АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрээр "H-1B" ур чадвартай ажилчдын визний хүсэлт гаргахад 100 мянган ам.долларын хураамж төлөх журам есдүгээр сарын 21-нээс эхлэн хэрэгжих болсон байна. Ингэснээр одоогийн 1,500 ам.долларын төлбөрөөс 60 дахин өндөр болж байна.
Шинэ журам нь зөвхөн АНУ-аас өөр улсад байх хүмүүсийн визний хүсэлтэд хамаарна.
Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр Энэтхэг улсад хамгийн ихээр нөлөөлж байна. Учир нь "H-1B" визний 70 гаруй хувь нь энэтхэг ажилчдад олгогддог. Энэтхэгийн засгийн газар энэхүү өндөр төлбөр нь ажилчид болон тэдний гэр бүлийг хэцүү байдалд оруулна гэж мэдэгджээ. Үүнээс гадна, АНУ саяхан Энэтхэгт Оросын нефть худалдан авсных нь төлөө өндөр татвар ногдуулснаас хоёр талын худалдааны хэлэлцээ хурцадмал байдалд байгаа юм.
"Amazon", "Microsoft", "JP Morgan" зэрэг компаниуд өөр иргэншилтэй ажилчдаа АНУ-аас гарахгүй байхыг зөвлөсөн байна. Мөн гадаадад байгаа өөр иргэншилтэй ажилчдаа яаралтай АНУ-д буцаж ирэхийг зөвлөжээ. "Amazon" компани ажилчдадаа шинэ журам хэрэгжиж эхлэхээс өмнө АНУ-д буцаж ирж чадахгүй бол зааварчилгаа гартал түр хүлээж байхыг анхааруулсан байна.
Засгийн газрын зүгээс цагаач ажилчдад олгодог виз нь заримдаа АНУ-ын цалингийн дундаж хэмжээг бууруулахад ашигладаг гэж буруутган, шинэ журам гаргасан гэж тайлбарласан аж.
Гэсэн хэдий ч үндэсний ашиг сонирхолд нийцвэл зарим тохиолдолд 100 мянган ам.долларын хураамжаас чөлөөлнө гэж мэдэгджээ. Өнгөрсөн онд нийт 400 мянга орчим "H-1B" виз олгогдсон, үүний 260 мянга нь визээ сунгасан ажилчид байв. Харин 2025 онд хамгийн олон виз авсан компани бол "Amazon" компани болж байна. Тус компанид ажилд орох 10 мянган хүн "H-1B" виз авчээ. Дараа нь Энэтхэгийн "Tata Consultancy Services" 5,505 ажилчиндаа виз олгосон байна.
Энэтхэгийн худалдааны сайд Пиюш Гоял ирэх Даваа гаригт (2025.09.22) АНУ-д айлчилж хэлэлцээ хийхээр болжээ. Тус улсын засгийн газар АНУ-г шинэ журмаа эргэн харж, хүндрэлтэй асуудлыг багасгана гэж найдаж байна.
3,548.92





















































Нэргүй 2025-09-21 59.153.115.201
100 мянган доллараа төлнө. Тэгээд АНУ-д очоод энэ улсын төлөө мал шиг зүтгэх юм гэнэ дээ. Энэ өвгөн ч бүр зөнөж дуусчээ. Ур чадвартай хүн бол хаана ч амьдарч чадна
Нэргүй 2025-09-21 67.168.92.100
Гол нь дотоодын мэргэжилтэнгүүд ээ хамгаалсан хууль. Жишээ нь дотоодын мэргэжилтэн нь $100к жилд авдаг ажил дээр гадны ажилтан $40-50к аар орж ажилаад иргэн нь ажилгүй болоод байгаа мөн компаниуд хувийн ашиг харж улс аа хохироож байгаад учир байгаа. Мөн энэ визээр ирсэн хүмүүс гэр бүл ээ авчирах боломжтой. Болохоор трампын бодлоготой зөрчилдөөд байгаа гээд ойлгож болно