“Хүннү 2222”, “Хан хиллс” хотхоныг холбох замыг энэ сард багтаан ашиглалтад оруулна

“Хүннү 2222”, “Хан хиллс” хотхоныг холбох замыг энэ сард багтаан ашиглалтад оруулна

“Хүннү 2222”, “Хан хиллс” хотхоныг холбох замыг энэ сард багтаан ашиглалтад оруулна

“Хүннү 2222” болон “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоны дунд холбоос зам барих ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ “Эко констракшн” ХХК-тай зөвшилцөн эзэмшлийн агуулахыг нь буулгаж, хоёр эгнээ 120 метр авто замыг барихаар болсон билээ. Тус замын гүйцэтгэгчээр “Чанар хийц” ХХК шалгарсан бөгөөд есдүгээр сард багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Өнөөдөр тухайн байршилд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр болон НЗХГ-ын дарга Б.Одбаяр нар ажиллалаа.

НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Замын трассын доогуур эргийн бэхэлгээний суурийг цутгах шаардлага гарсан учраас 8 дугаар сарын 25-наас барилгын ажил эхэлсэн. Автозамтай хамт явган хүний замыг шинэчлэхээр болсон. Учир нь “Хан Хиллс” хотхоны уулзвартай холбогдож буй замын хэсэг өндөр учир явган замын түвшин зөрж, явган зорчигчийн хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх тул явган болоод автозамыг нэг ижил түвшинд хийх ёстой гэж үзсэн юм. Өмнөх явган зам нь шаттай, дуу чимээ ихтэй байсан учир зорчиход бэрхшээлтэй байсан. Одоо явган зорчигч, дугуйтай, тэрэгтэй гээд ямар ч хэлбэрээр зорчсон хүртээмжтэй байлгахын тулд замыг түр хаасан байна. Энэ хэсэгт газар дээр байрлуусан ус зайлуулах төхөөрөмжийг замын доор байхаар ГУББГ-тай зөвшилцөн, төлөвлөсөн. Шугам сүлжээ шилжүүлэх ажлууд хийгдэж байна. Автозамын доогуур 10 мянга, 35 мянгын цахилгааны кабелууд байгаа учир үүнийг явган хүний зам доор шилжүүлэхэд хугацаа орж байгаа юм” гэлээ.

Түүнчлэн “Хан хиллс”, “Ривер плаза” орчмын явган хүний замын ажил хэзээ дуусах талаар тодруулахад НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Хан хиллс”-ээс эхлээд “Ривер гарден”, “Time squere” “Ривер плаза”-гийн урдуур явж байгаа явган хүний замуудын зураг зурагдсан, уулзварын төлөвлөлтүүд хийгдсэн. Энэ шийдлийн дагуу “NCD group” явган замыг дугуйн замтай нь хамт өөрсдийн хөрөнгөөр хийнэ” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2025-09-21 103.57.95.135

Олигтойхон гэрэлтүүлэгтэй чанартай зам тавиаарай!!!

Avatar

ИРГЭН 2025-09-21 103.57.95.135

Гэрэлтүүлэгтэй олигтойхон чанартай зам тавьж үзээрэй!!! энэ хэсэгт Эко Констракшн Нямдаваа, Хурдны Чойжилсүрэн хоёрын шунлаас болж цементийн ширэнг болж байгаа шүү!!!

Avatar

Нэргүй 2025-09-21 43.242.242.59

Зам тавих гэж байна гээд баахан мөнгө идсэн дээ. Зам тавиад хэрэггүй байсан юм

Avatar

Нэргүй 2025-09-21 59.153.114.131

цементэн ширэнгэд очиж шавааралдаад энэ хөдөөнийхөн бачимдаж давчдадгүй л юм байх даа хотын мань ч очихоороо давчдаад байдгийшд онцгүй

Avatar

zochin 2025-09-21 71.229.150.6

Zam ch barih zaigui betonon shirenge,araar ch nevtrehgui,

Avatar

Нэргүй 2025-09-21 66.181.179.201

ALNI SEKSYGEER UILCHLEED80955877TSAGN VANXANDI

Avatar

Нэргүй 2025-09-21 66.181.179.201

SEXSDI ANSDN MASSAJLI ** SEXSEER XUCHINDEX ERTEI BOOW XXI BOOB GOEOOR SERELTEI DOLOON TOMSGN DOLOON80955877VANXANDAAD

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж