Өнөөдөр 16:25 цагт Бээжингээс Улаанбаатарын чиглэлд хөөрсөн “Air China” компанийн зорчигч тээврийн нисэх онгоц Улаанбаатарын цаг агаар муудсаны улмаас буцаад нисчээ. Энэ талаар Буянт-Ухаа нисэх онгоцны буудлын холбогдох албан тушаалтнаас тодруулж асуухад “17:00 цагаас уг нисэх онгоцны буудалд газардах байсан ч одоогоор хэзээ Бээжингээс Улаанбаатарт буух тухай тодорхой мэдээлэл авах боломжгүй байна” гэлээ.
Д.Долгор