Хятад улс хамгийн инновацлаг 10 орны жагсаалтаас Германыг түлхэн унагаав

Хятад улс хамгийн инновацлаг 10 орны жагсаалтаас Германыг түлхэн унагаав

Хятад улс хамгийн инновацлаг 10 орны жагсаалтаас Германыг түлхэн унагаав

НҮБ-ын жил бүр гаргадаг хамгийн бүтээлч улс орны жагсаалтад Хятад улс анх удаа эхний 10-т багтаж чаджээ. Энэ нь тус улсын компаниуд судалгаа, хөгжүүлэлтэд (R&D) ихээхэн хөрөнгө оруулж байгаатай холбоотой бөгөөд Европын хамгийн том эдийн засаг болох Германыг түлхэн унагаасан байна. Швейцарь 2011 оноос хойш уг жагсаалтад тасралтгүй тэргүүлж байгаа бөгөөд энэ жил ч мөн нэгдүгээрт бичигдсэн байна. Удаах байруудад Швед, АНУ орсон бол Хятад улс 139 орныг хамруулсан эдийн засаг бүхий "Global Innovation Index" (GII)-ийн аравдугаар байрт жагсжээ.

Тус индекс нь 78 үзүүлэлт дээр үндэслэн улс орнуудыг эрэмбэлдэг.

"GII"-ийн мэдээллээр, Хятад улс хувийн хэвшлийн санхүүжилтийн зөрүүг арилгахыг хичээж байгаа бөгөөд "R&D"-д хамгийн их мөнгийг зарцуулж байна. Мөн 2024 онд Хятад улс олон улсын патентын дөрөвний нэгийг бүрдүүлсэн аж. Энэ нь тус улсыг хамгийн их патент эзэмшдэг улс болгож байна. Харин АНУ, Япон, Герман зэрэг орон нийт патентын 40 хувийг бүрдүүлдэг байсан бол энэ жил бууралттай байна.

Патент эзэмших нь тухайн улсын эдийн засгийн хүч чадал болон үйлдвэрлэлийн чадамжийг илтгэж буй чухал үзүүлэлт гэж өргөнөөр хүлээн зөвшөөрдөг аж.

Түүнчлэн дэлхийн инновацын үзүүлэлт хөрөнгө оруулалтаас болж бууралттай байгааг "GII" онцолсон байна. "R&D" буюу судалгаа, хөгжүүлэлтийн өсөлт энэ жил 2.3 хувь болж удаашрах төлөвтэй байгаа нь өмнөх жилийн 2.9 хувиас багассан үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, 2010 оны санхүүгийн хямралаас хойших хамгийн доод түвшин юм.

Урт хугацааны төлөвийг харвал, Герман улс арваннэгдүгээр байрт орсондоо сандрах хэрэггүй гэж "GII"-ийн хамтран зохиогч Саша Вүнш-Винсент хэлжээ. Мөн шинэ эрэмбэ нь АНУ-ын Трампын засаг захиргаанаас тавьсан тарифын нөлөөг тусгаагүй гэдгийг тэрбээр онцолж байна. “Германы хувьд хамгийн чухал сорилт бол олон арван жилийн турш үйлдвэрлэлийн инновацын хүчирхэг хөдөлгүүр байсан байр сууриа хадгалахын зэрэгцээ дижитал инновацын хүчирхэг орон болох явдал юм” хэмээн Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын ерөнхий захирал Дарен Танг хэлжээ. Энэхүү байгууллага нь инновацын индексийг нийтэлдэг.

АНУ болон Хятадын хооронд, дарааллын дагуу жагссан бусад улсууд нь Өмнөд Солонгос, Сингапур, Их Британи, Финланд, Нидерланд болон Дани юм.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Т1т 2025-09-17 202.9.47.9

Xятад суртал ухуулга.

Avatar

Боль 2025-09-17 202.9.47.9

УЛААН XЯТАДЫГ МАГТАН ДУУЛАХАА ЗОГСОО!!!

Avatar

Нэргүй 2025-09-17 66.181.188.180

Negt Oros ah oroh yostoi

Avatar

Нэргүй 2025-09-17 202.126.90.24

Гайхамшигт мэргэн КҮНЗийн сургаалиар,,,,Орос орныг түүхий эдийн бааз,,, барлагаа болгосон,,, аугаа хятад орон,,,, түүний мэргэн бүдүүн дарга Ши,,,,мянга түм наслах болтугай,,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж