“Кубын загвар” чадваргүйг Кастро хүлээн зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

“Кубын загвар” чадваргүйг Кастро хүлээн зөвшөөрөв

Фидель Кастро. Архивын фото ©AFP

Кубын лидер асан Фидель Кастро арлын улсын төрийн “Куба загвар” бодож санаснаар ажиллах чадваргүй болсон гэж хүлээн зөвшөөрөв.  The Atlantic  сэтгүүлийн Жеффри Голдбергийн тавьсан “социализмын Куба загварыг бусад орнуудад ашиглах нь хир оновчтой вэ? гэсэн асуудалд хариулахдаа Кастро энэ тухай хэлжээ. Түүний ярилцлагаас Голдбергийн блогт тавьсан байна.

Энэ асуудалд хариулахдаа Кастро “Кубын загвар бидний хувьд цааш явахгүй” гэсэн байна. Кубын лидер хувьсгалт санаанаас татгалзаагүй харин улс орны эдийн засгийн амьдралд төр ихээр хутгалдаж байгааг онцолсон гэж ярилцлагад орчуулга хийж байсан Жулия Свейг лидерийн хэлсэнд нь тайлбар хийсэн байв.

Ярилцлагын явцад 1962 оны Карибийн хямралын талаар ярилцсан ба тэр нь АНУ, Зөвлөлтийн хоорондын хүйтэн дайны хамгийн хурц үе байжээ. Кастрогийн санаачилгаар Зөвлөлтийн цөмийн пуужинг аралд байрлуулснаас уг асуудал үүссэн юм. АНУ-д цөмийн цохилт өгөх зэвсэглэлийг арал байрлуулсан нь аль зэрэг зөв байсныг сонирхсон сурвалжлагчийн асуултад Кастро хариулахдаа: “Миний үзэж, мэдсэнээр бол үүнийг хийх хэрэггүй байсан” гэсэн байна.

Кастро ярилцлага өгөхдөө Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинеджадыг Израильд дайсагнан хандаж байгааг нь шүүмжлэв. Фидель Кастро 2008 онд засгийн эрхээс холдсоны дараа сүүлийн үеэр олон  ер бусын мэдэгдэл хийж байна. Тэрээр саяхан 1959 оны хувьсгалын дараа Кубад гей нарыг мөрдөн мөшгөж байсны бурууг өөртөө авсан байв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж