АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тэргүүн хатагтай Меланиа Трампын хамтаар Их Британид түүхэн айлчлал хийж байна. Түүнийг урьд өмнөхөөс илүү сүр жавхлантайгаар, ердийнхөөс хамаагүй том цэргийн бүрэлдэхүүнтэйгээр хаан III Чарльзын бие төлөөлөгч нисэх буудлаас угтан авсан билээ.
Хаан III Чарльз, хатан Камилла нар Трамп, Меланиа нарыг Виндзорын шилтгээнд хүлээн авч, хүндэтгэлийн зоог барьцгаажээ. Хүндэтгэлийн зоогт 150 орчим зочин хүрэлцэн ирсэн байна. Тэдний дунд "Open AI"-ийн Сэм Альтман, "NVIDIA"-ийн Женсэн Хуан, "Apple"-ийн Тим Күүк зэрэг АНУ-ын технологийн томоохон компаниудын захирлууд байжээ.
Мөн тэд хоорондоо ямар бэлэг солилцож байгааг Букингемийн ордноос мэдээлэв. Ерөнхийлөгч Дональд Трамп хаан III Чарльзад Эйзенхауэрын илдний хуулбарыг бэлэглэх аж. Энэ нь гүн хүндэтгэлийн бэлгэдэл бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны ялалтад чухал үүрэг гүйцэтгэсэн түүхэн хамтын ажиллагааг сануулах юм. Харин хатан Камиллад "Tiffany & Co"-ийн 18 каратын алт, очир алмааз, бадмаараг цэцгийн энгэрийн чимэг бэлэглэнэ.
Хаан III Чарльз хариуд нь Трампад Виндзорын шилтгээн дэх "Royal Bindery"-ийн гараар урласан арьсан боть бэлэглэнэ. Мөн Трампыг тангарах өргөх үед Букингемийн ордны дээгүүр мандуулсан Холбооны далбааг өгөх аж. Харин Меланиад "Anya Hindmarch"-ийн гар цүнх, хаан хатан хоёрын нэрийг үсгийг сийлсэн мөнгөн жааз тэргүүтнийг бэлэглэнэ.
Ингээд ер бусын тансаг хэв маягтайгаар үргэлжилж буй тус айлчлалын анхаарал татсан гэрэл зургуудыг хүргэе.




















































3,595.72






















































Холбоотой мэдээ