Х.Баасанжаргал: Төрд хүн алах эрхийг олгож болохгүй

Хуучирсан мэдээ: 2025.09.17-нд нийтлэгдсэн

Х.Баасанжаргал: Төрд хүн алах эрхийг олгож болохгүй

Х.Баасанжаргал: Төрд хүн алах эрхийг олгож болохгүй

Зарим УИХ-ын гишүүд цаазын ялыг сэргээхийг шаардаж буй. Уг асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал байр сууриа илэрхийлэв. 


Тэрбээр, "Миний хувьд цаазын ялыг дэмждэггүй. Дэмжихгүй байх хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, төрд өөрт нь хүн алах эрхийг олгож байна. Төрд уг эрхийг олгосноор энэ эрхээ урвуулан ашиглавад ямар аймшигтайг бид мэдэрсэн. Үүнийг мартаж болохгүй. Иргэдийн хувьд цаазын ялтай болсноор гэмт хэргийг бууруулна гэж бодож байгаа байх. Гэхдээ ялын бодлого чанга байлаа гээд гэмт хэрэг буурдаггүй гэдэг нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Гуравдугаарт, хүн хэлмэгдэхийг үгүйсгэхгүй. Тэгэхээр бид энэ асуудалд нухацтай хандах ёстой.

Ялангуяа цаазын ялыг сэргээх талаар хууль тогтоогчид ярьж, нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх нь ёс үйгүй гэж бодож байна.

Монгол Улс НҮБ-ын "Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт"-ын цаазаар авах ялыг халах тухай нэмэлт хоёрдугаар протоколд нэгдэн орсноор Монгол Улс цаазын ялыг хэрэглэхгүй байх үүргийг олон улсын өмнө хүлээсэн. Хэрвээ бид эргээд цаазын ялыг сэргээх тухай яривал олон улсын өмнө хариуцлага хүлээх зүйл яригдана" гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж