Өмнөд Солонгос ажлын 4.5 өдөртэй болно

Өмнөд Солонгос ажлын 4.5 өдөртэй болно

Өмнөд Солонгос ажлын 4.5 өдөртэй болно

Өмнөд Солонгосын засгийн газар долоо хоногт 4.5 өдөр ажиллах хуулийн төсөл санаачилжээ. Үүнийг ерөнхийлөгч Ли Жэ Мён санаачилсан бөгөөд ажлын цагийг багасгаж, хөдөлмөрийн зах зээлийг илүү уян хатан болгох зорилготой. Ажлын цаг бууруулах дэмжлэгийн тухай хуулийг хэрэгжүүлсэн компанид татварын хөнгөлөлт болон бусад урамшуулал олгоно. Төлөвлөгөө гурван үе шаттай хэрэгжинэ. Тодруулбал:

  • 2025 онд: Хуулийг баталж, туршилтын хөтөлбөр эхлүүлэх.
  • 2026 онд: Урт цагаар ажиллуулахад хүргэдэг нэгтгэсэн цалингийн тогтолцоог хориглох.
  • 2027 онд: Улс даяар ажлын 4.5 хоног ажиллах талаар хэлэлцэж эхлүүлэх гэсэн шат дамжлагатай байна.

Ерөнхийлөгч Ли Жэ Мёны үзэж буйгаар ажлын цаг богиносвол амьдралын чанар дээшилнэ. 2023 онд солонгос ажилчид дунджаар 1,874 цаг ажилласан нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гаргасан дундаж цагаас өндөр үзүүлэлт юм.

Гэсэн хэдий ч бизнесийн байгууллагууд энэ санааг эрс эсэргүүцэж, Өмнөд Солонгосын ажлын бүтээмж хөгжингүй орнуудтай харьцуулахад доогуур байгааг анхааруулжээ.

Цөөн цагаар ажиллах нь үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж, зардлыг нэмэгдүүлж, өрсөлдөх чадварыг бууруулна гэж тэд үзэж байна. "SK Telecom", "Samsung Electronics" зэрэг томоохон пүүсүүд аль хэдийн уян хатан хуваарь санал болгож байгаа ч жижиг бизнесүүд нэмэлт зардал нь ашиг тусаас давах вий гэж эмээж байна. Энэхүү шинэчлэл нь ажлын байр бий болгож, жижиг пүүсүүдэд шинэ боломж олгоно гэж Засгийн газар мэдэгдэж байгаа ч олонх нь эргэлзсээр байна.

 

ЭХ СУРВАЛЖ: THE KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зурагтын Төөгөө 2025-09-19 202.55.188.37

1 сард 2 өдөр гэж гуйдаг цаг байлаа .
Ажил бага болохоор хэцүүдэх байх

Avatar

Зурагтын Төөгөө 2025-09-19 202.55.188.37

2004 онд Солонгос д очиж хараар ажиллаж байлаа .7 хоногт 7 н өдөр ажилладаг байсан .
1 р сард 2 амрах гэж гуйж байлаа .
Тэгсэн чинь 4.5 өдөр ажиллах юм бол жижиг дунд үйлдвэр гээд хувийн хэвшил нь дампуурах байх даа ккк

Avatar

Ai 2025-09-19 202.9.47.9

Бүх ажлыг нь a.i, smart robot-нууд нь хийж эхлэх шив. Тэгэхээр амьд хүн нь юу хийж амь зогооноо? 40 сая хүн нь?

Avatar

Нэргүй 2025-09-19 66.181.185.222

Хонгор минь, тэнд чинь манайхан шиг гуйлгачин царайл сан нөхөд байдаггүй юмаа, чи өөрийнхөө хэмжээнл сэтгэ сэнээ өөртөө л хадгалаж байгаач, ингэж тэнэгээ бүү гайх уул, за юу !

Avatar

Нэргүй 2025-09-19 202.131.238.26

сайндаа ч биш, ажлын 4 хоногтой байх нь эдийн засаг дахь мөнгөний эргэлтийг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлт авчирдаг болох нь 5-6 жилийн өмнө батлагдсан болохоор ингэж байгаа юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж