“News” агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох ярилцлагаа тоймлон хүргэж байна.
"ТӨР ТОЛГОЙГОО ДААХГҮЙ БОЛТЛОО ДАНХАЙСАН БАЙНА"

Эдийн засаг судлаач Р.Даваадоржтой ярилцлаа.
-УИХ-ын намрын чуулганыг өнөөдөр /2025.09.15/ нээнэ. Хамгийн түрүүнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн ирэх оны төсвийн тухай хуулийг тойрсон хэлэлцүүлгүүд өрнөх байх. Шинээр байгуулагдсан Засгийн газраас өргөн барьсан төсөв учраас өмнөх жилүүдийн төсвийн бодлого, төлөвлөлтөөс онцлог, шинэлэг зүйл юу байгаа бол?
-Монгол Улсын Засгийн газар 2026 оны улсын нэгдсэн төсвийг өргөн барилаа. Тухайлбал, 2022 онд 18 их наяд төгрөг байсан төсвөө ердөө дөрөвхөн жилийн хугацаанд буюу 2026 онд 32.9 их наяд төгрөгт хүргэлээ. Дэлхийн нийтэд манайх шиг төсөв нь нугарч данхайсан улс байхгүй. Иймд төсвийн зарлагыг жилээс жилд огцом тэлдэг байдлыг таслан зогсоох, ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлтөд дулдуйдсан урсгал зардлын тэлэлтийг 2 хувиас хэтрүүлэхгүй барих, нийгэм эдийн засагт ач холбогдол бүхий хөрөнгө оруулалт хийх, хувийн хэвшлээ татварын бодлогоор дэмжих, татварын хэт ачааллыг бууруулах, нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, иргэдээ хөдөлмөрлөх боломжоор хангахад чиглэсэн төсвийн бодлого үгүйлэгдэж байна. Гэхдээ ирэх жилийн төсөвт хөрөнгө оруулалтыг танаж зөв салбарт хөрөнгө оруулсан зэрэг эерэг зүйл бас харагдсан. Хэт тэлсэн төсвийг ганц удаагийн төсвөөр “өргөс авсан мэт өөгүй” болгох боломж ч байхгүй. Соёлын төвийн барилга, баг, хороо, сум, дүүрэг, аймгийн тамгын газрын барилга, сумын төв доторх авто зам, албан конторын барилга, зуслан, амралт цогцолбор, ахмад, залуучууд, хүүхдийн хөгжлийн төв гэх мэт үр ашиг, ач холбогдолгүй төслүүдийг шинээр оруулж ирээгүй нь сайшаалтай байв.
-Иргэдийн оролцоотой төсөв боловсруулсан талаар Ерөнхий сайд дурдсан. Өмнө нь ч бас иргэдээс энэ чиглэлээр санал авч байсан л даа. Ер нь иргэдийн оролцоотой төсвөө батлах нь төсвийг ач холбогдолоор нь эрэмбэлэхэд хэр бодиттой дэмжлэг болдог бол?
-Ирэх оны улсын төсвийг боловсруулахдаа Ерөнхий сайд ард, иргэдээсээ санал авсан талаар багагүй шуугиж энэ талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн сувгаар нэлээд явж харагдсан. Миний харж байгаагаар бараг ач холбогдолгүй арга хэмжээ байлаа. Учир нь Төсвийн тухай хуулиа чанд мөрдөж тус хуулинд заасан таван зарчмыг баримтлах ёстой. Тэрхүү зарчим нь “ил тод байдлыг хангасан байх” явдал юм. Тиймээс Төсвийн тухай хуулийн “6.5.1.төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх”, “6.5.2.төсвийг төлөвлөх, бүрдүүлэх, хуваарилах, тайлагнах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах” гэсэн заалтууд бий. Ийм зүйл заалтууд төсвийн хуулинд байгаа боловч огт хэрэгжүүлдэггүй эсвэл хэрэгжүүлж буй мэт дүр эсгэж ирлээ. Энэ удаагийнх бол дүр эсгэсэн нэг хэлбэр гэж харж байна. Тайлбарлаж өгье. Төсвийн жил нь тухайн оны нэгдүгээр сарын 01-ний өдөр эхэлнэ. Энэ өдрөөс эхлэн: Монгол Улсын 21 аймаг, 330 сум, 1647 багаас ирэх оны төсөвт саналаа өгч эхэлсэн. Монгол Улсад 16 яам, 37 агентлаг, нийт 1441 төрийн байгууллага бүртгэлтэй байна. 2024-2025 оны хичээлийн жилд Монгол Улсад нийт 2417 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Зөвхөн цэцэрлэг гэхэд 1407 бий. Мөн төрийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын тоо ойролцоогоор 1500 орчим байна. Гэх мэтчилэн төрийн асар олон байгууллага бий. Эдгээр олон байгууллагын ажиллагсдын цалингаас авахуулаад хэрэглэх ширхэг цаас, харандааг хүртэл тооцоолсон тооцоо Сангийн яам дээр төвлөрч боогддог. Энэ бүгдийг хоёр долоо хоногт иргэдээр хэлэлцүүлээд санал бүрийг нь шингээнэ гэж огт байхгүй. Тиймээс энэхүү санал асуулга бол хөрөнгө мөнгө үрсэн дэмий ажил гэж би хэлнэ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"ШИНЭЭР ТӨЛӨВЛӨСӨН ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮДЭЭС ХАСАХ ШААРДЛАГАТАЙ"

УИХ-ын намрын чуулган нээлтээ хийж, Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Тиймээс бид ирэх оны төсвийн төсөлтэй холбогдуулан Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадамтай ярилцлаа.
-Монгол Улсын Засгийн газраас нэгдсэн төсвийн нийт орлогыг 2026 онд 34.9 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.6 их наяд төгрөгт тус тус хүрэхээр тооцож УИХ-д өргөн бариад байна. Юуны өмнө ирэх оны орлого, зарлагыг хэр бодитоор тооцоолж чадсан гэж харж байна вэ?
-Монгол Улсын төсвийн орлого уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай байдаг. 2026 оны төсөвт нүүрсний экспортын үнэ болон биет хэмжээг нэлээн өөдрөг төсөөлсөн байна. Тухайлбал, нүүрсний экспортыг 90 сая тоннд хүргэхээр тооцжээ. Нүүрсний үнийг тонн тутамд 133 ам доллар байхаар тооцсон нь хэт өөдрөг төсөөлөл гэж харж байна. БНХАУ-ын эрэлт суларснаас шалтгаалан энэ оны эхний долоон сарын байдлаар нүүрсний үнэ тонн тутамд 68 ам.долларт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40 орчим хувиар буурсан статистик байна. Учир нь олон улсын худалдаа, эдийн засгийн нөхцөл байдал тодорхойгүй болсноос шалтгаалж БНХАУ-ын аж үйлдвэрлэлийн өсөлт саарах эрсдэлтэй юм.
Нэгдсэн төсвийн тэнцлийн хувьд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 2024 оны наймдугаар сард өөрчлөлт оруулж, “нэгдсэн төсвийн суурь тэнцэл” гэж нэр томьёо оруулж ирсэн. Энэхүү суурь тэнцлийг тооцохдоо нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогоос суурь зарлагыг хасахаар болсон.
“Нэгдсэн төсвийн суурь зарлага” гэж нийт зарлагаас үнэт цаас болон гадаад зээлээр санхүүжих зардлыг хасаж тооцсон дүн байхаар энэхүү өөрчлөлтөөр мөн тусгасан. Энэ нь төсвийн нийт зарлагыг төсвийн тэнцлийг тооцоход оруулахгүй болгож, төсвийн хяналтын хувьд ухралт болсон.
2026 оны төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.38 их наядын алдагдалтай байна. 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 31.6 их наяд төгрөг, нийт зарлагын хэмжээг 33 их наяд төгрөгөөр тооцсон байна. Харин “суурь тэнцэл” гэх нийт зарлагаас үнэт цаас болон гадаад зээлээр санхүүжих зардлыг хасаж тооцсон тооцоогоор бол 2 их наяд төгрөгийн ашигтай гэж тусчээ. Үнэт цаас болон гадаад зээлийн эргэн төлөлтийг төсвөөс хийдэг. Иймд улс орны төсөв санхүүгээ бүтэн зургаар харж, хэт өндөр өрийн дарамтаас сэргийлэх, төсвийн тогтвортой байдлыг хангахын тулд үнэт цаас болон гадаад зээлээр санхүүжих зардлыг оруулж тооцсон төсвийн нийт зарлагаар төсвийн тэнцлийг тооцдог шаардлагаа буцаан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулах хэрэгтэй байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн нөөцийг өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй өвчин эмгэг, амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээнд түлхүү зарцуулж, хүлээж болохуйц, амьдралын чанар сайжруулах тусламж, үйлчилгээнд иргэний хариуцан төлөх хамтын төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхээр Засгийн газраас төлөвлөсөн байна. Энэ нь иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авахдаа төлөх төлбөрийг нэмэгдүүлэхээр байна.
"ТӨРӨӨС ОЛГОДОГ ХАЛАМЖ, ТАТААСУУД ТӨСӨВТ ДАРАМТ БОЛЖ БАЙНА"

УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэнтэй ирэх оны төсвийн төслийн талаар ярилцлаа.
–УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. Намрын чуулганы онцлог болоод хэлэлцэхээр хүлээгдэж байгаа чухал хуулийн төслүүд юу байна гэж бодож байна?
-Энэ удаагийн намрын чуулганаар анх удаа төсвийг V үе шаттай хэлэлцэхээр болж, есдүгээр сарын 15-нд нээлтээ хийснээрээ онцлог байна. Төсвийн хэлэлцүүлгийг өргөн хүрээнд хийдэг болж байгаа нь сайшаалтай зүйл мөн. УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэж амжаагүй болоод энэ удаагийн намрын чуулганаар хэлэлцэхээр батлагдсан, тов дараалалд орсон нийт 49 хуулийн нэмэлт, өөрчлөлт, төслүүдийг энэ удаагийн намрын чуулганаар хэлэлцэнэ. Миний хувьд Тамхины хяналтын тухай хуулийн төслийг бусад гишүүдтэйгээ хамтарч өргөн барихаар ажлын хэсэгт ороод ажиллаж байна.
-Ирэх 2026 оны төсвийн төсөв бол 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын гишүүдийн хувьд бараг тав дахь удаагаа хэлэлцэж байгаа төсвийн төсөл болж байгаа байх. Тэгэхээр энэ удаагийн төсвийн онцлог, давуу болон сул талыг юу гэж харж байна?
-Монгол Улсын төсөв гэдэг бол Засгийн газраас ямар бодлого баримталж, тухайн бодлогоо хэрэгжүүлэхэдээ ямар арга замууд хэрэглэх юм, түүний дараа ямар үр дүнд хүрэх вэ гэдэг нарийвчилсан төлөвлөгөө юм. Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг Боловсролын жил болгож зарласан. Тэгтэл төсвийн төслийг харахаар боловсролын салбарт дорвитой ахиц дэвшил, өөрчлөлт гарах зүйл харагдахгүй байна. Яг хэдэн сургууль, цэцэрлэг ашиглалтад шинээр орох вэ гээд харахаар аль 2019 онд төсөвт суугаад төсөвт өртөг нь анхны үнийн дүнгээсээ 3 дахин өсчихсөн сунжирсан ажлуудаа энэ онд шахаад дуусгаж байна. Энэ бол Боловсролын жилийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа ажил биш. Төр олон жил гацсан барилга байгууламжийн ажлуудаа төсөвт өртөг нь дахиж нэмэгдэхээс өмнө дуусгах үүрэгтэй. Боловсролын жилийн хүрээнд хүртээмж, хүний нөөц, сургалтын чанар хэдэн хувиас хэдэн хувь хүрч сайжирах талаар тусгаагүй зүгээр л уриа лоозон дэвшүүлчихсэн. Эцэст нь аль ч үзүүлэлт нь сайжраагүй бахь байдгаараа л байдагт шүүмжлэлтэй ханпдахаас өөр арга алга. Үүнээс харахад ирэх оны төсөв бодит өөрчлөлт шинэчлэлт байхгүй, өмнөх алдаа дутагдалаа арилгаагүй, нөгөө л нэг урсгалаар нь боогоод оруулж ирсэн төсөв болсон байна гэж харж байна. Төрийн оролцоог багасгаад хувийн хэвшилүүдээ дэмжих талаар үе үеийн Засгийн газрын гишүүд уриа лоозон мэт ярьсаар ирсэн.
Гэтэл хэлсэн зүйлээ бодитоор ажил хэрэг болгох талаар, төрийн өмчит компанийн хувьчлалын талаар тусгасан ганц ч зүйл заалт, тоо байхгүй байгаа нь ирэх онд төрийн өмчит компаниуд данхар хэвээр байхыг илтгэж байна. Бизнес эрхлэгчдийг дэмжинэ гэж хэлэх амархан. Хамгийн гол нь татварын орчныг бодитоор яаж сайжруулах юм, НӨАТ, НДШ яг хэдэн хувиар буурах тал дээр бодит өөрчлөлт харагдахгүй байна.
Тиймээс аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдийн нуруун дээрх татварын дарамт байсаар л байх нь. Тэд бүсээ чангалуулсаар л байх нь. Төрийн сангууд дээр явж байгаа элдэв төрлийн халамж, татаасаа бууруулж төсвийн зардлыг бууруулах тухай бас л ярьсаар ирсэн. Гэтэл ирэх оны төсвийн төсөл дээр бүх зүйл бахь байдгаараа л орж ирсэн. Тухайлбал, Хөдөө аж ахуйг дэмжих сан, ЖДҮДС, гурил тэжээл үйлдвэрлэгчдийг дэмжих сан, өөр юу юу ч билээ баахан сангууд бий. Эдгээр сангууд бол зах зээлийн цэвэр өрсөлдөөнийг хязгаарладаг. Төр өөрөө эдгээр сангуудаараа дамжуулж хүүгийн зөрүүг нь төлөөд тухайн салбаруудыг дэмжиж байна гэж андуурдаг. Энэ дундаас хамгийн их хождог нь бакны салбар. Арилжааны банкууд ямар ч эрсдэл хүлээхгүйгээр иргэд, аж ахуйн нэгжүүдэд бага хүүтэй зээл олгоод, зөрүү хүүг нь төрөөс, татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргуулаад авчихдаг. Энэ мэтээр дэмжлэг нэрээр зах зээлийн зарчмаа татаж унагадаг, төрийн татаасаар амь зогоодог байдлыг өөрчлөх ёстой гэсэн байр суурийг олон гишүүн хэлж байгаа.
Харамсалтай нь, ойрын үед өөрчлөгдөх шинжгүй байна. Төрөөс халамжлах ёстой иргэддээ халамж хүртээх нь зөв. Тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгө, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан холбогдох тэтгэмжүүд гэх мэт. Гэтэл чөлөөт зах зээлийн зарчмыг зөрчиж бизнес эрхлэгчдэд зориулсан халамж, татаасууд дээр бодиттой өөрчлөлт гарахгүй байна. Эдгээр нь төсөвт дарамт болж байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР ҮНЭНДЭЭ АЖЛАА МУУ ХИЙСЭН"

Эдийн засагч Ц.Лут-Очир, Н.Оюунбат нарын зүгээс Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, түүний хүү О.Тэмүүлэн, иргэн Ч.Өгөөдэйбаатар нарын тансаг хэрэглээ нь Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй нь огт нийцэхгүй байгаа учир авлига, албан тушаалын хэрэгтээ холбоотой байж болзошгүй гэх үүднээс Авлигатай тэмцэх газарт/АТГ/хандсан байдаг. Тэдний шаардлагын дагуу Авлигатай тэмцэх газраас О.Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр хууль ёсных гэсэн тайлбар хүргүүлсэн. Гэхдээ тус хэргийг шалгаж дуусаагүй бөгөөд АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгааг АТГ-ын ХМОНХА-ны комиссор Б.Билэгт хэлсэн юм. Тиймээс АТГ-т анх гомдол гаргасан, эдийн засагч Ц.Лут-Очироос тодруулга авсан юм.
-Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүү О.Тэмүүлэн, иргэн Ч.Өгөөдэйбаатар нарын хөрөнгө орлого хууль ёсных мөн эсэхийг шалгуулахаар та АТГ-т хандсан. АТГ-аас танд хариу тайлбарыг хоёр сарын өмнө хүргүүлсэн шүү дээ. Ерөнхий сайд асны хүүгийн тансаг хэрэглээний эх үүсвэрийг "Хэро энтертаймент" ХХК-ийн орлогоос гаргасан байна гэж. Эдийн засагч хүний хувьд та тэр тайлбарт итгэсэн үү?
-Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгалтын ажлаа тун тааруу хийлээ гэж үзэж байгаа. Зөвхөн сошиалаар цацагдаж илэрсэн зардал, цүнх машины мөнгөний хэмжээнд тайлбар гаргасан. Гэтэл тэр байтугай зардал гарган, гадаадад тансаг амьдарч байгаа хүмүүсийн орлогын эх үүсвэрийг шалгаагүй. Олон нийтийн шаардлагаар шалгасан дүр эсгэлээ. "Херо энтертаймент" ХХК өндөр орлоготой байж болно. Гэвч хувь нийлүүлэгчийн хүү болох Оюун-Эрдэнийн Тэмүүлэн рүү ямар шалтгаанаар мөнгө шилжүүлсэн тайлбар байхгүй. Тайлбартаа зээл үү, буцалтгүй тусламж уу аль эсвэл ажил үйлчилгээний төлбөр үү, бүр ноогдол ашиг уу байсан уу гэдгийг тодорхой бичих ёстой байсан. Өөрөөр хэлбэл, яг ямар шалтгаанаар шилжүүлсэн эсэхийг огт нягтлаагүй. Учир нь санхүүгийн тайланд хэрхэн бүртгэснээс хамаараад татварын хувь хэмжээ өөр, өөрөөр бодогдох учиртай. АТГ болон "Херо энтертайнмент" ХХК бүртгэлийн журмаа мэдэхгүй бол мэргэжлийн хүмүүсээс туслалцаа авах ёстой байсан.
-Ер нь Монгол Улсад авлига гаарсан. Авлигатай тэмцэх нэрээр авлига, луйвар зах замбараагүй болжээ. Үүнийг хэрхэн засч сайжруулах ёстой юм бэ. Төсөв бүрдүүлэгчид дампуурч, эсрэгээрээ төсөв захиран зарцуулагчид баяжиж байна шүү?
-Монгол Улсын эдийн засагт төрийн оролцоо их, улс төрчдийн шийдвэр гол нөлөөтэй, төсвийн болон төрийн өмчит компанийн зарлагын төлөвлөлт, тендер санхүүгийн тайлагнал ил тод бус байгаа нь авлига цэцэглэх хөрс болж байгаа. Асуудлын шалтгаанаа засахгүй бол дараагийн дарга авлигад орооцолдох нь тодорхой. Тиймээс эхлээд ил тод байдал нэн чухал байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар далд эдийн засгийг ихээр цэцэглүүлсэн. Үүний ард авлига, луйвар бий гэдэг нь ойлгомжтой.
-Өнгөрсөн хаврын "Огцрох амархан" жагсаалд нэгдэж, та авлига, албан тушаалын хэргийн эсрэг тэмцэж явсан. Үр дүн гарсан гэж харж байгаа юу?
-Мэдээж үр дүн гарсан. Парламент доторх сөрөг хүчин ажлаа хийж эхэллээ. Залуус улс төрд идэвхтэй болж, хууль зөрчсөн дараагийн дарга сайдыг огцруулах урам зориг авсан. Иргэдийн үг хэлэх эрх чөлөө сэргэсэн. Сошиал орчин цэвэршиж, хүмүүс айхгүй үзэл бодлоо илэрхийлдэг болсон сайн талууд бий. Хаалттай нууц гээд шийдсэн асуудлуудыг эргэж сөхөж ярьдаг, хариуцлага нэхэх санаачилга гээд үр дүн гарсан. Гэвч эрх баригч нам дотор шинэчлэл явагдахгүй байна. Эрх барьж байгаа нам бол бидний амьдралыг шийддэг нам шүү дээ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
3,593.62





















































Иргэн 2025-09-20 66.181.181.69
спортын дэлхий олимпын тивийн аварга шагналтнуудаас сар бүр тэтгэмжийг болих хэрэгтэй. хөлсөө урсгасан энэ тэр гэж үү бид ч гсн зүгээр сууж мөнгө олдоггүй хөлс хүчээ барж баялаг бүтээж татвар төлдөг
зочин 2025-09-20 59.153.86.82
хөдөлмөрийн. насны ажил хийх чадвартай айл өрхүүдэд хүнсний талон ,элдэв халамж өгөх нь маш буруу даруй зогсоох хэрэгтэй . тэд машин тэргэндээ шатахуун хийж ийш тийш явж чадаж байж идэх хоолоо авч чадахгүй байна гэж юу бай хав . МАН д санал өгөгчид болохоор өгч буй авилга . мөн хороодын хэсгийн дарга гэж төсвөөс цалин авч намын ухуулагч хийж саналд нөлөөлөгчдыг байхгүй болго .
dmjn 2025-09-20 169.133.250.254
-mdrx
back y#; ? 2025-09-20 169.133.250.254
gadni xupongo oryylalt,Xylxi,dyyriaj,trashni saitaar zasaglyylj,gyilagchdaar,xsgyi bainguin KMr+ Xyagl
Kyrtka+ leggingp xylgailchlaa,-cpok, gytamshigt
gytamshigt bainguin Xylgai,lost&foundroz.
Нэргүй 2025-09-20 174.94.62.24
НҮҮРСНИЙ ГЭРЭЭГЭЭ ЯААРАЛТАЙ ЯРЬИАРАЙ ИЛ ТОД БОЛГООРОЙ!!!
хүннү 2025-09-20 66.181.161.93
Энэ хэдээс Баямбасүрэн гишүүн хамгийн зөв зүйл ярьж байна. Бусад нь яахавдээ улиг болсон зүйл хэлж байна. Халамж арай дэндэж байна. Наад зах нь нийтийн тээвэрт ахмад настан, цагдаа, оюутан сурагчид бүгд мөнгөө төлөөд явдаг болго. Мөн тэр олон сангуудыг боль.ШУТСанг маш сайн шалга.
Нэргүй 2025-09-20 66.181.179.179
УИХ-ын гишүүд сүүлийн үед тамхины хууль гаргах тухай их ярих болж.Тэд эх орны хөгжил дэвшилд нөлөөлхүйц олон асуудлаас зөвхөн архи тамхи ярьдаг болсон нь сонин байна.Өөр чухал асуудал тэдэнд байдаггүй юм байх даа. Архитай үзэлцсээр зөвлөлт орныг тараасан Горбачевын түүхийг санагдуулж байна шүү
Нэргүй 2025-09-20 59.153.114.198
хүний татварын мөнгөөр халамж авчихаад ажил хийхгүй, ажиллаж байгаа биднийгээ муулаастай. ядуурал, архидалт, янхандалын уурхай болгож байгаа төрийн гэх халамжаа үтэр түргэн зогсоо. улс орон сүйрлээ. халамж өгөөд ядуурлаас гардаг бол болохоор л хугацаа өнгөрлөө. Халамж, Тэтгэлэг авч байгаа хүмүүсийн нэрсийг ил гаргаж тавь. би хэнд халамж өгч байгаагаа мэдмээр байна. энд нүгэлт МАН маш их буруутай. хэдэн саналын төлөө улсаа дампууруулсан
Нэргүй 2025-09-20 66.181.161.133
үнэхээр л олон толгой түрүүгүй олон сан малчдын халамж тэтгэмж урамшууллыг төр дийлэх аргагүй болсон саналын авахын тулд одоо малчдад авгай авч өгөхөөр толгой дохих боллоо
Нэргүй 2025-09-20 103.168.34.4
ТӨРӨӨС ТӨРДӨГ ХУЛГАЙЧИД Л ТӨСӨВТ ХА МГИЙН ТОМ БОДИТ ДАРАМТ ШҮҮ
T1t 2025-09-20 202.9.46.241
Худлаа , хулгайчдын намын төр засгийнхны тансаглал, хүрэлсуга ба түүний намын тойрон хүрээлэгчдийн гадаад аялал зугаалга,үрлэг зарлага төсөвт дарамт болж байна.
зочин 2025-09-20 77.128.153.145
Данхан толгойтыг арайхийж нэг юм зайлуулж чадсан Одоо данхар төрөө яаралтай зайлуулах хэрэгтэй байна даа
ИРГЭН 2025-09-20 103.229.122.204
Төр өөрөө Данхайсан байна, Хулгай луйвар зогсоо,,,,