Номхон далайн цунамигаас сэрэмжлүүлэх төвийн мэдээлснээр, Пүрэв гаригийн (2025.09.18) оройн 18:58 цагийн орчимд Оросын Алс Дорнодын Камчаткийн зүүн эрэгт 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Улмаар цунамигийн аюул Оросын эрэг дагуух голомтоос 1000км-ийн зайд үүсэх магадлалтай гэж мэдэгдэв.
Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр, газар хөдлөлт нь Японы эрэг дагуух далайн түрлэгт бага зэрэг өөрчлөлт гаргаж болзошгүй юм. Гэсэн хэдий ч Камчаткийн бүс нутагт газар хөдлөлтийн улмаас учирсан хохирол байхгүй. Газар хөдлөлт тус мужийн нийслэл Петропавловск-Камчатскаас зүүн тийш 128 километрийн зайд, 10 километрийн гүнд болсон гэж АНУ-ын Геологийн алба (USGS) мэдээлэв.
3,595.72






















































Холбоотой мэдээ