Обама Афганистан, НАТО-гийн асуудлаар ярилцав | News.MN

Обама Афганистан, НАТО-гийн асуудлаар ярилцав

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Обама Афганистан, НАТО-гийн асуудлаар ярилцав

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама болон НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Andres Fogh Rasmussen нар лхагва гаригт уулзаж, Афганистаны байдал болон НАТО-гийн ирээдүйн асуудлаар санал бодлоо солилцон ярилцжээ.

Тэд Афганистан, Пакистаны талаар явуулах америкийн стратеги бодлогын хэрэгжилт болон олон улсын хамтын чармайлтыг хэрхэн эрчимжүүлэх талаар ярилцлаа гэж Цагаан Ордоноос гаргасан  мэдэгдэлд дурдсан байна.
 
Мөн арваннэгдүгээр сарын 19-20-ний өдрүүдэд Лиссабон хотод НАТО-гийн дээд хэмжээний уулзалт болох гэж байгаатай холбогдуулан XXI зуунд НАТО-гийн  хүчин чадлыг өөрчлөх шаардлагын улмаас энэ байгууллагын шинэ Стратеги Бодлогыг энэ үеэр гишүүн орнуудад танилцуулах  зорилт тавьж байгаа тухай мэдээлсэн байна.

Ерөнхийлөгч Барак Обама 47 орон оролцож буй Олон улсын аюулгүй байдлын хамтын ажиллагааны  зэвсэгт хүчний 50000 цэрэг, зөвлөхүүд, иргэний хүмүүс Афганистанд энхийг сахиулах үйлсийн төлөө ажиллаж байгаад талархаж буйгаа НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн даргад илэрхийлжээ.

Эх сурвалж: EFE

Бэлтгэсэн Д.Пунцаг 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж