Нигерийн шоронгоос 800 хүн оргожээ

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Нигерийн шоронгоос 800 хүн оргожээ

Баучийн цагдаа нар. Фото ©AFP

Нигерийн хойд нутгийн Баучи хотын исламын хэт даврагчдыг хорьж байсан шоронгоос 800 хүн оргосон тухай Associated Press мэдээлэв.

Есдүгээр сарын 7-ны өдөр зэвсэгтэй хүмүүс шоронд довтлох үеэр хоригдлууд бөөнөөрөө оргожээ. Тэдэнтэй буудалцах үеэр шоронгийн харуулын дөрвөн хүн алагдаж шархадсан хүмүүсээс зургаан хүний биеийн байдал хүнд байгаа гэнэ. Орон нутгийн цагдаагийн албаны комиссар Данлами Яр"Адуа (Danlami Yar"Adua) энэ хэргийн ард "Боко Харам" (Boko Haram) гэх радикал шашны бүлгийн гишүүд байна гэж мэдэгдэв.

Комиссарын яриагаар хоригдлууд уулын бүсэд нуугдаж байгаа ажээ. Есдүгээр сарын 8-ны байдлаар Баучи хотод байдал тайван байна.

Исламын хэт даврагч сүсэгтнүүдийн "Боко Харам" нийгэмлэгийнхэн 2009 оноос хойш Нигерт алан хядах ажиллагаа явуулж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж