Коран судар шатаахыг эсэргүүцэж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Коран судар шатаахыг эсэргүүцэж байна

АНУ-ын Флорида муж улсын нэгэн жижиг протестант сүмийн пастор 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон террорист үйл ажиллагааны 9 жилийн ойг тэмдэглэх гэж байгаатай холбогдуулан Коран судар шатаах шийдвэр гаргасныг дэлхийн олон нийт эсэргүүцэж эхэлсэн байна.
Коран судар шатаах гэж байгааг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги-Мун зэрэг улс төрийн зүтгэлтнүүд зэмлэн буруушаасан байна.

Коран судар шатаах гэж байгааг Европын Холбоо мөн нэгэн адил сэтгэл зовнин хүлээн авчээ. Судар шатааснаас болж гарах сөрөг үр дүнгийн талаар дэлхий дахин сэтгэл зовниж байгаагаас гадна Афганистан дахь олон улсын цэргийн хүчинд ноцтой хор уршиг учруулж болох юм гэж үзэж байгаа ажээ. Афганистан дахь олон улсын цэргийн хүчний командлагч генерал Дэвид Петраеус “АНУ-ын засгийн газар энэ асуудлыг анхааралдаа авах ёстой байх” гэж мэдэгдсэн ажээ.

Эх сурвалж: EUROPA PRESS
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж