Эрэгтэйчүүдийн волейболын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн/ДАШТ/ Филиппин улсад үргэлжилж байна. Өчигдөр/2025.09.18/ хэсгийн шатны сүүлийн тоглолтууд өндөрлөж, хасагдах шатанд өрсөлдөх багуудын нэрс тодорлоо. Сүүлийн тойргийн хамгийн сонирхолтой тоглолтуудын талаар хүргэе.
АРГЕНТИН 3 – 2 ФРАНЦ
Токио болон Парисын олимпод дараалан түрүүлсэн Францын шигшээ баг дэлхийн аваргыг хэсгийн шатнаас өндөрлүүлж байна. С хэсгээс Аргентин болон Финландын шигшээ багууд хасагдах шат руу шалгарав.
Кесон хотод болсон хэсгийн сүүлийн тоглолтодд Аргентины шигшээ баг Францыг таван ээлжийн тоглолтод буулган авчээ. Тоглолтын тухайд Өмнөд Америкийн баг эхний хоёр ээлжийн тоглолтод хожиж, 2-0 гэж тэргүүлсэн ч олимпын аваргууд ээлжийн харьцааг тэнцүүлж чаджээ. Гэвч шийдвэрлэх ээлжийн тоглолтод Лучиано Висентин багтаа хожлын оноог авчирч, 3-2 (28-26, 25-23, 21-25, 20-25, 15-12) Аргентин хожсон аж.
Лучиано Висентин энэ тоглолтод 22 оноо авч, бүх тоглогчдыг тэргүүлжээ.

Тоглолтын дараа Висентин "Гайхалтай тоглолт боллоо. Бид олимпын хоёр удаагийн аваргуудын эсрэг тоглолоо. Бидний хувьд чухал тоглолт байлаа. Мэдээж тэдний хувьд ч бас. Баяртай байна. Эхлээд бид хоёр ээлжийн тоглолтод хожигдсон ч барьц алдсан. Тэгээд эргэн ирсэн. Бид зүгээр л тэмцлээ. Энэ бол бидний соёл. Бид үргэлжлүүлнэ" гэв.
Хасагдах шатны оноолтыг та бүхэндээ танилцуулъя.

3,593.62






















































Зочин 2025-09-19 202.126.89.11
Аргентин Италийн хүчирхэг багтай таарчээ