3000 жилийн настай Фараоны алтан бугуйвч алга болжээ

Хуучирсан мэдээ: 2025.09.18-нд нийтлэгдсэн

3000 жилийн настай Фараоны алтан бугуйвч алга болжээ

3000 жилийн настай Фараоны алтан бугуйвч алга болжээ

Каир дахь Египетийн музейгээс 3000 жилийн настай алтан бугуйвч алга болжээ. Цэнхэр номин чулуун сувдтай бугуйвч хамгийн сүүлд олдворуудыг цэвэрлэж, засдаг лабораторид байсан гэж албаныхан мэдэгдсэн. Тус улсын Аялал жуулчлал, эртний эдлэлийн яам нэн яаралтай эрэн хайх ажиллагаа явуулахыг цагдаа болон прокурорын байгууллагат тушаасан байна.

Алга болсон бугуйвчны зургийг Египетийн бүх нисэх буудал, далайн боом, хилийн боомтод илгээж, гэмт хэрэгтэн нууцаар хил давуулахаас урьдчилан сэргийлэхийг даалгасан байна.

Музейн захирал хэлэхдээ, цахим орчинд тархсан зураг нь алга болсон бугуйвчных биш, харин аюулгүй хадгалагдаж буй өөр бугуйвчны зураг гэжээ. Алга болсон бугуйвч нь Египетийн 21-р гүрний үеийн (МЭӨ 1076-723 он) Фараон Аменемопегийнх байжээ. Түүний шарилыг анх Нил мөрний бэлчир дэх Танис хотын жижиг булшинд оршуулсан байсан. Дараа нь Псусеннес I Фараоны дэргэд оршуулахаар шилжүүлсэн байжээ. Фараон Аменемопегийнх булш 1940 онд олджээ.

Урлагийн бүтээл, эртний олдворын хууль бус худалдааг судалдаг Кембрижийн их сургуулийн шүүх эмнэлгийн археологич Кристос Цирогианнисийн хэлснээр, эртний олдворын үнэ цэн өндөр байдаг нь энэ төрлийн гэмт хэрэг гарах нь олон байдаг. Мөн тэрбээр алга болсон бугуйвч хаачсан байж болох талаар хэд хэдэн боломж хувилбарыг гаргажээ.

  • Нэгдүгээрт, хулгайд алдагдсанаас төд удалгүй хил давуулсан байж магадгүй. Дараа нь жинхэнэ гарал үүслийг нь нуухын тулд хуурамч түүх зохиож дуудлага худалдаа эсвэл цахимаар худалдаалах гэж байж магадгүй.
  • Хоёрдугаарт, бугуйвчны алтыг гаргаж авахын тулд хайлуулж магадгүй ч энэ нь бага мөнгө болох юм. Учир нь олдворын түүхэн үнэ цэнийг сүйтгэснээр зах зээлийн үнэ цэн алдагддаг.
  • Гуравдугаарт, хулгайлсан этгээд хувийн цуглуулгадаа хадгалах магадлалтай. Зарим хүмүүс хулгайн олдвор гэдгийг мэддэг ч хувьдаа хадгалдаг.
  • Дөрөвдүгээрт, бугуйвчийг буцааж өөр газар тавьсан эсвэл өөр музейд өгсөн байж магадгүй. Арабын хаврын үеэр музейн цэцэрлэгт хүрээлэнгээс хулгайлагдсан эд зүйлс олдсон эсвэл ойролцоо хаягдсан байсан шиг тохиолдлууд байдаг гэжээ.

Бугуйвчнаас гадна өөр зүйл алга болсон эсэхийг шалгахын тулд яамнаас сэргээн засварлах лабораторид байгаа бусад бүх олдворыг бүрэн тооллогод оруулахыг тушаасан байна. Египет улс эртний олдворын хууль бус наймаатай удаан хугацаанд тэмцсээр ирсэн. Тухайлбал, өнгөрсөн онд Александрийн ойролцоох далайн ёроолоос хоёр эрэгтэй эртний эд зүйлс хулгайлж, хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байгаад баригджээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж