Хүүхдүүд хичээл эхлэх, тарах үедээ осолд хамгийн ихээр өртөж байна

Хүүхдүүд хичээл эхлэх, тарах үедээ осолд хамгийн ихээр өртөж байна

Хүүхдүүд хичээл эхлэх, тарах үедээ осолд хамгийн ихээр өртөж байна

Монгол Улсын хэмжээнд 2025 оны эхний II улирлын байдлаар гэмтэл хордлого, гаднын шалтгаант 109355 шинэ тохиолдол бүртгэгдээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.9 хувиар буурсан үзүүлэлт аж. 

Тухайлбал, осол гэмтэлд өртсөн тохиолдлын 60 хувь нь эрэгтэй, 40 хувь нь эмэгтэй байна. Өөрөөр хэлбэл осол гэмтлийн шалтгаант 10 шинэ тохиолдол тутмын 5-6 эрэгтэй, дөрөв нь эмэгтэй байна. Нийт бүртгэгдсэн осол гэмтлийн 10.8 хувь буюу 11,776 нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осол гэмтэлд өртдөг аж. Мөн осол гэмтлийг насны ангиллаар авч үзвэл 12.6 хувь 10-14 насны хүүхдүүд хамгийн өндөр байгаа бол 38.9 хувь 0-18 насны хүүхэд, 61.1 хувь нь насанд хүрэгчид эзэлдэг талаар албаныхан мэдээлсэн.

Осол гэмтлийн тэргүүлэх шалтгаанууд нь уналт 45 мянга, зам тээврийн осол 21 мянга, хүчирхийлэл 9030, санаатайгаар өөртөө гэмтэл учруулсан тохиолдол 907 тус тус бүртгэгдсэн байна. 2025 оны II улирлын байдлаар бүртгэгдсэн осол гэмтлийн 16.3 хувь хөдөө орон нутагт, 87.3 нийслэлд хамаарчээ. Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлыг задалж үзвэл, Сэлэнгэ аймагт 1564, Архангай аймагт 1465, Говьсүмбэрт 216 осол гэмтэл гарсан аж.

Монгол Улсын хэмжээнд 2025 оны II улирлын байдлаар гэмтэл, хордлого, гаднын шалтгаант нас баралт 1539 нас баралт бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.1 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.

Нэг үгээр 1000 хүн тутамд осол гэмтлийн нас баралтыг тооцоход 14.1 хувь ногдож байна. Нийт нас баралтын 78.2 хувь эрэгтэй, 21.8 хувь эмэгтэй байгаа аж. Насны бүлгээр авч үзвэл нас баралт 35-49 насныхан дунд өндөр байна. Нас баралт дундаас амиа хорлолт 18.4 хувь, зам тээврийн осол 15.1 хувийг тус тус эзэлж байгаа аж.

Сүүлийн таван жилийн байдлаар  улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 4951 бүртгэгдэж 5152 хүүхэд осолд өртжээ.

Зам тээврийн ослын улмаас 196 хүүхэд амь насаа алдаж,  4956 хүүхэд гэмтэл авснаас 347 хүүхэд хүндэвтэр, хүнд гэмтсэн байна.

Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд ихэвчлэн “Гэр-сургууль-цэцэрлэг” гэсэн маршрутаар замын хөдөлгөөнд оролцохдоо  зам хөндлөн гарахдаа зорчих хэсгийн гарцтай гарамтай хэсгээр зам хөндлөн гарахгүй байх, асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцох, ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гүйх зэргээр зам тээврийн осолд ихээхэн өртөж хохирдог аж.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны цагдаагийн ахмад Г.Отгонтамир хэлэхдээ, “Зам тээврийн дүрэмд зааснаар явган зорчигч зохицуулдаг буюу гэрлэн дохиотой гарц, зохицуулдаггүй буюу цагаан шугаман гарцаар зам хөндлөн гарах зохицуулалттай. Монгол Улсын замын хөдөлгөөний тухай хуульд зааснаар иргэн, хуулийн этгээд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ явганаар болон тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх, эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй юм” гэв.

Хүүхэд ихээр өртөөд байгаа цагуудыг авч үзвэл хичээл эхлэх буюу тарах үеийн 12.00-13.00 цаг, 16.00-17.00 цагуудад хамгийн их осол бүртгэгдсэн байна.  Мөн 11.00-17.00 цагуудад дийлэнх ослууд бүртгэгдсэн нь тоон үзүүлэлтээс харагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Батбаяр 2025-09-19 202.9.41.42

Хүчирхэг техник эзэмшин замын хөдөлгөөнд оролцож байгаа мөртлөө шөнө гэрэл шилжүүлэхгүй улам хүчтэй гэрэл асааж давхих , согтуу хөдөлгөөнд оролцох гэх мэт дайсантай үйлдэл хийдэг жолооч нэртэй алуурчингууд үнэхээр их байна.. Хотын гаднах замд ийм балай эргүү нөхдүүд улам олон болсоор байна . Жолооны ард суусан алуурчид гэхээс өөрөөр юу гэж нэрлэх вэ…

Avatar

Нэргүй 2025-09-19 103.212.119.50

ALNI SEKSEER ** SEKSYGEER UILCHLN XUCHINDEX ERD TOMSGN XELEEREE GOE DOLOON80955877

Avatar

Нэргүй 2025-09-19 103.212.119.50

SEXSDI ANUSDI UILCHLI80955877BOOW XXNO SERELN XUSTEL BOOBBDOLOON VANXANDI

Avatar

Зочин 2025-09-19 59.153.87.54

хот хоорондын хурдны хязгаарыг 100 болгочихвол жилд 3000 хүн амиа алдана, баталгаатай. тэнэг талдаа гарууд штээ, бид чинь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж