүүдийн хэнэггүй, хайхрамжгүй, хариуцлагагүй байдал хүүхдийн осол гэмтэлд шууд нөлөөлдөг.  Уг нь хүүхдээ нүдний цөцгий мэт хайрлаж, хамгаалж байх ёстой хүмүүс бол эцэг эхчүүд.

Гэтэл нийтлэг жишээ ахуйн архидалт. Баяр ёслол тэр байтугай энгийн үед, зун амралт зугаалгаар нийлээд хүүхдийнхээ дэргэд архидна. Ингээд хүүхэд гол усанд эндэх, түлэгдэх, өндрөөс унах гэх мэт осолд өртдөг. Мөн замын хөдөлгөөнд оролцохдоо зориулалтын суудалд суулгадаггүй ихэнх нь. Үүнээс болж зам тээврийн осол гарахад хамгийн түрүүнд хүүхэд өртдөг. Цаашлаад хүүхэд эхийн хэвлийд бүрэлдсэн цагаас эцэг, эх хоёулаа тэр хүүхдийн өмнө хариуцлага хүлээх үүрэгтэй. Атал эцэг нь, эсвэл эх нь усанд хаясан чулуу шиг орхиод явдаг. Үр дүнд нь хүүхэд хохирдог. Хойд эцэг, эхийн гар харж ихэнх тохиолдолд зодуулж, хүчирхийлэлд өртдөг. Төрсөн нь ч тэр хүүхдээ "аавгүй хүүхдүүдэд атаархтал" хүчирхийлдэг.

Хэдхэн жишээ дурдахад:

-Хамгийн сүүлийн жишээ, эхнэрээ олон удаа хутгалж хөнөөгөөд, өөрөө насаараа шоронд ял эдлэхээр болов. Энэ хүртэл гурван хүүхдээ арав гаруй жилийн турш гэр бүлийн хүчирхийлэлд байлгачихсан. Одоо тэр хүүхдүүдийг хэн харж, халамжлах вэ?

-Ээж нь самарт явахдаа хүүгээ хойд эцэг нь үлдээгээд явжээ. Энэ хойгуур хойд эцэг нь дөрвөн настай хүүг "орондоо шээлээ" гэх шалтгаанаар сэхээнд ортол нь зодсон. Уг хэрэг одоогоос зургаан жилийн өмнө гарсан.

-2021 онд, Төв аймгийн Зүүндэлгэр суманд мөн л найман настай хүүг хойд эцэг нь дөрвөн сарын турш өдөр бүр суран тэлээгээр зодож, боож, хоол өгөхгүй хүйтэн гэрт хүчирхийлдэг байж. Гэтэл цагдаа шалгаж эхлэхэд ээж нь, "би хүүгээ өөрөө зодсон юм аа" гээд хойд эцгийг нь өмгөөлж байв.

-Ээж нь бүх нийтийн цэвэрлэгээнд дайчлагдсан байх хойгуур гэр нь шатаж гэртээ үлдсэн гурван охин галд өртөж гурван бяцхан зүрх нэгэн зэрэг зогссон харамсалтай хэрэг хэдхэн  сарын өмнө гарсан. Яг үүнтэй ижил хэрэг 2020 онд Дархан хотод гарч байсан.

-Хөдөөний айл шуургатай өдөр хүүхдээ ганцааранг нь малдаа явуулснаас хүүхэд осгож нас барсан. Мөн хэдхэн насны зөрүүтэй хүүхдүүдээ гэртээ үлдээж саахалт айлдаа очиж бууз хийж байх хойгуур хүүхдүүд гэрээсээ гарч цасан шуурганд төөрсөн эгч нь дүүдээ хамаг хувцсаа тайлж өгөөд өөрөө хорвоог орхисон.

дээрх кэйсүүд хүүхэд осолд өртсөн жишээний нэг хувьд ч хүрэхгүй тохиолдлууд. Энэ бүхэн ердөө эцэг, эхийн хараа хяналт, хариуцлагагүй, хайхрамжгүй байдлаас л үүдсэн.

Тоон мэдээллээс харвал, 2023 оны байдлаар, хүүхэд оролцсон гэмт хэрэг 1540, гэмт хэргийн улмаас хохирсон хүүхэд 2014, гэмт хэргийн улмаас нас барсан хүүхэд 92, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд 177, бэлгийн хүчирхийлэлд 358 хүүхэд өртсөн байна. Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн 70 орчим хувь нь гэр бүлийн орчинд ураг төрлийн хүрээнд хүчирхийлэлд өртдөг гэдгийг албаныхан хэлдэг. Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр 2018-2023 онд 19231 хүн үйлчлүүлсний 67,7 хувь нь хүүхэд байжээ. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж буй. Дийлэнх тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналтгүй байдлаас үүдэлтэй гэдгийг албаныхан онцолдог.

Монгол Улсын хүн ам 3 сая 400 мянга болж өссөн. Нийт хүн амын 36 хувийг буюу 1 сая 250 мянга нь 18 хүртэлх насны хүүхэд байгаа юм.

2023 оны байдлаар эдгээр хүүхдүүдийн 36 мянгыг нь хагас өнчин, 2911 бүтэн өнчин, үрчлэгдсэн хүүхэд 1478, хүнсний эрхийн бичигт хамрагддаг хүүхэд 76063, нийгмийн халамжийн зайлшгүй дэмжлэг туслалцаа шаардлагатай өрхөд амьдарч байгаа 460344, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхэд 14207, асрамж халамжийн 30 төвд 1031 хүүхэд амьдарч байгаа аж.

Монгол Улс одоогоос 29 жилийн өмнө буюу 1996 онд анх хүүхэд хамгааллын тухай хуулийг баталсан байдаг. Үүнээс хойш хэд хэдэн удаа шинэчлэн найруулж хамгийн сүүлд 2024 онд шинэчлэн тухайн оны есдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөж эхэлсэн. Үүнд цаг үеэ дагасан хэд, хэдэн шинэлэг өөрчлөлтүүдийг нэмж оруулж өгсөн.

Хуулийн хүрээнд 13 хуульд нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд 30 гаруй журмыг шинэчлэх болон шинээр баталсан юм.

Тухайлбал, шинэ хуульд үл хайхрах хүчирхийллийг тодорхойлж өгсөн. Тодруулбал, хүүхдээ үл хайхарч амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учруулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхой зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, Монголд хүүхдээ үл хайхарсан эцэг, эхэд ногдуулах хууль эрх зүй байхгүй байлаа. Харин шинэ хуулиар, хүүхдийн дэргэд архидан согтуурсан улмаар үүнээс үүдэж хүүхэд осолд өртсөн бол тухайн эцэг, эхийг торгох цаашлаад эрүүгийн хуулиар шийтгэх хүртэл арга хэмжээ авахаар болсон.

Угтаа хайхрамжгүй, хэнэггүй, хариуцлагагүй эцэг, эх хүүхдээ үхэл рүү нь түлхэж байгаагаас ялгаагүй!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-22 202.55.188.117

Хүүхдийн эрх гэж ярих нь зөв боловч үүргийн мэдрүүлэхгүй хэт эрхлүүлж.мөнгөнд дуртай ажилгүй иргэдийг гаргаж бна.Завтай зорилгогүй байгаагаас элдвийн гэмт хэрэнт өртөж бна.

Avatar

Иргэн 2025-09-22 103.57.95.96

Хайрлагдаж өсөөгүй хүмүүс хүн хайрлахгүй ээ. Тийм учир нэг их олон хүүхэд гаргаж зовоох хэрэггүй ээ. Чанартай цөөн хүүхэд хайр халамж дүүрэн өсгөсөн дээрдээ. Нэгэнт бага насны хүүхэдтэй бол дахин хүнтэй сууж хүүхдээ зовоогоод хэрэггүй эмэгтэйчүүд минь. Монголд өлсөж үхнэ гэж байхгүй.

Avatar

Иргэн 2025-09-22 103.57.95.135

Адгууснаас дор хүмүүс эцэг эх болж байгаа шүү дээ

Avatar

Монгол мал 2025-09-22 103.229.123.231

хэн хэнгүйл мэдэж бгаа, хөдөөний хүмүүс хүүхдээ малаасаа доорд үздэг. энэ үнэнийг хэлхээс, бичихээс ичдэг, айдаг болхоос бүгд мэднээ штээ.

Avatar

Монгол мал 2025-09-22 103.229.123.231

хөөрхөн хүү 2 настай, амьд бнуу? хөдөөний малууд хотод ирээд ямар бдг билээ, хөдөө, нутагдаа хүн шиг байгаасай

Avatar

Нэргүй 2025-09-22 66.181.160.121

Монголчуудын хүмүүжил, ёс суртахуун гүн доройтолд орсны нэг шалтгаан нь төр, засагт үл бүтэх этгээдүүд гарч маш буруу үлгэр дууриал үзүүлдэг болсонтой холбоотой!!! Айлаар бол ТӨР нь өрхийн тэргүүн юм. Гэтэл тэр нь бусармаг үйлдэл хийгээд байхаар хүүхдүүд (иргэд) нь дээдүүл тэгэж байгаа юм чинь би яадгийм гэсэн маягаар дампуурпаг!!! Манай төр 1980-1990-ээд оныхон гарч ирэхээс нааш цэвэршихгүй ээ!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж