"News" агентлаг өнгөрч буй долоо хоногт Монголын улс төр, нийгмийн амьдралд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
УИХ-ын намрын чуулганыг есдүгээр сарын 15-нд нээснээр улс төр бужигнаж эхэллээ. УИХ-ын гишүүд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлээд байна. Гэвч энэхүү төслийн хэлэлцүүлэг эхэлсэн даруйд УИХ дахь Ардчилсан намын бүлэг хоёр ч удаагийн завсарлага аваад буй. Эхний удаагийн завсарлагыг 2026 оны төсвийн төсөл болон ирэх жилийн төсвийн хүрээний мэдэгдэл зэрэгтэй холбогдуулж авсан. УИХ-ын даргын зүгээс гурав хоногийн завсарлага өгөөд байсан.
Энэхүү завсарлагын хугацаа дуусаж, ирэх оны төсвийн хэлэлцүүлэг үргэлжилж байх хооронд Ардчилсан намын бүлэг дахин завсарлага авлаа. Завсарлага авах шаардлага үүссэн үндэслэлээ УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Өнөөдөр нэг ноцтой асуудал гарсан учраас УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс мэдэгдэл хийхээс өөр аргагүй байдалд хүрлээ. Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 19-ний өдөр 15.30 цагийн орчимд АТГ-ын мөрдөгч н.Балдандорж, н.Батмөнх нар Төрийн ордонд ажилладаг нэр бүхий албан тушаалтны нэр дээр нэг удаагийн нэвтрэх зөвшөөрөл авч орж ирээд УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд бичлэг хийж, гүйцэтгэх ажиллагаа явуулсан асуудал гарлаа. Энэ явдал бол УИХ-ын гишүүний бүрэн эрхэнд халдсан, парламентын дархлааг үлэмж хэмжээгээр сулруулсан, засаглал хоорондын хяналт тэнцлийг үгүй хийсэн, Төрийн ордонд гүйцэтгэх ажиллагаа явуулсан ноцтой асуудал юм. Ийм учраас УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ асуудалд зайлшгүй анхаарал хандуулах ёстой гэж үзэж 2026 оны төсвийн төслийн хэлэлцүүлэг дээр авсан завсарлагаа сунгах хүсэлтэй байна. Ялангуяа төсөв хэлэлцэж байгаа энэ үед цөөнхийн бүлгийн гишүүнийг онилсон АТГ болон хууль хүчний байгууллагын үйл ажиллагаа нь зөвхөн цөөнх гэлтгүй парламентын дархлааг сулруулах маш ноцтой үр дагавар гаргаж байгаа учраас завсарлагыг Дэгийн тухай хуульд заасны дагуу сунгахыг хүсч байна. Энэ асуудлыг Даваа гаригт бүлгийн хурал дээр хэлэлцэнэ” гэсэн юм. Тус бүлгээс тавьсан хүсэлтийг хүлээн авч завсарлага өгөөд буй.
Гэвч УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хувьд яллах дүгнэлттэйгээ танилцахгүй байгаагаас АТГ-ын мөрдөгчид прокурорын шийдвэрээр Төрийн ордонд нэвтэрч, мэдэгдэх хуудсыг өөрт нь биечлэн өгөхөөр орсон болж таарч буй. Гэвч тэрбээр өөрөө яллах дүгнэлтийг авахаас татгалзсан тул яллагдагчаар татах тогтоолыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороонд өгсөн байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатарт холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорт шилжүүлсэн байгаа юм. Хуулиараа энэ тохиолдолд хэргийн оролцогч нь яллах дүгнэлтээ өөрөө очиж авах зохицуулалттай. Гэвч УИХ-ын гишүүн С.Ганбаатар нь яллах дүгнэлтээ очиж аваагүй. Гэрийнх нь хаягаар хүргүүлсэн ч гэр бүлийн гишүүн нь хүлээн авахаас татгалзсан. Тиймээс прокурорын мэдэгдэх хуудсыг өөрт нь биечлэн өгөхөөр АТГ-ын хоёр мөрдөгч Төрийн ордонд орж, өрөөнд нь нэвтэрсэнд “Гүйцэтгэх ажиллагаа явуулсан” гэдэг сенсаци дэгдээж, бүлгийн гишүүдээ буруу мэдээллээр хангасан байж болзошгүй байгаа. Энэ асуудлыг тус бүлэг маргааш хэлэлцэнэ.
АТГ-ын хувьд УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарыг Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоонд бүртгэлтэй газрыг бусдад худалдаж, хууль бусаар шилжүүлж, хариуд нь аж ахуй нэгжүүдээс их хэмжээний мөнгө авч, мөнгө угаасан байж болзошгүй хэмээн шалгасан байдаг. Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сард энэ асуудалтай холбогдуулж холбогдох нэр бүхий иргэний гэрт нь очиж нэгжлэг хийхэд УИХ-ын гишүүн С.Ганбаатар мөн дуулиан дэгдээж байсан удаатай.
МАН Бага хурлаа товлов

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2025.09.20/ хуралдаж, Бага хурлаа ирэх долоо хоногийн Бямба гариг буюу есдүгээр сарын 27-нд хийхээр товлолоо. Уг хурлаар МАН-ын дарга хэн болохыг шийднэ. Энэхүү сунгаанд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэрээ дэвшүүлж байгаагаа мэдэгдсэн бол Ерөнхий сайд Г.Занданшатар мөн өрсөлдөнө. УИХ-ын гишүүн асан, Эдийн засаг хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатар энэхүү сунгаанд өрсөлдөнө гэдэг мэдээлэл цацагдсан ч үгүйсгэгдэв. Дээрх мэдээллийг УИХ-ын гишүүн асан А.Ариунзаяа няцаасан. Гэхдээ Бага хурлын үеэр тус намын гишүүдээс хэн ч намын даргад нэрээ дэвшүүлэн өрсөлдөх боломж бүрэн нээлттэй. Энэ тохиолдолд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ч өрсөлдөж магадгүй гэх таамаг бас гарч буй. Харин тус намын зарим гишүүн "Бага хурлаас намын даргыг сонгож чадахгүй байж болзошгүй. Намын дарга болохын тулд Бага хурлын гишүүдийнхээ гуравны хоёрын саналыг авах шаардлагатай. Одоогоор УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын хувьд хэн нь ч гуравны хоёрын босго давахгүй байж мэдэх аж. Иймээс энэ асуудлыг Их хурлаар шийдвэрлэж магадгүй гэх асуудал ч бас сөхөгдөж буй.
Мөн хурлаар МАН дүрмээ шинэчлэн батлах учиртай. Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн баталснаар улс төрийн намууд 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нээс урьтаж намын дүрмээ шинэчлэн, Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх учиртай. Энэ дагуу өнгөрсөн наймдугаар сарын турш дуншуулсан Бага хурал зарлагдаж байна гэж хэлж болно.
Хэдийгээр Бага хурлаар МАН-ын дарга хэн болохыг шийдэж чадахгүй бол Их хурал руу шилжүүлж хайнаа хагалах ч тус хурлаар энэ асуудлыг батламжилж байж Улсын дээд шүүх рүү намын даргаар хэнийг бүртгүүлэх, мөн намын дүрмийн шинэчлэлээ баталгаажуулах учиртай. Иймээс Бага хурлаас Их хурлыг товлох шаардлага ч тулгарч буй.
Хоёр настай хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн Сайхан мод гэдэг газраас энэ сарын 17-ноос эхлэн сураггүй болсон хоёр настай хүүхдийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр /2025.09.21/ тав дахь өдрөө үргэлжилж байна.
Эрлийн ажиллагааг зохион байгуулагчдын зүгээс “Үзэх шаардлагатай бүхий л газрыг үзсэн ч үр дүн муутай байна. Байсан бол олдохоор шалгалтыг та бид хамтдаа хийлээ. Нутгийн иргэдийн өчигдөр морьтой хийсэн эрэн хайх ажиллагааг хийсэн газар явганаар самналт хийнэ. Албаны арван нохой ажиллана. Тусгай үүрэг гүйцэтгэж өөр ажилд ажиллахаар төлөвлөлт хийж байна” гэдэг мэдээллийг өгөөд буй.
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын мэдээллээр өнөөдрийн 11:30 цайгийн байдлаар эрлийн багийнхан гурван бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд эрэлч нохойн бүлэг Баянхошуугийн Хувь гэдэг газар буюу хүүхдийн амьдарч байсан болон алга болохын өмнөх өдөр хоноглосон иргэний гэрээс алга болсон гэх Сайхан мод хүртлэх газарт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Мөн Сайхан мод гэдэг газраас баруун урд зүгт Их царам болон Тайга гэх газруудын чиглэлд эрэн хайх ажиллагаа үргэлжлүүлсэн.
Эрлийн ажиллагаанд тусгай албад болон иргэд нийлсэн 300 гаруй хүн ажиллаж байгаа юм.
Н.Алтанхуяг нарыг гэм буруугүй гэж үзэн цагаатгалаа

Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх Хөгжлийн банкны гэх тодотголтой 42 иргэн, гурван хуулийн этгээдэд холбогдох хэргийг хэлэлцсэн байсан бөгөөд өнгөрсөн Даваа гаригт/2025.09.15/ гэм буруугийн дүгнэлтийг танилцуулав.
Ингэснээр дээрх хэрэгт нэр холбогдоод байсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, М.Найдалаа, Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаяр тэргүүтэй нэр бүхий хүмүүт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй хэмээн үзэв цагаатгав. Тодруулбал, Т.Пүрэвсүрэн, С.Батзориг, Д.Бат-Очир, Ж.Үхэртараг, Ж.Бат-Эрдэнэ, Б.Махбал, Ж.Оюунчимэг, С.Магнайсүрэн, Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Лхагвасүрэн, Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэвэг, Г.Одонтуул, Б.Батзаяа, Н.Баярчимэг, Г.Галсанням, О.Хуягцогт, Д.Даваасамбуу нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан. Бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг мөн дээрх шийдвэрт тодотгосон.
Харин Н.Сүхболд, Б.Шинэбаатар, Н.Мөнхбат, Ц.Билгүүн, Ш.Бүтэд, П.Мягмардорж, Г.Цолмон, Ц.Баатарбилэг, Г.Байгалмаа, Б.Батбаатар, Х.Бат-Эрдэнэ, Э.Эрдэнэбилэг, мөн "Бэрэн групп" ХХК-ийн захирал Б.Мөнхтөр нарыг гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хассаны зэрэгцээ хилийн хориг тавьж, мөн торгох ялыг оноосон юм.
Г.ХОРОЛ
3,593.62




















































Нэргүй 2025-09-21 59.153.113.105
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ БАЙГУУЛЛАГУУДЫН МЭДЛИЙН ГАЗРЫГ ЗАРЖ АВИЛГАДАЖ ДАВУУ БАЙДАЛ ОЛГОСОН ДАРГА ЗАХИРЛУУДЫГ ЯАХ БИЛЭЭ…
Б 2025-09-21 202.131.225.197
ХУ ЖАААГЫН ФЭНГШҮЙ ПАСТОР ШҮҮХ РҮҮ ГУТЛАА ТОСЛООД ОЧООЧЭЭ. АН ГЭЖ АРЧААГҮЙ А Ц НУУД ХОРВООГЫН ХАМАГ Л БУ ЗАР БУ ЛАЙ ХҮМҮҮСИЙГ ХАШААНДАА ЦУГЛУУЛДАГ БОЛЧИХЛОО ШҮҮ. ЭНЭ НАМД ТЭМҮҮЖИН НТР ШИГ ШУДРАГА ХҮМҮҮС НЬ ЖИЙГДЭХ МАЯГТАЙ Л ХАРАГДАХ ЮМ.
Нэргүй 2025-09-21 202.131.227.134
Ганбаатар гэмгүй юм бол юунаас нь айж зугтаад байгаа юм. Эбэ шиг, Хүүк шиг зангиагаа зүүгээд, гутлаа тослоод АТГ руу очооч. Үнэн мөнөө шалгуулахад юу нь болохгүй байна. Гишүүний бүрэн эрх гэхээрээ авлига, албан тушаалын гэмт үйлдэл нь цайрна гэж байхгүй ш дээ. Худлаа поопроод гаслаад гүйгээд байх юм.
Нэргүй 2025-09-21 122.201.23.83
1+1=3 Хүрэлсүх + ЗанданШатар = 3 казиночин
Нэргүй 2025-09-21 45.117.35.26
Darga nar dood alban tushaaltniig shahaj gariin useg suruulaad daraa asuudal uusenguut uursduu multarch nuguu gariin useg zuruulsan alban tushaaltan heregt ordog.
АН ын хулгайп сэрдэгдсэн нөхрийг хамгаалж УиХ хуралдааныг зогсоов 2025-09-21 202.126.91.92
АН алдаа гаргаж байна !!!!!Ямар том сүржин мэдэгдэл вэ!!!!!
Нэргүй 2025-09-21 59.153.115.233
Hutsoo chi, МАНьяакуудтайгаа хар тамруугаа тонил
Нэргүй 2025-09-21 66.181.185.222
Хуулийхан арай л даварч бна, соц үеийн цэргийн бага даргын аога барилаар ажиллаж бна, сүүлд нь өөрсдөө бруутаж өлггүллнэ шүү ! Бодолтойхон баыгаарай !!!
Нэргүй 2025-09-21 202.21.107.43
Хэн гэдэг хүнийг юугаар ч хамаагүй буруутгаж чадах нь МАНайханы нэг тийм уламжлалт туршлага бий л дээ Тэр зарчимаар үйл явдал өрнөж байх шигээ .Хэнийг буруутгах алдаа дутагдал нь тэр онилсон нөхөрт байж л байдаг хамаг учир байх шиг ээ
Нэргүй 2025-09-21 103.229.122.213
хүүкэд хэн зааж өгсөн арга юм болдоо ардчилал улам бүр алсраж дарангуйлаллын бараан манан ойртсоор
зочин 2025-09-21 66.181.180.129
УИХ гишүүдийн халдашгүй дархан эрх ардчилал гэгч хулгай луйврын халхавч иргэдийн итгэл алдарсан хэрэгт холбогдсон бол хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй шудрага шалгуулах нь зөв шүү
Нэргүй 2025-09-21 103.212.117.107
Хилийн хориг чинь Шийтгэл юм уу. Уул нв сэжигтнийг оргон зайлахаас сэргийлсэн арга хэмжээ атал шийтгэчихсэн хойно хилээр гаргахыг хориглодог нь ямар учиртай юм бэ??
Нэргүй 2025-09-21 103.71.101.31
Босоо Ганбаа шог эр юмаа.
Нэргүй 2025-09-21 202.21.115.22
АН угаасаа олон худал ташаа мэдээлэл цацаж өөрсдөд нь ашигтай байдлаар эргүүлэхийг оролддог.
Зочин 2025-09-21 59.153.113.61
ЮУН ХАЛДАШГҮЙ ДАРХАН БАЙДАЛ ВЭ. УИХ-ын ГИШҮҮНИЙ ӨРӨӨНД НЬ ОРЖ АВАХГҮЙ БАЙГАА ЯЛЛАХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨӨРТ НЬ ӨГӨХӨД НЭГЖЛЭГ ХИЙСЭН БОЛЧИХДОГ ЮМУУ.: ӨРӨӨНД НЬ ОРЖ БИЧИГ ӨГӨХ НЬ БАЙТУГАЙ "БАРИВЧЛААД АВААД ЯВДАГ" БОЛОМЖТОЙ БАЙХ ХУУЛИЙН ЗОХЬЦУУЛАЛТ ХЭРЭГТЭЙ. БУСАД ЗАРИМ ОРОНД БОЛ БҮР ЧУУЛГАН ДЭЭРЭЭС НЬ ГАВЛААД АВААД ЯВДАГ ЮМ БИЛЭЭ Ш ДЭЭ. МАНАЙД ТИЙМ БОЛОМЖТОЙ БАЙХ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ ЗАЙЛШГҮЙ ХИЙХ ХЭРЭГТЭЙ.
Нэргүй 2025-09-21 122.201.31.242
зөв хөө ХҮРЭЛСҮХ НЭРТЭЙ ӨМНӨ КОЗИНОО ТОГЛОЖ БАЙСАН…НАМАР ВАНГ ЕК БАЙХАД
..МАХН… НАМ ГЭХ ТББ ТАРААЖ….МАН гэх нэршил авсан …!¡+! ХУД ГӨЛӨГҮҮДИЙГ….ШУДРАГА БУС НИЙГЭМИЙН ….ТӨЛӨӨ ӨЧИГГҮЙ ШҮҮД НЕПАЛДАХ ЦАГ АЙСУЙ…
Нэргүй 2025-09-21 202.126.88.112
Gaihaad baihiin. zugeer baisan huniig heregten bolgono gej baihgui baih, Ganbaa gem zemgui geed baidag
Нэргүй 2025-09-21 202.21.115.22
zugeer baisaniig chi yaj medej bgn
Нэргүй 2025-09-21 66.181.179.201
SADAR SEKSDI UILCHLEED URN SHINEGENE AMSI XALYYXAN SEKSYG80955877
Нэргүй 2025-09-21 66.181.179.201
SEKSEER TAICHNA SEKSYGEER XUSSEN VANXANDI BOOW XXI ANUSDI ALNI SEKSEER XUCHINDI ER XUNI ANUSN NUXN SXN DOLOON80955877
Нэргүй 2025-09-21 66.181.191.204
Энэ УИХ гишүүний “Халдашгүй бүрэн эрх” гээчийг бүр цуцлах хэрэгтэй. Муусайн хулгайчууд хэнээсээ ч өөрийгөө хамгаалуулах гэж, бидний төлсөн татварын мөнгөөр тансагладаг юм