3х3 ДАШТ: Монголын багт ганцхан оноо дутаж, дэлхийн аваргаа өндөрлүүлэв

3х3 ДАШТ: Монголын багт ганцхан оноо дутаж, дэлхийн аваргаа өндөрлүүлэв

3х3 ДАШТ: Монголын багт ганцхан оноо дутаж, дэлхийн аваргаа өндөрлүүлэв

НЭМЭЛТ:

Монголын шигшээ баг дэлхийн аваргаа өндөрлүүллээ. Хэсгийн сүүлийн Аргентин болон Алжирын тоглолтод Аргентин хожсоноор хэсгээс нэгдүгээр байраар шалгарах эрхээ авсан бол Итали, Монголын багууд авсан оноогоо тоолоход Итали 79, Монгол 78 байсан учир Итали цааш шалгарчээ.

Хэрэв хоёр багийн дөрвөн тоглолтод авсан оноо тэнцэж 79 байсан бол хоорондын тоглолтын үр дүнгээр Монгол цааш шалгарах байсан юм.


Монголын залуучуудын шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтдоо Алжирыг 21-15 гэсэн харьцаатай хожлоо. Тоглолтын тухайд Монголын баг хоёр онооны шидэлтийг багаараа сайн гүйцэтгэж, будагтай талбайд илүүрхэв. Ингэснээр тэд гурван хожил, нэг хожигдолтой болжээ. Удахгүй хасагдах шатанд шалгарсан эсэх нь тодорхой болно. Учир нь энэ хэсэгт Итали, Аргентин, Монгол гэсэн гурван баг бие биенээ хожиж, бөмбөгний зөрүү, хоорондын тоглолтыг харьцуулах шаардлага үүсэв.


Хятадын Шионган хотноо FIBA 3×3 сагсан бөмбөгийн 23 хүртэлх насны дэлхийн аварга үргэлжилж байна. Монголын залуучуудын эрэгтэй шигшээ баг өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдөр/2025.09.19/ хэсгийн гурав дахь тоглолтоо Венесуэлийн эсрэг хийж, 18-15 гэсэн харьцаатай хожлоо. Тоглолтын тухайд Венесуэлийн баг тоглолтын турш онооны илүү байсан боловч төгсгөлд Монголын баг онооны зөрүүг ойртуулж, улмаар Г.Болор-Эрдэнэ эгзэгтэй мөчид хоёр онооны шидэлтийг амжилттай болгож, багаа хожилд хөтлөв. Удахгүй тэд хэсгийн сүүлийн тоглолтоо Алжирын эсрэг хийнэ.

Тэмцээний эхний өдөр Монголын баг хоёр тоглолт хийснээс Италийг хожиж, Аргентинд хожигдсон билээ.

Монголын эрэгтэй шигшээ баг С хэсэгт Итали, Алжир, Аргентин, Венесуэль гэсэн дөрвөн шигшээ багтай багтсан.

Багийн бүрэлдэхүүнд:

  • Э.Маргад
  • Г.Дөлгөөн
  • Г.Болор-Эрдэнэ
  • С.Төгөлдөр нар багтжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-19 202.9.46.76

3 баг харилцан нэгнээ хожсон үeд оноо тоолдог энэ систeм хамгийн их бульхай дагуулдаг даа аль ч спортод тэр. Тоглолт зэрэг яваагүй үeд бол бараг л шууд тохиролцоо хийнэ шд. Манайхыг хийчиж дээ.

Avatar

Нэргүй 2025-09-19 59.153.114.158

За яахав томчуудтай үзээд овоо бна. Гэхдвээ цаашид хичээж аврага болоорой…

Avatar

Нэргүй 2025-09-19 103.229.123.182

Манай тамирчид ингээд л, гайгүй сайн байсанаа "жаааахааан" юман даар алдаад л сугардаг нь гэм биш зан шүү дээ._

Avatar

Нэргүй 2025-09-19 202.179.24.52

Тулгаа шиг дасгалжуулагч дутаад байна.. Хэзээ юу хэрэгтэйн хэлээд хашгараад өгдөг тооцоод өгдөг өргөөд өгдөг хөөцөлдөөд өгдөг хүн хэрэгтэй байна
тоглогчид бол сайхан байнашдээ

Avatar

Нэргүй 2025-09-19 66.181.184.238

удахгүй л аварша болно хичээгээрэй залуусаа амжилт урагшаа

Avatar

Нэргүй 2025-09-19 66.181.184.213

Дөлгөөнийг сольчихоод тоглоод нэг үзээл болж байвал тэгээл манай ирээдүйн шигшээ баг даа

Avatar

Нэргүй 2025-09-19 66.181.184.213

Дөлгөөн биш Төгөлдөр шүү, нэрийг нь сольчихож

Avatar

Сонмрхогч 2025-09-19 103.229.123.142

ТУН ХАРАМСАЛТАЙ. ЭНЭ ДӨЛГӨӨН ГЭДЭГ ТОГЛОГЧ ХОЁР ОНООНЫ ГООЛ ГЭЖ ЮУ Ч БАЙХГҮЙ, АЛДАА ИХ ГАРГАНА ХАРИН БУСАД НЬ ГАЙГУЙ БАЙСАН ГЭХДЭЭ ГЯЛАЛЗАХ ЗҮЙЛ АЛГА БАЙНА. ЦЭНГҮҮНБАЯР ГЭДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧАА СОЛИОГҮЙ ЦАГТ 3х3 АМЖИЛТ ГАРГАЖ ЧАДАХГҮЙ МӨНГӨ ҮРСЭЭР БАЙХ БОЛНО !!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж