Улсын ерөнхий боловсролын сургуулийн бага анги буюу 1-5 дугаар ангийн сурагчид хамрагддаг "Үдийн хоол" хөтөлбөрт 2026 оны улсын төсвийн төсөлд 102.4 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өгөхдөө "Хүүхдийн хоолны түүхий эд материалын зардалд төрийн өмчийн ЕБС-ийн 222.5 мянган хүүхдэд 102.4 тэрбум төгрөг олгохоор тооцсон. Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор нийслэлд цэцэрлэгийн хүүхдийн хоолны нэг өдрийн зардлыг 4000 улсын төсвөөс 3000, эцэг эхээс 1000 төгрөгийг хариуцаж, хамтын санхүүжилтын тогтолцоог бүрдүүлснээр шим тэжээл дээшилсэн гэж үздэг. Хүүхэд өдөр бүр нэг аяга сүү уух хөтөлбөрийн аудитын дүгнэлт дээр тусад нь бие даасан хөтөлбөр болгон хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн. Бид тооцоо хийж үзэхэд, Үдийн хоолны зардал дээр сүү хэлбэрээрээ тусгаагүй тусдаа хөтөлбөр хэрэгжүүлбэл, бага ангийн 1-5 ангий 342.296 хүүхэд суралцаж байгаа бөгөөд тэдэнд 200 мл-ээр сүү өгнө гэж үзвэл долоо хоногт гурван өдрөөр 30 тэрбум төгрөг шинээр шаардлагатай. Дунд анги буюу 6-9 ангид 249.712 хүүхэд суралцаж байгаа бөгөөд 32.3 тэрбум төгрөг хэрэгтэй. Нийлээд 63 тэрбумын санхүүжилт шийдвэл "Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой болно. Анх Дундговь аймагт хэрэгжүүлж эхэлсэн байгаа.
Нийслэлийн төсөв хэлэлцүүлэх үеэрээ 1-6 дугаар ангийн сурагчдад "Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна лээ. Дунд ангид орон нутгийн төсвийн санхүүжилтээр "Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлбэл 80.3 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна. Өмнө нь 7 хоногийн таван хоногийн нэг нэг өдрийн эцэг, эх болон аймгаас сүү олгож байсан юм билээ.
Мэргэжилтнүүдийн зүгээс бага ангийн сурагч үдийн хоолноос хоногт авбал зохих илчлэгийн 35 хувь буюу 610 ккал авах ёстой гэдэг. Гэвч улсын сургуулиудад "Үдийн хоол" хөтөлбөр хэрэгжүүлэхэд эцэг эхийн идэвхи санаачлага, сургуулийн удирдлагын сэтгэл дутсанаас хүүхдэд эрүүл чанартай хоол хүнс өгч чадахгүй байгааг иргэд хэлж, шүүмжилж байгаа юм. Монгол Улс 2006 оноос ерөнхий боловсролын сургуулиудад "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. "Үдийн цай"-г сурагчдад шаардлагатай шим тэжээлтэй болгох зорилгоор 2019 онд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг баталж, 2021 оноос үдийн цайг хоол болгож өргөжүүлсэн. "Үдийн хоол" хөтөлбөрийг хэрэгжүүлээд таван жил өнгөрсөн ч асуудал бүрэн шийдэгдээгүй л байна.
3,593.62



















































Нэргүй 2025-09-20 202.179.15.130
Эцэг эхчүүд тодорхой хувийг гаргах хүсэлтэй байгаа, даанч дээрээс нь шийдвэрийг нь гаргаж өгөхгүй болохоор өгч болохгүй байна. Хүүхдүүддээ таргалалт үүсгэдэг гурил будаатай хоол бага өгүүлж, сүү цагаан идээ, жимс өгүүлэх юмсан гэж хоорондоо ярьцгаадаг. Шийдвэр л хэрэгтэй байна.
хүннү 2025-09-20 66.181.161.93
Эцэг эхчүүдээс нь талыг нь ав. Тэгвэл хоолны чанар сайжрана. Тэгэхгүй болхоор рар цай боорцог өгдөг сургууль байна. Тогооч нь прошки хийж хүүдүүдэд 1500-р зардаг.
zochin 2025-09-20 103.57.94.79
Eniig bolchihmoor l bga yum. Hunsnii iluudlees bolj targalalt, uvchlul ihseed bhad surguuli deeree duruvhun tsagiig unguruuhud huuhduud turaad uhchihgui yum bga sh dee. Deer hool goldog nogoo, ene ter iddeggui geed huuhduud zunduu hoolnii hayagdal gargaj bga. Ulsiin surguuliudiin udiin hoolnii tender gdg bs neg idesh uushnii gazar shu dee.
Нэргүй 2025-09-20 59.153.115.219
ЭЦЭГ ЭХЧҮҮД ТӨРҮҮЛСЭН ХҮҮХДИЙНХЭЭ ХООЛЫГ ГАРГАМААР ЮМ, СОЦ ҮЕД Ч МӨНГӨӨ ӨӨРСДӨӨ ТӨЛДӨГ БАЙСЫШДЭЭ, ХҮНИЙ ӨМНӨӨС ХҮҮХЭД ТӨРҮҮЛЦИЙМУУ, ТЭР 100К ИЙМЭРХҮҮ ТӨЛБӨРТ ЗОРИУЛАГДАХ ЁСТОЙ БИЗДЭЭ
Үнэн 2025-09-20 202.9.46.241
Яг үнэн, тодорхой хувийг нь ч гэлээ төлүүлэх нь зөв. Энэ чинь бүрэн аж ахуйн тооцоонд шилжсэн зах зээлийн нийгэм шүү дээ. 20-30-аад оны үеийн хамтрал комуны үе биш дээ.
zochin 2025-09-20 103.57.94.79
Yun mungu garguulah. Uursduu hooloo hiigeed yavuuldag bai gvl boloh bus uu. Yum l bol turiin umnuus ugchiheye, huuhdiinhee tuluu uguhgui yadag yum gedeg mangar setgelgee bolichihmoor bn shu.