Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг дэвсгэрт байрлах "Бага өлөнт" гэх газарт гурван иргэн, нэг экскаватор, нэг ширхэг алт угаах төхөөрөмж ашиглан хууль бусаар олборлолт явуулж байсан зөрчлийг илрүүлэн харьяаллын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Тухайлбал, Хяналт шалгалтаар 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, газар, усны гэрээ хийгээгүй, холбогдох бичиг баримтын бүрдэл дутуу байсан аж. Мөн зөвшөөрөлгүйгээр Бэрлэгийн цагаан тохой гэх газарт нэвтэрсэн хоёр экскаватор, хоёр ачааны машин, нэг сууцны зориулалттай чиргүүл бүхий иргэдийг албадан буцаах арга хэмжээ авчээ. Ашигт малтмалын тухай хуулийн 35, 38, 39 дүгээр зүйлд заасан шаардлага, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, нарийвчилсан үнэлгээгээр тавигдсан шаардлага биелүүлээгүй, өмнө хийсэн шалгалтаар тавьсан лац тэмдэг хөндсөн байжээ. Мөн “Хризо праза групп” ХХК, “Жинжий майнинг” ХХК, “Түм их эрхэд” ХХК-ийн уурхайд прокурорын зөвшөөрлөөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж уулын ажлын төлөвлөгөөнд заасан тоног төхөөрөмжийг хэтрүүлсэн байсан нь хяналт шалгалтын хүрээнд тогтоогдсон байна.
Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулж ажиллаагүй “Чамин алт” ХХК-ийн уурхайн үйл ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж хэсэгчлэн зогсоож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
Энэ хүрээнд БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны есдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хяналт шалгалт зохион байгуулан ажиллаж байна. Уг хяналт шалгалт нь байгаль орчинд учирч болзошгүй эрсдэл, хууль бус ашигт малтмал олборлолтын зөрчил, үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах зорилготой юм.
3,576.03





















































Нэргүй 2025-09-18 124.158.126.132
Хайран сайхан нутгийг минь талхилаад дууслаа өлөн царайлсан өөрийн болон харийн шуналтнууд , Сэлэнгэ аймгийн авилгач дарга нарыг барьж шалгаачээ.
irgen 2025-09-18 202.55.188.91
iim humuusiig sanaatai baigal orchin suitgesen huuli bus ajilgaa ywuullsan geed horij bas hohiriliin tuluulj horih heregtei shde tomchudiin gar hul bga shde tamine🤗👍
Нэргүй 2025-09-18 202.9.41.21
Яаж дураараа экскаватор авч олборлолт хийж чадаж байна. Одоо ч дураараа авирлах явдал газар авсан. Хүний эрх гэж дайраад байдаг болжээ. Хууль журам бол хамаагүй гэж ойлгочихоод байгаа юм бишүү. Хүсвэл юу ч хийж болно. Болохгүй бол жагсаал цуглаан хийж шантаажлаад хүссэн зүйлээ авна гэдэг болжээ. Дарга дургүй хүрвэл огцрохыг шаардаж ажил хаялтыг зохион байгуулна. Монгол араншин ийм болсон
Нэргүй 2025-09-18 66.181.164.23
Очсон 2 нөхрийг нь Хятадууд зодоод хөөгөөд явуулсан гэнэлээ, уурандаа доод аманд нь ухаж байсан монголынхоо хэдэн нинжа нарт эр бяраа гаргасан сурагтай…Сэлэнгийн удирдлагууд Хятадуудаа хамгаалаад хааш нь ч хөдөлгөхгүй байгаа юм аа Зандка маань тусгай тасгаа аваад өөрөө л очиж дээ чааваас