Аргентины эрэгт нефтийн цамхагт гал гарав

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Аргентины эрэгт нефтийн цамхагт гал гарав

Нефтийн цамхаг. Фото: evworld.com

Аргентины эрэг хавьд байгаа нефтийн цамхагт гал гарсны улмаас олборлолтыг хааж, бүх ажилчдыг нь зөөсөн гэж Agence France-Presse мэдээлж байна.

Аргентины Санта-Круз мужийн эргээс 14 км-ын зайд орших далайн нефть олборлох цамхгийн ойролцоо нефть асгарсан гэх мэдээлэл байхгүй. Гал гарах үеэр цамхагт найман ажилчин байсан бөгөөд хэн нэгэн нь гэмтэл бэртэл авсангүй.

Галын шалтгааныг тогтоогүй бөгөөд эхлээд ажилчид галыг унтраасан гэж байсан боловч цамхаг дахин шатаж эхэлсэн байна. Гал гарсан Sipetrol AM-2 гэдэг нефть олборлох цамхаг нь Чилийн ENAP компанийн мэдлийнх гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж