Монгол Улсын хэмжээнд 2025-2026 оны өвөл, хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээллийн тооцоолон гаргажээ. Тухайлбал, зуншлагын байдал нийт нутгийн 54 хувьд хэвийн, нутгийн 46 хувьд гантай болон гандуу байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Үүнд, бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:
- Бэлчээрийн нөөцтэй – 39.8 хувь
- Бэлчээр хүрэлцээтэй – 19 хувь
- Даац 1-3 дахин хэтэрсэн – 24.6 хувь
- Даац 3-5 дахин хэтэрсэн – 6.3 хувь
- Даац олон дахин хэтэрсэн 10.3 хувьтай байна.
Өөрөөр хэлбэл ирэх өвөл хаврын бэлчээрийн даац нутгийн 60 орчим хувьд хүрэлцээтэй, харин 40 гаруй хувьд хэтэрч гарчээ. Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх, Баянхонгор, Говь-Алтай, Төв, Сэлэнгэ, Дундговь, Өвөрхангай аймгийн зарим сумдын нутгаар даац олон дахин хэтэрч гарсан байна. Бэлчээрийн ургамлын гарц, гангийн зураглалын мэдээллээс харахад 2025-2026 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгааг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлээд Улсын онцгой комиссын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг эртнээс хангах, нарийвчилсан төлөвлөгөө гаргах шаардлагатайг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон гэлээ.
Өвс, малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, бэлчээрийн өвс, байгалийн хадлан бэлтгэж экспортлохыг хориглох, импортыг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй хамтран авч хэрэгжүүлж байна. Нийт нутгийн 24.6 хувьд бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн байна. Зуны турш гандуу болон гантай байсан бүс нутгуудад бэлчээрийн нөөц, хүрэлцээ муу, мал хангалттай тарга тэвээрэг авч чадаагүй тул эдгээр бүс нутгууд өвс, хадланг бэлчээрийн нөөц бүхий нутгаас бэлтгэж, нэмэгдэл тэжээлийг нөөцлөх, отор нүүдлийн зохион байгуулалт хийх, малаа эдийн засгийн эргэлтэд оруулж тоог бууруулах зэрэг арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэн өвөлжилт хаваржилтад бэлтгэх шаардлагатай байна.
3,593.62






















































Иргэн 2025-09-19 66.181.181.152
Ургшаа хэдэн мянган тонноор нь гаргаж байгаа харагддаг юм билээ!! Эрээнээс холгүй Монголын өвсний фонд гээд маш их хэмжээний өвс жил болгон намар харагдаж байдаг!!! Монгол маань эзэнгүй юм чинь аргагүй
Нэргүй 2025-09-19 66.181.160.71
монголын удирдлага дөрвөдүүдрүү х***а манж л******д 35 жил гажиг бодлого явуулж дөрвөдүүдйиг ажл орлогогүй байлгах гэж бодлого шааж 44 жил дөрвөдүүд монголоо удирдж монголын удиддлагад дөрвөдүүдэд Монголд үүрлэсэн оргосон х***а манжууд үхэл алдан үхтлээ атаархж х***а манж бодлого шаасн зэвүүн л******д.
Зочин 2025-09-19 66.181.183.209
Зөв. Харин хууль нь хэрэгжээсэй байна даа.
kkkkkk 2025-09-19 66.181.176.237
Маш зөв шийдвэр. Сайн бна.
Нэргүй 2025-09-19 66.181.166.196
малнуудаа цөөлөх хэрэгтэй