НЭМЭЛТ:
Шүүх хурал нийслэлийн Баянзүрх дүүргийн "Жанжин" клубын хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан нэр бүхий 42 шүүгдэгч хүн, гурван хуулийн этгээдэд яллах дүгнэлт ирүүлсэн. Хэргийг 2025 оны есдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн хянан хэлэлцээд Эрүүгийн хууль хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 3, 5, 6, 7, 8, 10, 12 болон 37.1 дүгээр зүйлийн 1 дэх зүйлийг тус тус удирдлага болгон тогтоох нь,
1.Шүүгдэгч Т.Пүрэвсүрэн, С.Батзориг, Д.Бат-Очир, Ж.Үхэртараг, Ж.Бат-Эрдэнэ, Б.Махбал, Ж.Оюунчимэг, С.Магнайсүрэн, Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэвэг, Г.Одонтуул, Б.Батзаяа, Н.Баярчимэг, Г.Галсанням, О.Хуягцогт, Д.Даваасамбуу нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай. Бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдсугай.
Шүүгдэгч Н.Алтанхуягт нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.
2Шүүгдэгч Н.Сүхболдод нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 зүйлийн 2, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаад, 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 1 болгон өөрчлөн зүйлчилж, Н.Сүхболдыг албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох хугацааг 2 жилээр хасч, 11.5 сая төгрөгөөр торгох ял оноолоо.
3.Шүүгдэгч Б.Шинэбаатарыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа "Бэрэн групп" ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгож Монгол Улсын Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Мөн "Эрдэнэт" үйлдвэрийн Тэргүүн дэд захирлаар ажиллаж байхдаа "Кью Эс Си" компанид давуу байдал бий болгож "Эрдэнэт" үйлдвэр ТӨҮГ-т их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох хугацааг 5 жилээр хасч, 20 сая төгрөгөөр торгох ял оноолоо.
4.Шүүгдэгч Н.Мөнхбатыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа "Бэрэн групп" ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгож Монгол Улсын Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох хугацааг 5 жилээр хасч, 20 сая төгрөгөөр торгох ял оноолоо.
5.Шүүгдэгч Б.Даажамба, М.Баярмагнай нарыг нийтийн албан тушаалтнаар буюу Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох хугацааг 2 жилээр хасч, 10 сая төгрөгөөр тус тус торгох ял оноолоо.
6.Шүүдэгч Ц.Билгүүнийг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгч болон хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох хугацааг 2 жилээр хасч, 7 сая төгрөгөөр торгох ял оноолоо.
7. Шүүгдэгч Ш.Бүтэдийг гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох хугацааг 3 жилээр хасч, 1.6 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл заалтаар 6 сараар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оноолоо.
8.Шүүгдэгч П.Мягмардорж нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан эзэмшсэн ашигласан, гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох хугацааг 3 жилээр хасч, 2 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл заалтаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оноолоо.
9.Шүүгдэгч Г.Цолмонг гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох хугацааг 3 жилээр хасч, 1.6 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл заалтаар 10 сараар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оноолоо.
10.Шүүгдэгч Ц.Баатарбилэгийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон, үргэлжилсэн үйлдлээр өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор, бусдад албаны чиг үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон, гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох хугацааг 2 жилээр хасч, 2 жилийн хугацаанд зорчих эрх хязгаарлах ял, мөн нийтийн албанд томилогдох хугацааг 3 жилээр хасч, 2 жилийн хугацаанд зорчих эрх хязгаарлах ял, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарах ял тус тус оноолоо.
12.Шүүгдэгч "Бэрэн групп" ХХК-ийн захирал Б.Мөнхтөрийг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон, үргэлжилсэн үйлдлээр гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох хугацааг 2 жилээр хасч, 10 сая төгрөгөөр тус тус торгох ял оноолоо. Мөн түүнд нийтийн албанд томилогдох хугацааг 3 жилээр хасч, 3.6 жилийн хугацаанд хорих ял оноолоо. Мөн 6 сарын хугацаагаар хорих ял, 1 жилийн хугацаагаар хорих ял оноолоо.
11.Шүүгдэгч Г.Байгалмаа хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан, эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэж ашигласан, гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан эзэмшсэн, ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 сая төгрөгөөр торгох ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл заалтаар 6 сараар зорчих эрхийг хязгаарлах ял, 10 сая төгрөгөөр торгох ялыг тус тус оноолоо. Түүний 3 сая төгрөгийн торгуульд өршөөл үзүүлж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, 10 сая төгрөгийн ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
12.Шүүгдэгч Б.Батбаатарт нийтийн албанд томилогдох хугацааг 3 жилээр хасч, 1.6 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оноолоо. Мөн 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноов.
15. Шүүгдэгч Ч.Өлзийд давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон, гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэргийг зохион байгуулж гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох хугацааг 2 жилээр хасч, 1 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оноолоо. Мөн 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноов.
13. Шүүгдэгч Г.Батдорж нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон, гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох хугацааг 3 жилээр хасч, 1.6 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оноолоо. Мөн 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноов.
14.Шүүгдэгч Х.Бат-Эрдэнэд бүлэглэн нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон, бүлэглэн гэмт хэргийн улмаас олсон мөнгө орлого гэдийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох хугацааг 3 жилээр хасч, 1.6 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оноолоо. Мөн 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноов.
15.Шүүгдэгч Э.Эрдэнэбилэгийг гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох хугацааг 2 жилээр хасч, 1 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оноолоо. Мөн 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноов.
16.Шүүгдэгч "Ганхүдэр" ХХК-г гэм буруутайд тооцож, гадаад худалдаа явуулах эрхийг нэг жилээр хасч, 120 сая төгрөгөөр торгох ял оноов.
17.Шүүгдэгч "НВЦ" ХХК-г гэм буруутайд тооцож, өндөгний цаасан үйлдвэрлэл явуулах эрхийг нэг жилээр хасч, 130 сая төгрөгөөр торгох ял, мөн өндөгний цаасан үйлдвэрлэл явуулах эрхийг нэг жилээр хасч, 120 сая төгрөгөөр торгох ял оноолоо.
18.Шүүгдэгч "Инжир" ХХК-ийг гэм буруутайд тооцож, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах эрхийг нь нэг жилээр хасч, 125 сая төгрөгөөр торгох ял, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах эрхийг дахин нэг жилээр хасч, 120 сая төгрөгөөр торгох ял оноов.
19.Шүүгдэгч Н.Батбаярт холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 болон 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хэргийн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, Т.Мөнхтулга болон "Ганхүдэр" ХХК-д холбогдох зарим зүйл заалтын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосугай.
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН 19 ХҮНД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ
Хөгжлийн банкны гэх тодотголтой 42 иргэн, гурван хуулийн этгээдэд холбогдох хэргийг өнгөрсөн долоо хоногоос /2025.09.08/ эхлэн нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээр хэлэлцсэн. Өнгөрсөн Баасан гаригт нэр бүхий 23 шүүгдэгч Т.Пүрэвсүрэн, С.Батзориг, Д.Бат-Очир, Ж.Үхэртараг, Ж.Бат-Эрдэнэ, Б.Махбал, Ж.Оюунчимэг, С.Магнайсүрэн, Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэвэг, Г.Одонтуул, Б.Батзаяа, Н.Баярчимэг, Г.Галсанням, О.Хуягцогт, Д.Даваасамбуу нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон бөгөөд өнөөдөр /2025.09.17/ 14.00 цагаас гэм буруутай гэж үзсэн 19 шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагыг танилцуулна.
Шүүхээс Баасан гаригт гаргасан дүгнэлтээр нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Пүрэвсүрэн, С.Батзориг, Д.Бат-Очир, Ж.Үхэртараг, Ж.Бат-Эрдэнэ, Б.Махбал, Ж.Оюунчимэг, С.Магнайсүрэн, Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Н.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэвэг, Г.Одонтуул, Б.Батзаяа, Н.Баярчимэг, Г.Галсанням, О.Хуягцогт, Д.Даваасамбуу нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.
Шүүгдэгч Н.Алтанхуягт нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Н.Батбаярыг улс төрд нөлөө бүхий албан тушаалыг хашиж байхдаа "Говийн зам", "Энержи ресурс" компанид давуу байдал олгож 36.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл холбогдлыг түүнчлэн шүүгдэгч Б.Шинэбаатар Н.Мөнхбат нарын "Говийн зам", "Энержи ресурс" компанид 36.4 тэрбум төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалыг хашиж байсан этгээдийүйлдэлд дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон гэх үйлдэлд холбогдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож байна.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Н.Батбаярт 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг өөрчилж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан зүйлчлэлээр зүйлчилж, Н.Батбаярыг Төрийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ хоёр үйлдэл нь "Бэрэн" болон "Монроуд" ХХК-д давуу байдал олгосон гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн.
Шүүгдэгч Х.Бат-Эрдэнэ, Э.Эрдэнэбилэг нарт холбогдуулан нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэж буруутгаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 18.6-гийн 1 болгон хөнгөрүүлж өөрчилсөн байна.
Шүүгдэгч Н.Сүхболдод нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 зүйлийн 2, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаад, 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 1 болгон өөрчлөн зүйлчилж, Н.Сүхболдыг албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Шүүгдэгч Б.Шинэбаатарыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа "Бэрэн групп" ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгож Монгол Улсын Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Мөн "Эрдэнэт" үйлдвэрийн Тэргүүн дэд захирлаар ажиллаж байхдаа "Кью Эс Си" компанид давуу байдал бий болгож "Эрдэнэт" үйлдвэр ТӨҮГ-т их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн.
Шүүгдэгч Н.Мөнхбатыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа "Бэрэн групп" ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгож Монгол Улсын Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн.
Шүүгдэгч Б.Даажамба, М.Баярмагнай нарыг нийтийн албан тушаалтнаар буюу Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тооцсон.
Шүүдэгч Ц.Билгүүн Т.Мөнхтулга нар нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгч болон хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон.
Шүүгдэгч Г.Цолмон Ш.Бүтэд П.Мягмардорж нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан эзэмшсэн ашигласан, гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон:
Шүүгдэгч Ц.Баатарбилэгийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон, үргэлжилсэн үйлдлээр өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор, бусдад албаны чиг үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон, гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Шүүгдэгч "Бэрэн групп" ХХК-ийн захирал Б.Мөнхтөрийг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон, үргэлжилсэн үйлдлээр гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Шүүгдэгч Г.Байгалмаа хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан, эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэж ашигласан, гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан эзэмшсэн, ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Шүүгдэгч Б.Батбаатар, Ч.Өлзий нар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон, гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэргийг зохион байгуулж гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тооцсон.
Шүүгдэгч Г.Батдорж нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон, гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон.
Шүүгдэгч Э.Эрдэнэбилэг, Х.Бат-Эрдэнэ нар бүлэглэн нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон, бүлэглэн гэмт хэргийн улмаас олсон мөнгө орлого гэдийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Шүүгдэгч "НВЦ" компанийг үргэлжилсэн үйлдлээр, түүнчлэн "Инжир", "Ганхүдэр орд" компанийг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгөх, гэмт хэргийн улмаас олсон мөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан, эзэмшсэн гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон.
3,600.44





















































Холбоотой мэдээ