Циркчин охид Ю.Никулины нэрэмжит цом хүртжээ

Хуучирсан мэдээ: 2025.09.17-нд нийтлэгдсэн

Циркчин охид Ю.Никулины нэрэмжит цом хүртжээ

Циркчин охид Ю.Никулины нэрэмжит цом хүртжээ

Монгол циркчин охид ОХУ-ын алдарт циркийн болон дэлгэцийн жүжигчин Ю.Никулины нэрэмжит шагнал хүртжээ. Тодруулбал, ОХУ-ы Москва хотноо гурав дахь удаагаа зохион байгуулсан олон улсын циркчдийн "Артист" тэмцээнд "Отгоо" студийн нугараач охид өсвөрийн ангилалд амжилттай оролцож, хүрэл цом хүртсэн байна.

Хамгийн сүүлд 2025 оны зургадугаар сард Монголын эмэгтэй циркчид ОХУ-ын Саратов хотод жил бүр зохион байгуулдаг 11 дэх удаагийн олон улсын эмэгтэйчүүдийн циркчдийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, шагнал хүртсэн юм. Олон улсын тэмцээнд агаарын үзүүлбэрээр циркийн жүжигчин Д.Азжаргал Б.Батчимэг нар амжилттай оролцож, "Мөнгөн титэм" хүртэж байв.

Монголын циркийн урлагийн уран бүтээлчид хамгийн сүүлд 2025 оны дөрөвдүгээр сард хотын Төв талбайд цугларч, шилдгийн шилдэг үзүүлбэрээ тоглосон юм.

Дэлхийн циркчдийн өдөр болон Монгол Улсын Циркийн сургуулийн 85 жилийн ойд зориулсан “Улаанбаатар хотын циркийн өдрүүд 2025” үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын 16-22-ний өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгуулсан. Циркийн нэгдсэн тоглолтод “Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон улсын циркийн тэмцээнүүдийн Гран-при, алт, мөнгө, хүрэл цомуудын эзэн, монголын циркийн 12 хамтлагийн 230 гаруй уран бүтээлчид оролцсон бөгөөд долоо хоногийн турш 21 удаа тоглосон. Монголын циркийн шилдгүүдийн тоглолтыг нийт 27.900 хүн төв талбайн асарт цуглаж үзсэн бөгөөд 13.100 хүүхэд, 16.800 насанд хүрэгчид үзэж сонирхсон байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж