СЗХ: Говь ХК хязгаарлагдмал хариуцлагатай компани болох хүсэлт илээгээгүй

СЗХ: Говь ХК хязгаарлагдмал хариуцлагатай компани болох хүсэлт илээгээгүй

СЗХ: Говь ХК хязгаарлагдмал хариуцлагатай компани болох хүсэлт илээгээгүй
 Санхүүгийн зохицуулах хорооноос, “Говь” ХК-аас компанийн хэлбэрээ өөрчлөх буюу хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) болохтой холбоотой албан ёсны хүсэлт болон холбогдох баримт бичгийг ирүүлээгүй гэх мэдэгдлийг гаргажээ. 

Тодруулбал, "2025 оны есдүгээр сарын 19-ний өдрийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороонд “Говь” ХК-аас компанийн хэлбэрээ өөрчлөх буюу хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) болохтой холбоотой албан ёсны хүсэлт болон холбогдох баримт бичгийг ирүүлээгүй

Компанийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.10-д тус тус заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөөгүй, хувьцааны бүртгэлээс хасах шийдвэрийг гаргаагүй байхад аливаа хувьцаат компани хэлбэрээ ХХК болгох болон хувьцааг компанид эргүүлэн худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэхгүй.
 Санхүүгийн зохицуулах хорооноос хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд 2025 оны есдүгээр сарын 12-ны өдрийн 1/3429 тоот албан бичгээр “Монголын хөрөнгийн бирж” ХК-д дараах үүрэг даалгаварыг хүргүүлж, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. Үүнд:
• Компанийн хэлбэрийг өөрчлөхтэй холбоотой гарсан хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр, компанийг өөрчлөх төсөл, дүрмийн шинэчилсэн найруулга, аудит, хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт, эргүүлэн худалдан авах хувьцааны ханш, буцаан худалдан авахаар төлөвлөсөн ажиллагаа зэрэг нь холбогдох хууль, журмын шаардлага хангасан болон жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашиг тэргүүн ээлжид хамгаалагдсан эсэхийг бүрэн тогтоох;
• Хувьцаа эзэмшигчдийн хувьцааг эргүүлэн худалдаж авах ханшийг тогтоосон шийдвэр, түүний үндэслэл болсон аудит болон хөрөнгийн үнэлгээний дүгнэлт нь бодит, үнэн зөв эсэх, тухайн ханш нь зах зээлийн үнэлгээнд нийцээгүй буюу жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчсөн, эрх ашиг хамгаалагдах нөхцөл бүрдээгүй тохиолдолд үнэт цаасны бүртгэлээс хасах шийдвэрийг гаргахгүй байхыг үүрэг болгосон.
 Мөн тус Хорооноос 2025.09.16-ны өдрийн 3/3469 тоот албан бичгээр “Говь” ХК-д хувьцаагаа эргүүлэн худалдан авахтай холбоотой нийтэд мэдээлсэн санал авах ажиллагаагаа зогсоох шаардлагыг хүргүүлээд байна. Иймд ”Говь” ХК-ийн хувьцааны нээлттэй арилжаа хөрөнгийн биржээр хуулийн дагуу хэвийн үргэлжилж байгааг тус компанийн хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэж байна" гэжээ.
Говь ХК-нийн гүйцэтгэх захирал Э.Амарсайхан зодооны гэмт хэрэгт нэр холбогдсоноос үүдэж, Говь хувьцаат компани хэлбэрээ хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/ болгон өөрчлөхөөр болжээ. Олон нийтэд нээлттэй компаниас хаалттай компанийн хэлбэр лүү шилжиж байна. Ингэснээр хувьцааны зах зээлийн үнэлгээгүй болох, хөрөнгийн бирж дээрх бүртгэлээс хасагдах, IPO хийх боломж хаагдах зэрэг өөрчлөлт гарна гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан билээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-19 176.59.133.226

ажил хаялт зохион байгуулах хэрэгтэй шдээ….Соц нийгэмд бий болсон Говь компани шдээ…Хэн нэг хулгайч авчхаад солиорох, гэж дээ🤣🤣🤣

Avatar

Нэргүй 2025-09-19 103.229.121.15

Ene goviin heden huvitsaandaa noogdol ashig avch yzsengyiee. Harin muu Apu maani jil bolgon l heden tugrug huvaarilj ugdog shyy

Avatar

Нэргүй 2025-09-19 66.181.177.96

Энэ муу нейлонон хувцаснуудыг зардаг Говь гэх компани өөрийгөө сурталчилж байна.

Avatar

Нэргүй 2025-09-19 66.181.177.96

Энэ муу нейлонон хувцсануудыг зардаг Говь гэх компани өөрийгөө сурталчилж байна.

Avatar

Нэргүй 2025-09-19 202.9.41.5

Манж х***а л******д 35 жил лалартчаад л***р болох болоод ирэхээрээ үхэл алдаж одоо эвтэй байх хэргтэй гэж шаажийн х***а манж л******д аминда тулаад ирхээрээ үхл алдж санаадгүй байхад гэндүлжшааж цохиж шааж шаажчаад аминда тулаад ирсэн чин одо эвтэй байх хэргтэй гэж шааж бгаа адил. өвчтэй шаарууд бээ,. Эндүрцнийн шаарууд л***р ялаа үүрдэ л*****н л***р болгноо.

Avatar

Нэргүй 2025-09-19 202.9.41.5

х***а манж системээрэ ажллж муу нэртэй болгх гэж х***а манж пиздагууд ажлж өрөвдлтэй пиздагуудийн. 35 жил Манж х***а хоршил шааж. Гэндүлж шааж х***а дотуур тамиртай бөөсүүд.

Avatar

Нэргүй 2025-09-19 202.9.41.5

Халтайсн муу манж хужаанууд толгойд гархаара дийлддэгүй л*****н хулгайчууд юм. 35 жилийн төрөөр засглн эдээр засаглн гэж зорилт тавьж сансанда хүрцн шаажийн айхтар муу л******д.нам төр хулгайлж, бүх баялаг хамж хулгайлж бүүр засг гэж манж үгээ ил гаргаж зарлж ирж байгаад шаажийн айхтар хогнуудийн х***а манж л******д монгол хүнийг хоослж орлгогүй болгж хоосн муу нэр зүүх гэж санаархж х***а манж бодлго шааж. Монгол хүнийг нэрийг л муу болгж амьдрлын муутгх гэж х***а манж системээрэ ажллж муу нэрт

Avatar

Нэргүй 2025-09-19 103.57.95.84

Гончигдорж гуайн хувьдаа авсан нь мөн үү

Avatar

Т1 2025-09-19 202.9.46.241

Биш. Танай МАН-ын 5 Богдын эзний луйвардан авсан Говь комбинат!

Avatar

Нэргүй 2025-09-19 66.181.190.79

torguud baatar hen bilee neg hulgaich bga shd

Avatar

Үр удам 2025-09-19 66.181.186.129

Увайгүй захирал удирдахаар компанийн соёл увайгүй болдог юм байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж