Японы ерөнхий сайд НҮБ-ыг шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна

Японы ерөнхий сайд НҮБ-ыг шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна

Японы ерөнхий сайд НҮБ-ыг шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна

Японы ерөнхий сайд Ишиба Шигеру НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг шинэчлэх шаардлагатай байгааг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар онцлон тэмдэглэхийг зорьж байна. Ишиба Мягмар гаригт (2025.09.23) Нью-Йоркт айлчлахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ жил 80 жилийн ойгоо тэмдэглэж буй тус олон улсын байгууллагын үйл ажиллагаа доголдсоныг онцлох болно. Жишээ болгон Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн ОХУ-ын Украин руу түрэмгийлснийг тэрбээр дурдах юм. Мөн Ишиба зөвлөлийн байнгын гишүүдэд олгогдсон хориглох эрх нь томоохон гүрнүүдийн хоорондын мөргөлдөөнийг таслан зогсоох хамгаалалт болох үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон гэж мэдэгдэх төлөвтэй байна.

Тэрбээр Аюулгүйн зөвлөлийн суудлын тоог нэмэгдүүлэх зэрэг шинэчлэл хийх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэхийг зорьж байна. Мөн Ойрхи Дорнодын нөхцөл байдлын талаар Ишиба дурдаж, Газын зурвас дахь Израилийн хуурай замын ажиллагааг буруутгахаар төлөвлөж байна. Япон улс Палестиныг улс гэж хүлээн зөвшөөрөх эсэх нь "хэрэв" биш, "хэзээ" гэсэн асуудал гэдгийг тэрбээр тайлбарлах болно.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-21 59.153.115.201

Энэ ньюс гэдэг сайт аргагүй л барууны цацсан угаадсаар тэжээгддэг нь ингээд харагдаад байгаа юм. Мэдээлэл уг нь тэнцвэртэй байх учиртай. Эднийх бол огт тийм биш. Уншигчдын эрхэнд бүдүүлгээр халдсан хэвээрээ. Тэрийгээ ойлгодог ч юм уу үгүй ч юм уу бүү мэддээ хөөрхийс

Avatar

Нэргүй 2025-09-21 100.15.71.234

За чи бүү донгос

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж