“Загреб-2025” чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 65 кг-д Азийн аваргын хошой мөнгөн медальт Түвшинжаргалын Энхжин хүрэл медалийн төлөө барилдлаа. Түүний өрсөлдөгч нь ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Пан Америкийн хошой аварга АНУ-ын Эллен Килти байв.
Тун тэнцүүхэн өрнөсөн энэхүү барилдаанд Т.Энхжин 4:2-оор илүүрхэж, Монголын багийн гурав дахь медалийн эзэн боллоо. Өмнө нь эрэгтэйчүүдийн 70 кг-д Т.Тулга мөнгө, эмэгтэйчүүдийн 59 кг-д Т.Алтжин хүрэл медаль хүртээд байсан билээ.
Анх удаа Хорват улсад болж буй дэлхийн аварга энэ есдүгээр сарын 21-ний өдөр өндөрлөнө.
Багийн дүнгээр Монголын баг 11 дүгээр байрт бичигдэж байна. Медалийн тоо, чанараар Япон тэргүүлж, АНУ, Хойд Солонгос, Иран удаалж буй.




3,569.17






















































Нэргүй 2025-09-18 66.181.166.134
биеийн хөгжлөөр илт дутуу бнөө
irgen 2025-09-18 202.55.188.91
mnai buhiin holboo ypon iranii dasgaljulagch awch ajila hiiwel mgliin sambo juda delhiid ter aguu ypon iranii buhchud shig blh yum bnda tamine 🤗👍
Нэргүй 2025-09-18 103.111.68.3
Сэтгэл хөдлөлөө барих тэнхээтэй бай, допингийн шинжилгээний хариу чинь гараагүй байна. Унагаасан бөхийнхөө хажуул орилж тэнэгтэхээ боль, дараагийн тэмцээнд чиний наад тэнэг занг судлаад ороод ирнээ???!!!
Нэргүй 2025-09-18 103.212.118.128
Сэтгэл хөдлөл магтаал монгол хүнд зохихгүй л байгаа юм даа!Тэмцээн дуусаагүй байхад л сэвээд эхлэх юм!
Нэргүй 2025-09-18 202.126.88.82
Тэгэлгүй дээ. Маш том баяр хүргэе. Бэлтгэл, сургуулилтаа уйгагүй хийж их амжилт гаргаарай
Нэргүй 2025-09-18 202.70.38.50
ХӨдөлмөр хүнийг шагнана баяр хүргэе
зочин 2025-09-18 66.181.166.196
Хөдөлмөрийн баатар өгөх хэрэгтэй гэж үү, арай хэтрэх биш үү