Герман: Дэлхийн II дайны үеийн тэсрээгүй тэсрэх бөмбөг олджээ

Герман: Дэлхийн II дайны үеийн тэсрээгүй тэсрэх бөмбөг олджээ

Герман: Дэлхийн II дайны үеийн тэсрээгүй тэсрэх бөмбөг олджээ

Шпри голоос дэлхийн хоёрдугаар дайны үед дэлбэрээгүй үлдсэн тэсрэх бөмбөг олдсоны дараа Пүрэв гаригийн /2025.09.18/ орой Берлин хотын төв дэх олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Цагдаа нар аюултай нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд голын эргэн тойронд 500 метрийн хамгаалалтын бүс байгуулж, 10 мянга орчим хүнийг гэрээсээ түр хугацаанд явахыг шаардсан байв. Берлиний "Tagespiegel" сонинд мэдээлснээр, Митте дүүргийн хотын захиргааны байранд байдаг хоргодох байранд хүмүүсийг аваачсан. Мөн өөр олон зуун хүн хоноглох газраа бүртгүүлэхээр хүлээж байгаа тухай мэдээлсэн байна. Ойролцоох сургуулийн өөр нэг хоргодох байрыг мөн нээж, иргэдийг хүлээн авчээ.

Берлиний цагдаа нар Баасан гаригийн өглөө уг тэсрэх бөмбөгийг аюулгүй гэж үзэж буйгаа мэдэгджээ. Энэхүү бөмбөгийг Берлиний төв хэсэгт байрлах Фишерийн арал орчимд барилгын ажил хийх үед олсон бөгөөд дөрвөн метр усан дор, шавар, лаганд дарагдсан байжээ. Аюулгүй байдлын үүднээс оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, мөрний усан замын хөдөлгөөнийг зогсоон, зарим гудамжийг хааж, метроны хоёрдугаар шугамын үйлчилгээг түр зогсоосон байв. Улмаар аюулгүй болох нь тогтоогдсоноор хүмүүс гэртээ буцаж харьсан байна.  Энэ үйл явдлыг Берлиний сүүлийн жилүүдэд болсон хамгийн том нүүлгэн шилжүүлэлтүүдийн нэг гэж эрх баригчид мэдээлжээ.

 

ЭХ СУРВАЛЖ: DW

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-19 202.9.46.245

Холбоотнууд англи, америк, германы хотуудыг 2 сарын турш шатаагч бөмбөгөөр бөмбөгдсөн.

Avatar

Нэргүй 2025-09-19 202.9.46.245

Холбоотнууд англи америк, германы хотуудыг 2 сарын турш шатаагч бөмбөгөөр бөмбөгдсөн.

Avatar

Зочин 2025-09-19 59.153.112.170

Гарчиг нь хачин сонсогдоод бхын, логикгүй ч гэхийм үү. "2-р дайны үеийн тэсрэх бөмбөг олджээ" гэсэн бол товч тодорхой бх бж. Заавал "тэсрээгүй" гэж тодотгох нь илүүц, учир нь тэсэрсэн бол өдийд олдохгүй л бх бсн гэсэн үг шүү дээ.

Avatar

Уугуул иргэн 2025-09-19 103.68.107.106

isuu
Энэ "сэтгүүлч" монгол хэлэнд маш муу. Гүүглдээд тэрийгээ найруулж чаддаггүй юмаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж