АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хятадын дарга Ши Жиньпин нар Баасан гаригт "ТикТок"-ийн хоригийн асуудлаар утсаар ярьсан билээ. Энэ яриа үр дүнтэй болсныг Трамп хэлсэн боловч чухам ямар тохиролцоонд хүрсэн нь тодорхойгүй байна. Талууд Өмнөд Солонгосын Кёнжү хотноо ирэх сарын 31-нд эхлэх Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын хүрээнд цаашдын хэлэлцээг хийхээр тохирчээ.
Мөн энэ үеэр хоёр улсын худалдаа, хууль бус эм, Орос, Украины дайн зэрэг асуудлыг хэлэлцэх болсон байна. Трамп цахим хуудсандаа "Бид худалдаа, фентанил, дайныг зогсоох, ТикТокийн хэлэлцээ зэрэг олон чухал асуудлын талаар ярилцаж, үр дүнд хүрлээ. Үнэхээр үр дүнтэй яриа болсон. Удахгүй дахин утсаар ярихын зэрэгцээ АПЕК-ийн чуулганаар уулзахаа тэсэн ядан хүлээж байна" гэж бичжээ.
Мөн тэрбээр Ши Жиньпинтэй утсаар ярихынхаа өмнөх өдөр хэвлэлийн бага хурал хийхдээ "Би ТикТокт дуртай. Намайг сонгогдоход тусалсан эд. Асар их үнэ цэн ТикТокт бий. Энэ үнэ цэн өдгөө АНУ-ын гарт байна. Яагаад гэвэл ТикТокт баталгаа өгөх хүмүүс нь бид юм" гэжээ.
Дашрамд дурдахад, Трамп ирэх оны эхээр Хятадад айлчлахаар болжээ. Дараа нь Ши Жиньпин ч бас АНУ-д ирэхээр болсныг Трамп мэдэгдлээ.
3,548.92





















































Нэргүй 2025-09-20 202.9.41.5
х***а одоо төрлдөө ядуу төрхлүүгээ буцах нь дээ. гяяххх гяяяхх.гяяхх.
Нэргүй 2025-09-20 202.9.41.5
х***а одоо төрлөа ядуу төрхлүүгээ буцах нь дээ. гяяххх гяяяхх.гяяхх.