Латви: Оросын талд тагнуул хийсэн хэргээр нэг хүнийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2025.09.18-нд нийтлэгдсэн

Латви: Оросын талд тагнуул хийсэн хэргээр нэг хүнийг баривчилжээ

Латви: Оросын талд тагнуул хийсэн хэргээр нэг хүнийг баривчилжээ

Латвийн Төрийн аюулгүй байдлын алба (VDD) нэг иргэнийн Оросын талд тагнуул хийсэн хэргээр баривчилсан байна. Одоогийн байдлаар тухайн хүний хувийн мэдээлэл тодорхойгүй байгаа ч эрх баригчид Лхагва гаригт (2025.09.17) мэдэгдсэнээр, сэжигтэн Оросын талын хүмүүстэй Латви болон НАТО-гийн цэргийн байршил, аюулгүй байдлын протоколын талаар мэдээлэл өгсөн байна.

"VDD-ийн мэдэлд байгаа мэдээллээр тэр хүн Латви болон Балтын бусад орнуудын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлын эсрэг ашиглагдаж болзошгүй мэдээллийг Оросын тагнуул, аюулгүй байдлын албатай хуваалцсан" гэж мэдэгдэлд дурджээ.

Улмаар эрх баригчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тэд энэ хүнийг наймдугаар сарын сүүлээс хойш цагдан хорьж байгаа аж.

Орос улс 2022 оны хоёрдугаар сард Украин руу түрэмгийлснээс хойш Москва болон Балтын орнуудын харилцаа муудсан. Тус бүс нутгийн гурван орны эрх баригчид сүүлийн жилүүдэд Москвагийн нэрийн өмнөөс тагнаж чагнасан хэргээр олон хүнийг баривчилжээ. Эстонийн шүүх өнгөрсөн онд л гэхэд Оросын улс төрийн шинжлэх ухааны профессор Вячеслав Морозовт тагнуул хийсэн хэргээр зургаан жилийн хорих ял оноосон байдаг.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж