Долоон галактикаас асар том хар нүх олджээ

Хуучирсан мэдээ: 2025.09.21-нд нийтлэгдсэн

Долоон галактикаас асар том хар нүх олджээ

Долоон галактикаас асар том хар нүх олджээ

Олон улсын одон орон судлаачдын баг дэлхий болон сансар огторгуйд өндөр чадвартай дуран ашиглан долоон галактикт асар том, тоос шороонд дарагдсан хар нүхийг илрүүлсэн гэж мэдэгдлээ. Японы үндэсний одон орон судлалын хүрээлэнгийн судлаачид багтсан баг Жеймс Уэбб сансрын дуран авайг ашиглан Хавай дахь Субару дурангаар тогтоогдсон 11 алс холын галактикийг судалжээ.

Тэд 11 галактикийн долоод нь квазаруудаас тод гэрлийг илрүүлсэн. Энэ нь хар нүх байдгийг нотолсон гэж үзэж байна. Хэт том хар нүхнүүд хүрээлэн буй орчны хий, тоосыг хэрэглэхдээ квазар мэт гэрэлтдэг. Хар нүхнүүд тоосоор хүрээлэгдсэн учраас дэлхий дээр суурилсан дуран нь квазаруудын гэрлийг илрүүлж чадаагүй ч сансрын дуран нь далд квазаруудын бүдэгхэн хэт улаан туяаг авч чадсан гэж тус баг мэдэгджээ.

Судлаачдын багийн гишүүн, Эхиме их сургуулийн дэд профессор Мацуока Ёшики хэлэхдээ, энэ нээлт нь Субару дурангийн галактикийг илрүүлэх чадавхи болон сансрын дурангийн нарийн боловч өндөр мэдрэмжтэй ажиглалтыг хослуулах нь хэр үр дүнтэй болохыг харуулж байна.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
11
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж