Дорноговь аймагт хэрэгжиж буй Зөөвч-Овоо төслийн хүрээнд “Бадрах Энержи” ХХК болон “Замын Битум” ХХК авто зам барих гэрээг энэ сарын 17-нд байгууллаа. Энэхүү авто зам нь ирээдүйн уурхайн бүс рүү чиглэх стратегийн дэд бүтцийн нэг хэсэг бөгөөд орон нутгийн иргэдийн өдөр тутмын зорчих нөхцөлийг сайжруулахаас гадна, төслийн бүтээн байгуулалтыг шуурхай явуулахад чухал ач холбогдолтой юм.

Үндэсний бүтээн байгуулагч “Замын Битум” компани уг ажлын гүйцэтгэгчээр шалгарч, орон нутгийн туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахын зэрэгцээ Дорноговь аймгийн Сайншанд болон Улаанбадрах сумын иргэдийг ажлын байраар хангахыг зорьж байгаагаа мэдэгдлээ.
Авто замын бүтээн байгуулалтад 310 гаруй ажилтан, цахилгааны шугам татах ажилд 240 гаруй хүн ажиллах боломж бүрдэхээр байна. Зөөвч-Овоо төсөл хэрэгжсэнээр нийтдээ 1600 гаруй шууд болон шууд бус ажлын байр бий болж, орон нутгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулах юм.
Энэ нь зөвхөн дэд бүтцийн чадавхыг сайжруулаад зогсохгүй, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, үндэсний компаниудыг өргөнөөр оролцуулж буйгаараа онцлог болж байна. “Бадрах Энержи” компанийн дийлэнх хувьцаа эзэмшигч “Орано Майнинг” болон Монгол Улсын Засгийн газар 2025 оны нэгдүгээр сард хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаар төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлууд албан ёсоор эхэлсэн билээ.
3,548.92






















































Зохиолч Л. Пүрэвдорж 2025-09-18 103.212.117.219
энэ төсөл эдийн засгийн даацтай ашгаас гадна улс төр аюулгүй байдлын хувьд тэрнээс дутуугүй хэрэгтэй дээ. Франц бол НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5 гишүүний нэг, Европын холбооны нэг гол гишүүн, НАТО-ын гишүүн, Европын зонхилох соёлт орон шүү дээ. Дэлхийд нөлөө бүхий ийм том орны чухал эрх ашиг манайд буй болно гэдэг манай шиг улсад амь чухал байлгүй яах вэ дээ. Ураныг эсэргүүцэгчид ч энэнийг сайн мэдээд Оросын түрэмгий санаархалын улаа нэхэж хэд гурван цөлхөөвд алга тосож, Монголын
Үргэлжлэл 2025-09-18 103.212.117.219
амин эрх ашгийг хөсөр хаяж харийн хар санааны золиос болж байгааг мэдэхгүй хэн байх вэ дээ. Ингэж ч дор орж байх гэж дээ
Хайран монгол хүмүүс.
Иргэн 2025-09-18 66.181.186.107
Уран уран гээд гээд хашиграад байгаа хүмүүс маань яг уран гэж юуу байдаг юм гэдгийг мэддэг болвуу? Монгол улсад уран боловсруулаж чадахгүй баймаар юм!!! Өөрөө хэлбэл тэсэрдэг дарь газар дор дарь хэлбэрээрээ байхуу эсвэл үйлдвэрийн процессийн дараа дарь больж аюултай болхуу?? Эсвэл Монгол улсад шантаажаар мөнгө олдог хэсэг бүлэг хүмүүс бий болоод амтгшираад бн уу?? Гэхдээ Монгол улсад уул уурхайн бизнесийг дэмжиж болохгүй!!! Хөдөө орон нутгийн хүмүүс энэ тал дээр хатуу байхгүй бол хэтдээ бэлчбол!
Зочин 2025-09-18 202.131.246.245
Хурдлаарай францчуудаа. Оросууд ирж бна шүү.
Нэргүй 2025-09-18 202.9.41.21
Яаралтай засмал замаа тавиулаад авах нь зөв юм.
Нэргүй 2025-09-18 66.181.190.170
Энэ төслийг зогсоогооч ээ.