Эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд 81 тэрбумыг зарцуулна

Эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд 81 тэрбумыг зарцуулна

Эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд 81 тэрбумыг зарцуулна

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхийн шөнө, оройн цагаар хэрэглэсэн цахилгааны төлбөрийг хөнгөлдөг болсон. Уг хөнгөлөлтөд ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлж төлбөрийн үлдэгдэлгүй гэр хорооллын хэрэглэгчид хамрагдана.

Эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд ирэх өвөл улсын төсвийн төсөлд 81 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өгөхдөө "Бид Сангийн яаманд эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд 104 тэрбум төгрөгний татаас гаргах танилцуулгыг гаргасан. Төсвийн боломж маань бага учраас 81 тэрбум төгрөгт хянасан. Цаад үлдэж байгаа 30 тэрбум төгрөг шийдэлгүй байгаа. Эсвэл тариф нэмэх асуудал бий. Энэ оныг дуустал цахилгаан, дулааны үнийг нэмэхгүй гэсэн учраас оны төгсгөлд энэ асуудлыг ярих байх" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-20 66.181.180.72

Чойжилсүрэн муу ац минь

Avatar

Нэргүй 2025-09-20 38.42.106.107

Илүүдсэн барааг нь бид заавал авах ёстой юу? Хөнгөлөлт нэртэй ч эргээд бидний халааснаас, татвар татааасаас гарч байгаа мөнгө биш үү? Хүн ойлгохын эцэсгүй юм ярих юмаа

Avatar

Зочин 2025-09-20 162.229.191.188

Монгол улс хөгжихгүй хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж явж ирсэний тод жишээ энэ шүү дээ. Манайх битгий хэл өндөр хөгжилтэй орнуудад цахилгаан дулааны хөнгөлөлт байтугай дулааны шугам ч байхгүй. Төвлөрсөн төвийн халаалт гэж байдаггүй. Энэ их мөнгөөр улсын ирээдүйд хэрэгтэй түүхий эд боловсруулах үйлдвэр юмуу шинээр цахилгааны эх үүсвэр барих хэрэгтэй л дээ. Оюутолгойн гаднаас авч байгаа цахилгааныг дотоодын эх үүсвэр барьж хангавал бид жилд 150,000$ олох боломжтой юм. Даанч хувийн сонирхолдоо дийлдсэн нөхдүүдээс болж хийгдэхгүй байна л даа

Avatar

Зочин 2025-09-20 59.153.87.54

МАН ын ганц хийсэн зөв ажил.

Avatar

Цалин 2025-09-20 202.9.46.241

Тэр ч бас л нэг хавтгайрсан халамж, сонгуулийн коко оноо авах арга шүү дээ. Эрүүл саруул ухаанаар авч үзвэл тийм татаасыг эрчим хүчний дутагдал, сэлбэг засварт нэмэрлэх нь л зүй,.

Avatar

Нэргүй 2025-09-20 59.153.87.54

эргүүтээрэй, шөнийн цагаар илүү гарсан цахилгаанаа Орос руу үнэгүй шахуу өгдөг юм. тэрийгээ ард иргэддээ өгөхгүй тэгээд яах юм. орос руу өгдөг үнээр нь тооцвол тийм олон тэрбум гараа ч бил үү

Avatar

Нэргүй 2025-09-20 202.126.91.91

ёстой үнэн. өөрийнхөө иргэдэд өгөх болохоор л гэдийгээд байдаг, янз бүрийн шалтаг сэдээд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж